-
2015 оны 5 сарын 25
Нийслэлийн ИТХ - ын ээлжит 17 дугаар хуралдаанаар ”Нийслэлийн орон сууцны хөтөлбөр” - ийг баталсан. Тус хөтөлбөр нь Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах, Хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах, Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, Түрээсийн орон сууц хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, Шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах гэсэн 5 чиглэлээр нийслэлийн иргэдийг орон сууцжуулах юм.
-
2015 оны 5 сарын 25
2015 оны 05 дугаар сарын 24 – ний өдрийн 08:51 цагт 220/110/35 кВ-ын “Улаанбаатар” дэд станцын 110 кВ талд гэмтэл гарсны улмаас төвийн бүсийн эрчим хүчний систем бүхэлдээ доголдож Дулааны цахилгаан станц - 2, 3, 4 хүчдэлгүй болж, Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан эрчим хүч тасалдсан. Үүний улмаас хотын цэвэр, бохир ус, дулаан хангамж, харилцаа холбоо, замын хөдөлгөөний цахилгаанаар ажилладаг тоног төхөөрөмжүүд бүрэн зогсож аваарийн байдал үүссэн. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК - ийн Улаанбаатар салбарын мэргэжилтнүүд гэмтэл гарсан станцад ажиллаж Улаанбаатар хотыг хангадаг 110 кв-ын 16 дэд станц, 2 ил хуваарилах байгууламжийн системийн хэвийн ажиллагааг хангаж 09 цаг 30 минутад онцгой хэрэглэгчдийн цахилгааныг залгаж, шат дараатай арга хэмжээг яаралтай авсны үр дүнд 18 цаг 15 минутад Улаабаатар хотын хэмжээнд цахилгаан хангамжийг хэвийн байдалд оруулсан.
-
2015 оны 5 сарын 25
Дүнжингараваас Улиастайн замыг маргааш хаана
-
2015 оны 5 сарын 25
2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 4 дүгээр цахилгаан станцад гал гарсны улмаас өглөөний 08 цаг 20 минутаас эхлэн нийслэлд цахилгаан тасарсан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллаа. Энэ үеэр 170 гэрлэн дохио бүгд унтарсан бөгөөд үүний дотроос нилээд ачаалалтай байсан нь 8 цаг 20 минутаас 9 цаг 40 минутын хооронд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу дахь замуудын гэрлэн дохио тасарсны улмаас замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт ихээхэн бухимдал түгжрэлийг бий болгосон. Үүнийг зохицуулахын тулд 87 цэг, уулзварт Замын цагдаагийн газрын алба хаагч нар 1 - 4 цагийн биет зохицуулалтыг тасралтгүй хийж гүйцэтгэн замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллалаа.
-
2015 оны 5 сарын 25
Өчигдөр өглөө буюу 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ням гарагт буюу 4 дүгээр цахилгаан станцад гал гарсны улмаас өглөөний 08.20 минутаас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа 170 гэрлэн дохио бүгд унтарсан. Үүний дотроос нилээд ачаалал авсан буюу 08.20-оос 09.40 хооронд Энхтайаны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу дахь замуудын гэрлэн дохио тасарсны улмаас замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт ихээхэн бухимдал түгжрэлийг бий болгосон. Үүнийг зохицуулахын тулд 87 цэг, уулзварт Замын цагдаагийн газрын алба хаагч нар 1-4 цагийн биет зохицуулалтыг тасралтгүй хийж гүйцэтгэн хөдөлгөөнийг зохицуулж ажилласан. Өчигдрийн байдлаар хамгийн сүүлийн гэрлэн дохионы цахилгаан 15.20 минутанд ирж хэвийн ажилд орсон. Гэрлэн дохио тасарны улмаас Намъянжугийн гудамж, Сансарын түнел хүртэлх зам, 100 айлаас Доржийн гудамж, 100 айлаас хойшоо Цагдаагийн гудамж, 7 буудал, Хайлааст, Чингэлтэй, Гэсэр сүмийн уулзвараас 1 дүгээр хорооллын арын зам хүртэлх замууд ачаалал авсан. Улаанбаатар хотын авто замыг 100 % гэж авч үзвэл цагдаагийн алба хаагчийн хүчээр 20%-ийг нь хяналтандаа авдаг үлдсэн хувийг нь гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэлийн дарааллаар зохицуулж хөдөлгөөнд оролцох ёстой байдаг. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь өчигдрийн байдлаар тэмдэг тэмдэглэлийн дараалал зөрчих, зохицуулагчийн дохио зөрчих, урсгал сөрөх, эгнээ байраа буруу эзлэх, дуут дохиог ихээр өгч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарын бухимдлыг бий болгох зэрэг зөрчил ажиглагдаж байлаа. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлж бие биеэндээ хүндэтгэлтэй хандаж оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
-
2015 оны 5 сарын 25
Долоон иргэн бэртэж, машин нь шатжээ
-
2015 оны 5 сарын 25
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан хуваарийн дагуу төвийн дүүргүүд дээр зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг энэ сарын сарын 23 - ны өдөр буюу Бямба гаригт зохион байгуулав.
