-
2015 оны 5 сарын 29
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Авлигатай тэмцэх газар, “Сонгогчдын боловсрол төв” төрийн бус байгууллага хамтран 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордны “А” танхимд “Сонгуулийн санхүүжилт шинэчлэлийн асуудал” сэдвээр УИХ-ын гишүүд, улс төрийн нам, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
-
2015 оны 5 сарын 29
Авлигатай тэмцэх газраас Булган аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга О.Наранжаргал, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Эрдэнэ нарт зөрчил арилгуулах чиглэлээр албан бичиг хүргүүлэв.
-
2015 оны 5 сарын 29
Авлигатай тэмцэх газраас Булган аймгийн Баян-Агт сумын Засаг дарга Л.Эрдэнэбилэгт авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр Зөвлөмж хүргүүлэв.
-
2015 оны 5 сарын 29
Авлигатай тэмцэх газраас өгсөн Зөвлөмжийн дагуу Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газар тодорхой арга хэмжээ зохион байгуулжээ.
-
2015 оны 5 сарын 29
Цагдаагийн Ерөнхий газрын дарга , Тэргүүн комиссар Р.Чингис, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн гол зорилго нь талууд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд хамтран хяналт хийх, харилцан мэдээлэл хийх замаар төрийн хяналт шалгалт хийх, мэдээлэл солилцох замаар төрийн хяналт шалгалтын ажлын чанар, үр нөлөө, уялдаа холбоог сайжруулж зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах юм.
Хоёр байгууллага хуулиар олгогдсон чиг үүргийнхээ дагуу зах зээлд шударга өрсөлдөөний орчин нөхцлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран томоохон хэмжээний хяналт, шалгалт, судалгааны ажлуудыг шаардлагатай мэдээллийг солилцоно. Хамтарсан хяналт, шалгалт, судалгааны ажлын үр дүнг байгууллагын дарга нарт танилцуулж, шаардлагатай бол зах зээлийн харилцаанд оролцогч хуулийн этгээд олон нийтэд мэдээлнэ зэрэг олон талаар хамтран ажиллах боллоо.
-
2015 оны 5 сарын 29
СӨХ-ийг цэгцлэнэ гэж мэдэгдлээ
Баасан, 5 сарын 29 2015
Бичсэн Ж.Батсайхан
Хэвлэх
Email
ШӨХТГ-аас СӨХ-ийг цэгцлэнэ гэж мэдэгдлээ
ШӨХТГ-т Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй тус газрын хэлтсийн дарга нар болон СӨХ-ны төлөөлөл, иргэд оролцсон юм.
“ШӨХТГ-т ирж буй нийт санал гомдлын 30 орчим хувь нь тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт эзэлдэг байна. Тиймээс орон сууцны тоо нэмэгдэж, СӨХ-дын эрх зүйн зохицуулалтын асуудалд доголдол гарч буйтай холбоотой хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан” гэж тус газрын дарга Т.Аюурсайхан онцолсон юм. Иргэдээс ирдэг гомдол саналын дийлэнх хувийг СӨХ-г байгуулахдаа оршин суугчдын саналыг авдаггүй. Тухайлбал, оршин суугчдаас хураасан төлбөр мөнгөний зарцуулалт тодорхой бус, байрны гаднах тохижилт, цэвэрлэгээ хангалтгүй, оршин суугчдын хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бусад байгууллагуудад өгдөг, СӨХ-тэй холбоотой хууль тогтоомжид төрийн болон захиргааны байгууллагуудын эрх үүрэг тодорхойгүй зэрэг гомдол эзэлдэг байна.
ШӨХТГ-ын зүгээс дээрх хууль бус, зохисгүй үйлдлүүдээс болж иргэдэд тулгарч байгаа энэ асуудлууд хууль эрх зүйн орчиндоо байна, эрх зүйн орчинд нь өөрчлөлт оруулахгүй бол иргэд хохирсоор байх болно гэж үзсэн байна. Иймээс хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Хуулинд өөрчлөлт орсноор СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх нар хууль зөрчвөл албан тушаалаас чөлөөлөх, хариуцлага тооцох, СӨХ-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалал, үйлчилгээтэй холбогдох зардлын хэмжээг хэрхэн тогтоох талаар нарийвчилсан зохицуулалт болон төрийн захиргааны төв байгууллага, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалал, үйлчилгээтэй холбогдох үйл ажиллагаанд мөрдөх журам, үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох аргачлалыг тус тус баталдаг байхаар зохицуулжээ. Мөн өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэгдсэн асуудал, дэмжигдсэн саналуудыг хуулийн төсөлд тусгахаар болжээ.
-
2015 оны 5 сарын 29
Жастин Капла нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй болохыг өмгөөлөгч Ц.Цэрэнжээд 2015 оны 5 дугаар сарын 29-ны өдөр мэдэгдэж, гомдлыг буцаасан байна.
-
2015 оны 5 сарын 29
Улаанбаатарыг хүүхдэд ээлтэй хот болгохын төлөө хамтран ажиллана
-
2015 оны 5 сарын 29
Хүүхдийн баяраар Чингисийн талбайн хоёр талын замыг түр хугацаагаар хаана
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-05-29 16:12:05
06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахтай холбогдуулан өглөөний 11 цагаас 14 цагийн хооронд Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын замыг хаана. Энэ үеэр Чингисийн талбай орчмоор 14 үнэгүй зогсоолын талбай ажиллах бол Үндэсний соёл амралтын хүрээлэн орчимд 5 зогсоолын талбай үнэ төлбөргүй ажиллана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 29
Цахилгааны нөөц эх үүсвэртэй болоход анхаарна
-
2015 оны 5 сарын 29
Хүүхдийн баярын өдөр эмнэлгийн хариуцлагатай жижүүр ажиллана
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-05-29 16:38:05
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Хүүхдийн баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай” тушаалын дагуу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 09.00 цагаас 2015 оны 06 сарын 02-ны өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр гарган ажиллана.
