Монгол Улсад ОХУ-аас үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, шилжүүлэх гурван талт актад Улаан-Үд хотноо гарын үсэг зурсан.
Энэхүү гэрээний дагуу Буриадын газар тариалан эрхлэгчид Монголын малчдад үр тарианы тэжээл хандивласан юм.
Үр тариа худалдан авах, тээвэрлэхэд зарцуулсан нийт зардал 128 сая рублийг Бүгд найрамдах улсын төсвөөс бүрдүүлсэн. Буриадын Засгийн газар, холбооны байгууллагууд зохион байгуулж, харин Оросын Засгийн газар хүмүүнлэгийн ачааг гаалийн хяналтаас хялбаршуулсан байдлаар нэвтрүүлэхэд тусалжээ.
Алексей Цыденов Буриадын Засгийн газрын тэргүүн “Оросын хүмүүнлэгийн тусламж нь Буриадын Баргузинский, Бичурский, Заиграевский, Кабанский, Курумканский, Кяхтинский, Мухоршибирский, Тарбагатайскийн зэрэг долоон дүүрэгт тариалсан 27 фермерийн үр тариа юм. Үүнээс хамгийн ихийг буюу тус бүр мянган тонн тэжээлийг Мухоршибирийн "Колхоз Искра", "Уула", Григорий Калашниковын ферм илгээжээ. Нийт 8.5 мянган тонн хүмүүнлэгийн тусламжийг 281 автомашинаар тээвэрлэсэн байна. Хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулахад гар бие оролцсон бүх хүмүүстээ талархал илэрхийлье” гэлээ.
Хүмүүнлэгийн тусламжийг Монгол Улсын 16 аймаг, нийслэлийн гурван дүүрэг хүлээн авчээ.
Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр “Орос, Буриад улсын илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн ачаар манай малчид малаа гамшгийн аюулд өртөхөөс сэргийлж чадсан. ОХУ, Буриадын Засгийн газарт Монгол Улсын нийт иргэдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье"гэлээ.
Энэхүү баримт бичгээр хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл явц дуусгавар болж байна.
Монголын төлөөлөгчид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд оролцсон Оросын иргэдийг Монголын хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнаар шагналаа.