-
2015 оны 5 сарын 25
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
-
2015 оны 5 сарын 25
Машин ачих болон дугуй түгжих үйлчилгээний асуудлаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн удирдлагуудыг шүүхэд өгсөн. Уг асуудал улам хурцдаж, ШӨХТГ-аас дугуйгаа түгжүүлсэн иргэдийн эрх, ашгийг хамгаалах хөдөлгөөнийг зохион байгуулаад байна. Харин Нийслэлийн удирдлагууд дугуй түгжих болон машин ачилтын төлбөрийг тус бүр 10.000 төгрөгөөр нэмэх шийдвэрийг гаргахаар судалж буй.
Ийнхүү тэд уг асуудлаар сөргөөлдөж, алалцсаар байна. Тэднийг бие, биенийхээ дээр гарахаар үзэлцэж байх хооронд шийдвэрлэгдсэн ганц ч асуудал алга. ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханы хэлж буйгаар Э.Бат-Үүл тэргүүтэй Нийслэлийн удирдлагууд нь дугуй түгжих болон ачих журамлах журмыг хууль зөрчиж баталсан. Тиймээс машинаа 70-80 төгрөгөөр ачуулсан иргэд шүүхэд хандан зөрүү мөнгөө олж авах боломжтой гэж буй.
Харин Нийслэлийн удирдлагууд хууль зөрчиж журам батлаагүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа хууль зөрчсөн эсэх нь тодорхой болно гэж байгаа юм.
Энэ талаар Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлж “Хүний замд садаа болоогүй хэний ч машиныг ачиж, журамлахгүй байгаа. Үүнийг хууль зөрчиж батлаагүй. Хууль, дүрэм хэрэгждэг аль ч оронд ийм үйлчилгээ байна. Эндээс орсон орлого Нийслэлд ордоггүй. Замын цагдаагийн газар болон тухайн компани руу ордог. Тэгсэн уг ажлыг улс төржүүлээд эхэллээ. Т.Аюурсайхан гэж МАН-ын нөхөр оччихсон улс төржүүлээд. Ингэх шаардлага байхгүй” гэсэн юм.
Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо дахин бууриа илэрхийлж “ШӨХТГ-аас манай шийдвэрийг хууль бус гэдэг нь тогтоогдоод торгосон, түүнд нь 14 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй учраас буруу гэдгээ хүлээн зөршөөрчилөө гэж ярьж байна. Шүүх ШӨХТГ-ын гомдлыг хүлээж аваагүй. Энэ асуудлыг захиргааны хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзсэн. Хариуд нь ШӨХТГ давах гомдол бичсэн ч анхан шатны шийдвэрийг хэвээр баталсан. Энэ асуудал хууль ёсны юу, хууль бусуу гэдгийг шүүх л тогтооно” гэсэн юм.
