Элон Маск "Apple" болон "ChatGPT" бүтээгч "OpenAI" хоёрын хоорондох шинэ түншлэлийн талаар сэтгэл хангалуун бус байна. Даваа гарагт хийсэн нийтлэлдээ Tesla (TSLA) гүйцэтгэх захирал хэрэв iPhone үйлдвэрлэгч даваа гарагт зарласан хиймэл оюун ухааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх юм бол "SpaceX", "X" гэх мэт "Apple" брэндийн төхөөрөмжүүдийг өөрийн компаниудад хориглоно гэж мэдэгджээ.
Хэрэв "Apple" "OpenAI"-г өөртөө нэгтгэвэл энэ нь тус брэндийн аюулгүй байдалд эргэлзэх том шалтгаан хийгээд аюулгүй байдлын зөрчил болно гэж Маск хэлэв. Тэрбээр мөн зочдод гар утас, утасгүй интернет, Bluetooth дохио зэрэг харилцаа холбоонд чухал ач холбогдолтой цахилгаан соронзон долгионыг хаадаг функцын тухай дурдаж, "Apple" төхөөрөмжийнхөө аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй гэжээ.
Мөн өөр нэг мэдэгдэлдээ Маск "Таны мэдээллийг OpenAI-д шилжүүлсний дараа Apple юу болж байгааг огт мэдэхгүй. Тэд чиний мэдээллийг зарж байна" гэв. Маскын мэдэгдэл нь "Apple" компани жил бүр зохион байгуулдаг Дэлхий даяарх хөгжүүлэгчдийн бага хурал дээр "OpenAI"-тай хамтарсан түншлэлээ танилцуулснаас хойш хэдэн цагийн дараа гарсан. Энэ нь Apple-ийн бүтээгдэхүүнүүдэд хиймэл оюун ухааны үүсгүүрийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх өргөн хүрээний ажлын нэг хэсэг юм.
Л.Сайнаа