Хөвсгөл нууранд өдгөө мөсний баяр болж байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэ баяр дотоод гадаадын жуулчдыг татах нэг арга хэмжээ юм. Гэвч төсний баяртай холбогдуулан иргэдэд Хөвсгөл нууран дээгүүр болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Хөвсгөл нуурын мөс одоогоор хангалттай хөлдсөн байна. Гэсэн хэдий ч зарим газраа маш нимгэн хөлддөг өрх байдаг тул “Мөсний баяр”-т очиж буй иргэдийг зөвшөөрөгдсөн маршрутаар зорчихыг зохион байгуулах комиссоос анхааруулав.
Тус аймгийн хууль хяналтын байгууллагын болон холбогдох албаныхан иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчих боломжгүй газруудад тусгай тэмдэг, тэмдэглэгээ тавин ажиллаж буй аж.
Баяр тэмдэглэж буй газарт мөсний зузаан 1.8 м хөлдсөнийг хэмжилтээр тогтоожээ. Өмнөх жилүүдэд хамгийн зузаан нь 1.2 м хөлддөг байсан бол энэ жил олон жилийн дунджаас 40-50 см-ээр зузаан байгаа аж.