Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ.
Хайрын тухай, хайрлаж буй хүнийхээ сайхныг шагшсан дуу цөөн болов. Гунигт автсан дуу хөгжмийн ертөнцийн нэгэн үе. Яруу найраг ч ялгаагүй "ганцаардал, гуниг" гэх үгээс холдохоо больсон. Гэхдээ...
Өдгөө бол Б.Явуухулан шиг "Харахаас ялдам хонгор бүсгүй..." зэргээр эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн тухай бичиж, ийнхүү дуулахаас ч алсрав. Буруутгах зүйл бус, урлаг ч ялгаагүй цаг үеийнхээ адил хувьсан өөрчлөгдөж буй нь энэ.
"Ганган цагаан"-аар гарч ирсэн "Gangbay" хамтлагаар энд жишээ татъя. Дуучин Гангаагийн "Дутуу" нэртэй дуунд "Stalker аккаунт нээгээд Story-г чинь би манаж байна" хэмээх мөр бий. Энэ бол залуусын мэдэх зүйл, цахим ертөнцийн давуу тал гэх үү. Хэрвээ "захидал явуулаад, хариу хүлээж байна" гэвэл тэр бүр буухгүй. Дээрх дууны мөр нь амьдралд бууж, яв цав нийлж буй юм. Гэсэн хэдий ч эвлэрч байгаа шиг өөрийгөө аргадах байдлаар цааш хөвөрнө. Хоёр хүний хайр сэтгэлээс үүдсэн "дуунууд үүгээр үргэлжилнэ.
Харин Н.Урин (артист нэр Uri mae)-ы "Загас би" уран бүтээлийг сонсоход өөрийн дотоод сэтгэлийн нээн харуулж, түүгээрээ дамжуулан өрөөл бусдын ертөнц рүү саадгүй нэвтэрсэн шиг. Энэ мэтчилэн залуус гүний гүнээсээ дуу хөгжмөөр өөрсдийгөө "эдгээх" мэт дуунуудыг залуус бүтээж байна.
Амьдралыг хайрлах, өөрийгөө хайрлах, амьдран буй ертөнцийнхөө амьтай амьгүй бүхнийг ойлгох.