АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд улиран нэр дэвшихээс татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж, түүний оронд Ардчилсан намаас одоогийн дэд ерөнхийлөгч Камала Харрисыг зүтгүүлэхээр болсон.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход гурван сар гаруйн хугацаа үлдсэн энэ цаг үед түүний нэрээ татах болсон нь олны анхаарлыг татаж байгаа нь гарцаагүй. Түүнийг хувьд сонгуулийн өдрөөс дөрөв хүрэхгүй сарын өмнө Цагаан ордны төлөөх өрсөлдөөнийг орхиж буй нь олны анхаарлыг татаад буй.
Тэгвэл сөрөг хүчнээс нэр дэвшиж байгаа Д.Трамп энэ талаар ам нээлээ. Д.Трамп Ж.Байденыг "манай улсын түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч" гэж тодорхойлжээ. Ерөнхийлөгч асан дэмжигчиддээ хандан хандив цуглуулах уриалгыг мөн гаргасан байна.
Л.Баяр
Comment (1)