ОХУ-ын баруун өмнөд хэсгийн Казань хотод мягмар гарагт эхэлсэн БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт нь Египет, Арабын нэгдсэн улсыг багтаасан Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг хөгжиж буй томоохон эдийн засагтай орнуудын бүлгийн анхны уулзалт гэдгээрээ онцлогтой.
Орос Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш бараг гурван жилийн хугацаа өнгөрчээ. Уг уулзалтыг дэлхийн томоохон улс орнууд буруушааж, "удирдагч Владимир Путин дэлхийн 10 гаруй удирдагчтай дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байгаа нь хамсаатан орнуудаа илчлэх, цаашлаад ОХУ ганцаараа биш гэдгийг дэлхий дахинд харуулж байна" хэмээн шүүмжлэв.
БНХАУ-ын Ши Жиньпин, Энэтхэгийн Нарендра Моди, Ираны Масуд Пезешкян, Өмнөд Африкийн Сирил Рамафоса, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган зэрэг удирдагчид уулзалтад ирэх төлөвтэй байна. Бразилын Ерөнхийлөгч Луйз Инасио Лула да Силва уг уулзалтад оролцох төлөвтэй байсан ч гэртээ бэртсэний улмаас аялалаа цуцалжээ.
2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш Оросын ерөнхийлөгчийн зохион байгуулсан хамгийн том олон улсын цугларалт энэ болоод байгаа. Москва, Бээжин, Тегеран зэрэг зарим улсын хувьд АНУ тэргүүтэй барууны орнуудыг шууд эсэргүүцэх байр сууринд бат зогсдог.
Путин Баасан гарагт сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ, БРИКС-ийн орнуудын эдийн засаг, улс төрийн нөлөө нэмэгдэж байгаа нь маргаангүй үнэн бөгөөд БРИКС болон сонирхогч орнууд хамтран ажиллах юм бол "дэлхийн шинэ дэг журамд чухал бүрэлдэхүүн хэсэг болно" гэжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)