Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 40 орчим мянгаар нэмэгдэх тооцоолол гарчээ.
Улмаар энэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23,188 суралцагч гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүссэн талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.
2023-2024 оны хичээлийн жилд нийт 27 байршилд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг ашиглаж, гурван ээлжийн асуудлыг шийдвэрлэсэн. Иймд 13 байршилд түрээсийн байрыг үргэлжлүүлэн ашиглаж, шинээр 16 байршилд түрээсийн байр нэмэхээр төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл (1)