Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт 09:00 цагт газар хөдөлжээ. Газар хөдлөлт 4.3 магнитудын хүчтэй байжээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвөөс баруун урд зүгт 50 км, Хүрээмарал сумын төвөөс урд зүгт 54 км, Чандмань сумын төвөөс хойд зүгт 67 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Сэтгэгдэл (1)