Аравдугаар сарын 27-ноос аравдугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 29-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 30-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд Алтайн салбар уулсаар, 28, 29-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
28-наас нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан.
Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.