-
2015 оны 5 сарын 27
Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, боломжийн талаар мэдээлэл өглөө.
-
2015 оны 5 сарын 27
Дэлхийн хоёрдугаар дайн, чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдад эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалийг гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Өмнөговь аймагт болжээ.
-
2015 оны 5 сарын 27
Хийлдэг тоглоом худалдан авахгүй байхыг дахин анхаарууллаа.
-
2015 оны 5 сарын 27
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “2012 оноос 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, дүүргийн хэмжээнд тулгамдаж буй асуудал, цаашдын арга зам” сэдэвтэй чуулга уулзалтыг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 4000 гаруй төрийн албан хаагч нарыг оролцуулан 2015 оны 05 сарын 26-ны өдөр UB паласын их танхимд зохион байгуулсан байна.
-
2015 оны 5 сарын 27
“Эмнэлгийн байгууллага хуурамч тодорхойлолт гаргасны үр дүн, түүнд хүлээлгэх хариуцлага” сэдвээр сургалт зохион байгуулжээ
-
2015 оны 5 сарын 27
Бурхан Халдун уулын Төрийн тахилга өнөөдөр тохиож, тахилга тайлгын ёслол эхэлж байна.
-
2015 оны 5 сарын 27
Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 8, эрэн хайх, аврах ажиллагааны 1 дуудлагаар Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
-
2015 оны 5 сарын 27
Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар голын усанд автомашинтайгаа суусан-5, живсэн-2, мөс цөмөрсөн-2, шаварт суусан-1, усанд осолдож амь насаа алдсан 1 дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Тухайлбал өчигдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын гүүрийн доор Туул голд хүн осолдсон гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлэг Туул голд 8 метрийн гүнд шумбалт хийж Баянхонгор аймгийн харъяат 31 настай, эрэгтэйн цогцсыг олж гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр Туул голд завьт эргүүл ажилладаг. Ингэснээр сүүлийн жилүүдэд нийслэлд усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо буурсан үр дүнтэй байгаа юм. Энэ жилийн тухайд зуны 3 сар Гачууртын хар усан тохойгоос Сонсоглонгийн гүүр хүртлэх Туул голд завьт эргүүл үүрэг гүйцэтгэж иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
-
2015 оны 5 сарын 27
Иргэн Д.Чинзоригтой ярилцлаа.
-
2015 оны 5 сарын 27
Нийслэлийн 2015 оны “Шилдэг хороо”-г шалгаруулна
-
2015 оны 5 сарын 27
Төмөр замын шинэ шугамын
чигийг тогтоолоо
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Төмөртэйн уурхайгаас Ерөө суманд орших “Болд темөр Ерөө гол” компанийн төмөр замын Хандгайт ертөө хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг, зурвас газрын эргэлтийн цэг, солбицлыг баталлаа. Энэ чиглэлийн 23,4 км урттай төмөр замын шинэ шугамыг хувийн хэвшлийн түншлэлээр барих зорилгоор төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулж, Засгийн газрын энэ оны 161 дүгээр тогтоолоор замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг “Кью Эс Си” компанид олгосон юм. Төмөртэйн уурхайгаас “Болд төмөр Ерөө гол” компанийн
Хандгайт өртөө хүртэлх төмөр замын зурвас газрын хэмжээг 124,8 га-гаар тогтоож, “Кью Эс Си” компанид 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр тогтлоо.
Энэхүү төслийгхэрэгжүүлс- нээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд бүтээгдэхүүнээ тээвэрлэх нэгдсэн терминалтай болох, Төмөртэйн орд газрыг дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээтэй холбосноор эдийн засгийн эргэлтэд оруулах, боловсруулах үйлдвэрийг түүхий эдийн баазтай холбох, уул уурхайгаас бүтээгдэхүүнийг шууд тээвэрлэн экспортлох боломжтой болох юм.
-
2015 оны 5 сарын 27
Энэ сарын 25-ны өглөө МАХН-ын улс төрийн гурван ажилтан залуу орон нутгийн замд осолд оржээ.
-
2015 оны 5 сарын 27
Дундговь аймаг дахь хуулийн байгууллагууд болон төрийн захиргааны зарим байгууллагуудын хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөгийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан байна.
-
2015 оны 5 сарын 27
Нийслэлийн өнгө үзэмжийг нэмж, залуусыг байгаль эх дэлхийгээ хайрлахыг уриалсан “Эзэнтэй мод” төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Уг төсөл нь 2014 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд модны холтос нь унаж нүцгэрсэн хэсэг болон өөрийн өвөрмөц тогтоц болох уртай хэсэгт нь тохирсон амьтан болон байгалийн зураг зурж, эдгээр мод эзэнтэй гэдгийг олон нийтэд мэдрүүлж байгаа гэдгийг төсөл санаачлагч JCI Эко байгууллагын хамт олон хэлж байлаа.
-
2015 оны 5 сарын 27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/456 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Төсвийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан нийслэлийн Боловсролын газарт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны баруун талд 0.5 га, Багануур дүүргийн 2 дугаар хороо, Нуур хороололд 0.5 га, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ трейд” ХХК-ийн эзэмшил газрын баруун хойд талд 0.5 га газрыг бага сургууль, цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрх олголоо.
-
2015 оны 5 сарын 27
Даниас ирсэн залуу судлаач хотын төвд гэр барьжээ. Тодруулбал, Бөхийн өргөөний зүүн талд орших Улаанбаатар хотын музейн хашаанд. Тэрээр эхнэр аваад өрх тусгаарлаж байгаа юм биш, Монголын залуустай ярилцах гэж гэрээ барьжээ. Мальте Барнкоб ирсэн гийчдээ монгол цайгаар дайлж, хууч хөөрөх зуураа Монголын залуус нийгмийн өөрчлөлт, ирээдүйг хэрхан харж буйг судалж байна.
-
2015 оны 5 сарын 27
1818 оноос эхлэн тахин шүтэж ирсэн ”Бурхан Халдун” уулын төрийн тахилга маргааш болох гэж байна.
-
2015 оны 5 сарын 27
Өнөөдөр дараах байршлуудын цахилгаан дамжуулах шугам тоноглолд урсгал засвар хийх тул эрчим хүчийг түр хязгаарлана.
-
2015 оны 5 сарын 27
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНЭУ-ын “Сити Монтессори” сургуулийг үүсгэн байгуулагч, Дэлхийн Ерөнхий шүүгч нарын чуулга уулзалтыг үндэслэгч бөгөөд зохион байгуулагч доктор Жагдиш Ганди тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.
-
2015 оны 5 сарын 27
Авлигатай тэмцэх газар бусад улс орнууд болон олон улс, бүс нутгийн түвшинд авлигатай тэмцэж байгаа туршлага, сургамж, ололттой талуудыг тухай бүр судалдаг бөгөөд тэдгээрийг сонирхогч бүлэг, этгээдтэй хуваалцах, мэдээлэл өгөх зорилгоор 2013-2014 оны хооронд дэлхий дахинд болсон онцлох үйл явдал, тэргүүн туршлага, сургамжаас түүвэрлэн, “Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэх үйл ажиллагаа” тойм эмхэтгэлийг эрхлэн хэвлүүлэв.