Хүүхдийн баярын амралтын өдөр өөрийн байгууллага дээрээ хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсанд 2015 оны 06 дугаар 01-ний өдрийн оройн 19.00 цагт, 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 09.00 цагт мэдээ өгөхийг Харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, ерөнхий эмч нарт даалгалаа.
Мөн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авч, ажилчдын сонор сэрэмжийг дээшлүүлж ажиллах, Түргэн тусламжийн төв, Эрүүл мэндийн төвийн хүүхдийн яаралтай тусламжинд гарч ажиллах эмч, автомашины бэлэн байдлыг хангаж, шаардлага гарсан үед нөөцтэй байх, эмнэлгийн тусламж хүссэн иргэдэд ёс зүй, харьцаа хандлагын доголдолгүй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэхийг үүрэг болгов.
2015 оны 06 сарын 01-ний өдөр Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв, Дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг тус бүр 10-16 цагийн хооронд ажиллуулах, хоолны хордлого, халдварын үед авах сорьц шинжлэгдэхүүний бэлэн байдлыг ханган мэдээ, мэдээллийг зохих журмын дагуу шуурхай мэдээлж, хяналт тавьж амралтын өдрүүдэд хариуцлагатай жижүүрт гарч ажилласан хүмүүсийг хууль тогтоомжийн дагуу биеэр амруулахыг харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, ерөнхий эмч нарт даалгалаа гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 29
Залуучуудын анхдугаар олимпийн алтан медальт Б.Батцэцэгт туслах аян өрнөсөөр байна. Тэгвэл аваргад зориулсан хандивын тоглолт зургадугаар сарын 14-нд ”UB Palace”-д болох гэж байгаа тухай мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 29
Яармаг Нисэхийн замын гэрэлтүүлгийг засварлаж байна
-
2015 оны 5 сарын 29
Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” ном эрхлэн гаргаж, нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис болон даргын зөвлөл, номонд оролцсон эрхэм зочид уригдан оролцлоо.
-
2015 оны 5 сарын 29
Энэ сарын 18-нд болохоор зарлагдсан байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон харцага, начингуудын халз барилдаан маргааш болох гэж байна. Энэ цаг үеийн өнгийн тодорхойлж яваа шилдэг харцага, начингуудын халз барилдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй. Тус барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татдаг. Зургаан залуу харцага, зургаан шилдэг начингуудтай тойргийн системээр барилдаж хамгийн олон даваа авсан баг нь түрүүлнэ. Харцагуудын багт Ц.Содномдорж, Т.Даваабаатар, А.Цацабшир, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд, Т.Өсөх-Ирээдүй нар байгаа бол начинуудын багт Э.Энхбат, Б.Сугаржаргал, Т.Баасанхүү, Б.Амарзаяа, Л.Цэрэнтогтох, Р.Пүрэвдагва, Л.Лха-Очир нар багтжээ. Барилдаан 16.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
-
2015 оны 5 сарын 29
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Эцэг эхчүүд үр хүүхдээ баярлуулах гэж энэ амралтын өдрүүдэд болон хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхэдтэйгээ хамт замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор хүүхэд зам тээврийн осолд өртөж эрүүл мэндээрээ хохирдог. Иймд эцэг эхчүүд замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхэд дээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг нь хэрэглэж аюулгүй байдлыг нь хангаж оролцохыг зөвлөж байна. Ямар нэгэн осолд өртөж хохирсны дараа биш учирч болох ослоос энхрий бяцхан үрсээ урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд та бидний үүрэг оролцооо хамгийн чухал гэдгийг санаарай.
-
2015 оны 5 сарын 29
Хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь сүүлийн үед нэмэгдсээр байна. 2015 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд 12 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 63 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. 2014 оны 04 сард улсын хэмжээнд 8 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 51 хүүхэд гэмтэж байсан.
-
2015 оны 5 сарын 29
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болж байна
-
2015 оны 5 сарын 29
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Эцэг эхчүүд үр хүүхдээ баярлуулах гэж энэ амралтын өдрүүдэд болон хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхэдтэйгээ хамт замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор хүүхэд зам тээврийн осолд өртөж эрүүл мэндээрээ хохирдог. Иймд эцэг эхчүүд замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхэд дээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг нь хэрэглэж аюулгүй байдлыг нь хангаж оролцохыг зөвлөж байна. Ямар нэгэн осолд өртөж хохирсны дараа биш учирч болох ослоос энхрий бяцхан үрсээ урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд та бидний үүрэг оролцооо хамгийн чухал гэдгийг санаарай.
-
2015 оны 5 сарын 29
Олон Улсын болон улс, хотын олимпиадад тэргүүлж, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шалгарч Улаанбаатар хотынхоо нэр хүндийг алдаршуулсан 23 сурагчийг шагнах үйл ажиллагаа өнөөдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 29 - ний өдөр боллоо. Олон Улсын олимпиадад түрүүлж аваргын алтан медаль хүртсэн 4, нийслэлийн төрөлжсөн олимпиадад ахлах ангийн ангилалд аваргын алтан медаль хүртсэн 19 сурагчид нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Шилдэг сурагч” шагналыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гардууллаа.