ХДХВ-ийн халдварын эсрэг вакцины нэгэн үеийн "шооны сүүлчийн шидэлт" гэж тодорхойлсон шинэ туршилтыг эхлүүлэхэд бэлэн боллоо. "PrEPVacc" гэж нэрлэгддэг уг туршилт нь ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилготой нэг, эсрэг үйлчилгээ үзүүлэх өөр нэг буюу хоёр төрлийн вакциныг санал болгож буйгаараа онцлог.
Африк тэргүүтэй Уганда улсын Энтеббе хотоос олон улсын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж, амжилттай болсон нь вакцины хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлж магадгүй юм. Хэрэв энэ нь бүтэлгүйтвэл дархлаа судлаачид уг вакцинаас татгалзаж болзошгүй. Гэхдээ энэхүү туршилт бүтэх магадлал өндөр. Хэрэв бүтвэл дэлхий нийт ДОХ-ыг эмчлэх эмнэл зүйн үр дүнд хүрэх юм.
ХДХВ нь ДОХ-ын шалтгаан болж тогтоогдсоноос хойш бараг 40 жил, ХДХВ-ийн халдварын эсрэг вакциныг анх туршсанаас хойш 36 жил өнгөрсөн ч анагаах ухааны нийгэмлэгт одоог хүртэл үр дүнгээ өгч байгаа вакцин байхгүй байна. Хэдийгээр ретровирусын эсрэг эмчилгээ сайн үр дүнтэй гэж батлагдсан ч хүртээмж нь харилцан адилгүй байна. НҮБ-ын судалгаагаар ДОХ-ын халдвараас үүдэлтэй өвчнөөр 2022 оныг хүртэл дэлхий даяар 630 мянган хүн нас барж, 39 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаагийн 1,3 сая нь өнгөрсөн онд шинээр халдвар авсан гэжээ.
Хамгийн сүүлд 2020 оны хоёрдугаар сард зогссон HVTN 702 ("Ухамбо" гэж нэрлэдэг), 2021 онд зогссон HVTN 705 ("Имбокодо") болон HVTN 706 ("Мосайко") зэрэг бусад туршилтууд амжилтгүй болсны дараа "PrEPVacc" гэх уг туршилтыг амжилтанд хүрнэ гэж найдаж байна. Өмнөх туршилтууд нь бүгд аюулгүй боловч ХДХВ-ээс урьдчилан сэргийлэхэд үр дүнгүй болох нь тогтоогдсон.
Тайландад 2009 онд хийсэн цорын ганц эмнэлзүйн туршилт ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй болохыг тогтоожээ. RV144 вакцины үр дүн 30 орчим хувь байсан. Гэвч үр дүнгийн хувьд маргаан дагуулсан хэвээр буй. Харин энэ удаагийн "PrEPVacc"-ийг амжилттай гэж үзэхийн тулд туршиж буй хоёр вакцины аль нэг нь дор хаяж 70 хувийн үр дүнтэй байх шаардлагатай.