-
2015 оны 5 сарын 28
Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан болж, зөвлөлийн даргаа сонголоо.
-
2015 оны 5 сарын 28
Шуурхай албадын нэгдсэн зөвлөгөөн болж байна
-
2015 оны 5 сарын 28
Улаанбаатар хотын хүн амын бохир усыг татан зайлуулдаг УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламж аваарын байдалтай ажиллаж байгаа талаар өнөөдөр сэтгүүлчид газар дээр нь очиж танилцлаа.
-
2015 оны 5 сарын 28
Архангай аймгийн прокурорын газраас санаачлан Аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, Сум дундын 1-р шүүх, Захиргааны хэргийн 1-р шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран 2015 оны 5 дугаар сарын 11-нээс 16-ны өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир, Чулуут, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир сумдад ажиллаж сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн болон хэсгийн төлөөлөгчийн ажлыг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.
-
2015 оны 5 сарын 28
БНХАУ-ын Үндэсний Засаг захиргааны академиас зохион байгуулсан мэргэжил дээшлүүлэх сургалтанд прокурорын байгууллагын 20 прокурор 2015 оны 05 дугаар сарын 05-наас 26-ны өдрүүдэд амжилттай хамрагдаад ирлээ.
-
2015 оны 5 сарын 28
Шалгалт хийж, сургалт зохион байгуулжээ
-
2015 оны 5 сарын 28
Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооноос “Бөхчүүд улсын хилд” арга хэмжээг энэ сарын 15-25-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороо, Хилийн ангиудтай хамтран зохион байгуулсан байна.
-
2015 оны 5 сарын 28
Ажил хаяалтийг эсэргүүцэн ажлаа хийх хүсэлтэй байгаа нийтийн тээврийн ажилчдын төлөөлөл болох “Автобус 1” баазын жолооч, кондукторууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2015 оны 5 сарын 28
Нийслэлийн ИТХ – ын ээлжит 27 дугаар хуралдаан болж, НИТХ-ын 2015 оны “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 24/04 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
-
2015 оны 5 сарын 28
О.Чулуунбилэг: Туул гол дэлхийн хамгийн том жорлон болж мэдэх юм
-
2015 оны 5 сарын 28
Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой асуудлаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Уул уурхайн яамнаас байр сууриа илэрхийлсэн албан тоотуудыг УИХ-ын ажлын хэсэгт ирүүлсэн байна.
-
2015 оны 5 сарын 28
БНЭУ-ын Лакноу хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Дэлхийн Ерөнхий шүүгч нарын чуулга уулзалтыг санаачлагч, зохион байгуулагч, Геннисийн амжилтын номд дэлхийн хамгийн олон буюу 45000 сурагчтай сургуулиар бүртгэгдсэн “Сити Монтесорри” сургуулийг үндэслэгч, доктор Жагдиш Ганди болоод түүний хамтран зүтгэгч ноён Сандеп Саривастава нар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн урилгаар Монгол Улсад 2015 оны 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.
-
2015 оны 5 сарын 28
ОХУ руу визгүй зорчдог болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тус улсыг зорих иргэдийн тоо хэдэн мянгаар өссөн гэхэд болно. Тэгвэл сүүлийн үед янз бүрийн шалтаг шалтгаанаар хилээр нэвтрүүлэхгүй байгаа гэх мэдээлэл бидэнд ирлээ.
-
2015 оны 5 сарын 28
Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эл өдрийг ”Тамхины хууль бус худалдаалалттай тэмцье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
-
2015 оны 5 сарын 28
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/454 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн 2014 оны 5 дугаар сарын 07, 6 дугаар сарын 02, 08 дугаар сарын 13, 12 дугаар сарын 17, 2015 оны 01 дүгээр сарын 10, 02 дугаар сарын 11, 03 дугаар сарын 27, 04 дүгээр сарын 17, 05 дугаар сарын 14-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг тус тус хянан үзээд 54 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулахаар боллоо
-
2015 оны 5 сарын 28
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
-
2015 оны 5 сарын 28
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо хамтран үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэнг 6-р сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Анх удаагаа зохиогдох гэж буй уг үзэсгэлэнгээс дотоодын амрагч, жуулчид аймаг, орон нутгийн байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газруудын танилцуулга, амралт, рашаан сувиллын газруудын үнэ, байршил, хуваарь, үйлчилгээний талаар мэдээлэл авах бол гадаадад аялагчид Ази, Европ, Америк тив, хөрш орнууд гэсэн хилийн чанадад аялах хөтөлбөр, аяллын зөвлөгөө мэдээллийг авах юм. Мөн гадаадын аялал жуулчлалын газрууд, Элчин сайдын яамд, соёлын төвүүд улсынхаа соёл урлаг, аялал жуулчлалыг сурталчилж оролцоно. Гурав дахь хэсэгт аяллын холбогдолтой нэмэлт үйлчилгээнүүд тухайлбал аялагчдын даатгал, түрээс, зуучлал, тээврийн үйлчилгээ үзүүлэгчид байрлана. Үзэсгэлэнгийн өдрүүдэд туршлагатай аялагчид аяллын бэлтгэл хангах, гэрэл зураг авах, байгальд ээлтэй аялах зэрэг 20 гаруй сэдвээр сонирхолтой танилцуулгууд хийнэ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 28
Автомашингүй өдөр ирэх сарын 06-нд болно
-
2015 оны 5 сарын 28
Ирэх сарын 6-нд “Спирт үү, спорт уу” аяны нээлт болно
-
2015 оны 5 сарын 28
Налайхын захирагчид нэр дэвшигчдийг өнөөдөр тодруулна