Уг асуудлаар ШӨХТГ-ын газрын дарга Т.Аюурсайхан Э.Бат-Үүлийг 960 мянган төгрөгөөр торгосон. Үүнийг хууль зөрчсөн гэж Нийслэлийн удирдлагууд хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж. Өрсөлдөөний тухай хуулиа Т.Аюурсайхан өөрөө мэдэхгүй байна гэж Б.Алтансоёмбо хэллээ. Өрсөлдөөний тухай хууль дээр улсын байцаагчийн торгуулийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй бол 30 хоногийн дотор ШӨХТГ-т албан бичгээр хандах ёстой байдаг. Манайх албан бичгээ 30 хоногтоо өгсөн байгаа.
Мөн дугуйгаа түгжүүлж байсан иргэдийн мөнгийг буцаан олгохгүй гэдгээ мэдэгдэв. Уг шийдвэрийг гаргахдаа судалж байсан гаргасан гэдгийг тэд мэдэгдэж байгаа юм.
-
2015 оны 5 сарын 25
Аварга цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн амралтын өдөр болло
-
2015 оны 5 сарын 25
-Нээлттэй нийгэм форумын байранд өнөөдөр 14.00-17.00 цагт болох ”Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” төслийн хэлэлцүүлэг, танилцуулах уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.
-
2015 оны 5 сарын 25
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан эхлээд сар болж байна.
-
2015 оны 5 сарын 25
Шинэ жолооны үнэмлэх хэвлэгдэх хүртэл жолоочийн түр зөвшөөрөл олгохоор болсон. Тэгвэл өнөөдрөөс жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн, ангилал ахиулж байгаа жолооч нарт жолоочийн түр зөвшөөрлийг олгохоор болоод байгаа.
-
2015 оны 5 сарын 25
1818 оноос эхлэн тахин шүтэж ирсэн ”Бурхан Халдун” уулын төрийн тахилга удахгүй болох гэж байна. Уг хайрханыг 2013 оны Засгийн газрын тогтоолоор Монгол түмний бахархалт хайрхан болгосон ба 1995 оноос эхлэн орчин үеийн ёс заншлаар тахиж ирсэн түүхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ сарын 27-ны өдөр Бурхан халдун уулыг тахих шийдвэр гарчээ.
-
2015 оны 5 сарын 25
Нийслэлийн хэмжээнд өчигдөр 08:50 цагийн орчимд цахилгаан тасарлаа. Улаанбаатар дэд станцад гэмтэл гарснаас нийслэл болон зүүн аймгуудад цахилгаангүй болов. Эх сурвалжийн мэдээлснээр дэд станцын нүхээр шувуу орсноос богино холбоос үүсч ойр орчмын шар өвс шатжээ. НОБГ-аас галыг шуурхай унтрааж, холбогдох газрууд гэмтлийг засч эхэлсэн байна. Цахилгаан тасарснаас гэрлэн дохио ажиллахгүй, замын хөдөлгөөн зохицуулалтгүй болж, замын ачаалал нэмэгдсэнийг албаныхан мэдэгдэв.
-
2015 оны 5 сарын 25
Нийтийн тээврийнхэн ажил хаялт зарлалаа
-
2015 оны 5 сарын 25
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, мал арилжих, буг дарах, азрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 5 сарын 25
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна
-
2015 оны 5 сарын 24
Хүүхдүүдэд бодит амьдралд аюулгүй орчинд амьдрах эрхээр хангагддагтай адил интернэтийн он-лайн орчинд бас аюулгүй байдалд байх эрхтэй гэдгийг сайтар ойлгуулах нь чухал байдаг. Он-лайн орчинд аюулгүй байхын тулд хүүхдүүд юу мэдэх шаардлагатай вэ? ОУЦХБ(ITU)-аас он-лайн орчинд байж, интернэтийг ашиглах хүүхдийг насны ангиллаар 3 хувааж тодорхой чиглэл, зөвлөмжийг боловсруулан гаргасан байна. Үүнд:
-
2015 оны 5 сарын 24
“Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.