Дэлхийн хамгийн өндөр 14 оргилд гарсан Балба улсын уулчин, 18 настай Нима Ринжи уг амжилтыг гаргасан анхны залуу уулчин болж Гиннесийн номд бүртгэгдлээ.
Олон улсын уулчдын холбооноос далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөртэй дэлхийн хамгийн өндөр 14 цэгийг тодорхойлон гаргасан байдаг. Тэр энэ оны зургадугаар сард 13 дахь оргилдоо гарсан юм. Харин түүнд гараагүй дутуу үлдээсэн нэг оргил байсан нь Шишапангма байв. Зорилгодоо хүрсэн түүний нэр алдар дэлхий даяар цуурайтаж байгаа билээ.
Уг амжилтыг өмнө нь 2019 онд мөн Балба улсын уулчин Мингма Гябу 30 насандаа тогтоож байсан юм. Дэлхийн хамгийн өндөр гэгддэг 14 цэг нь Азид буюу Гималайн нуруу, Каракорамын нуруунд байрладаг.
Л.Баяр