Хоёр долоо хоногийн дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн гарна. Хэрэв Доналд Трамп сонгогдвол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины нийслэл Киев хотод эзэн сууна гэж Д.Трампын өрсөлдөгч Дэд ерөнхийлөгч Камала Харрис Даваа гарагт мэдэгдэв.
Тэрбээр "Доналд Трамп Украин, Оросын асуудлыг нэг өдрийн дотор шийднэ гэж хэлсэн. Та нар түүний юу хэлж байгааг сайн ойлгоорой” гэж Мичиган мужид төлөөлөгч асан Лиз Чейни, Мария Шрайвер нартай хийсэн арга хэмжээнийхээ үеэр хэлжээ.
Тэрбээр мөн хэлэхдээ "Украины тусгаар тогтнолд заналхийлж буй түрэмгийлэгчдийн эсрэг бат зогсох болно. Харин Доналд Трамп ерөнхийлөгч байсан бол Владимир Путин Киевт сууж, дэлхий дахин бидний дайсан болно гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп өнгөрсөн сард Украиныг дайнд ялаасай гэж хүсдэггүй тухайгаа илэрхийлсэн юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)