Холбооны тангарагтны шүүх Хантер Байденыг хар тамхинд донтсон хүмүүсийг галт зэвсэг эзэмшихээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн, түүнд тулгарсан холбооны гурван хүнд бууны хэргээр гэм буруутайг нь тогтоов.
Энэ нь ерөнхийлөгчийн ойр дотны хүмүүс гэмт хэрэгт холбогдож байгаа анхны тохиолдол аж. Гэвч түүний гэмт хэрэг нь Жо Байденыг ерөнхийлөгч байх үеэс өмнө үйлдэгдсэн байдаг. Хантер Байден мэдэгдэлдээ гэм буруутайд тооцогдох шийдвэрт сэтгэл дундуур байгаа ч гэр бүлийнхээ хайранд "баярлалаа" гэжээ. Ерөнхийлөгч Байден мэдэгдэлдээ хүүгээ дэмжиж байгаагаа илэрхийлж , "шүүхийн үйл ажиллагааг хүндэтгэх болно" гэжээ.
Мөн Жо Байден өөрийн хүүг ял авбал өршөөл үзүүлэхгүй гэж мэдэгдсэн нь өнгөрсөн долоо хоногт юм. АНУ даяар ерөнхийлөгчийн сонгууль эд өрнөж байгаа энэ цаг үед ийм мэдэгдэл хийхээс өөр сонголт байгаагүй гэж гадны хэвлэлүүд онцлов. Мөн сөрөг хүчнээс Д.Трампын хэргүүд шүүх дээр овоороостой байгаа тул хоёр тал харилцан дөрөөлөх хүсэлгүй байгаа нь илхэн.
Хантер Байден 25 жил шоронд хоригдож, 750 мянга ам.долларын торгууль төлөх магадлалтай ч анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр ял нь хөнгөрч болно.
Шүүхийн шийдвэр гарснаас хойш 120 хоног саатуулах заалттай. Хэрэв тэгэх бол сонгуулийн өдрөөс өмнө тэр шоронд сууна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)