Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг Үүр, Ерөө голын хөндийгөөр -1...+4 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа голын сав газраар +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +13...+15 градус дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +13...+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +12...+14 градус дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.