Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд аравдугаар сарын 29-ний өдөр 1677 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тухайн хугацаанд нийт бүртгэгдсэн дуудлага мэдээллийн 1363 нь зөрчлийн шинжтэй , гэмт хэргийн шинжтэй 66 дуудлага байна. Түүнчлэн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 74 дуудлага иржээ.