Вагнер группын үүсгэн байгуулагч Евгений Пригожинийг осолдсон онгоцонд амьд үлдсэн хүн байхгүй гэж Оросын эрх баригчид мэдэгдсэний дараа хүмүүс Санкт-Петербург хотод лхагва гарагийн орой цугларч, эмгэнэл илэрхийлсэн байна.
Бичлэгт цугларсан олон нийт Вагнер хувийн цэргийн компанийн төв байрны гадаа цэцэг өргөж, зул асааж байгааг харуулжээ.
Лхагва гарагийн эхээр Оросын нисэхийн агентлаг Пригожин Москвагийн хойд зүгт осолдсон хувийн онгоцонд сууж явсан. Улмаар бүх зорчигч амь үрэгдсэн байна. Гэвч АНУ тэргүүтэй зарим улсууд уг ослын ард Путин байгаа гэж үзэж буй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)