-
2015 оны 5 сарын 23
Чингисийн талбайд “Номын баяр”болно
-
2015 оны 5 сарын 23
Маргаашнаас эхлэн ихэнх нутгаар бороошино
-
2015 оны 5 сарын 23
Үүний дагуу 2015 оны тавдугаар сарын 22-23 өдрүүдэд “АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” хурал Улаанбаатар хотноо болж байна.
-
2015 оны 5 сарын 23
Хилээр зорчихдоо гэмт хэргийн золиос болохгүй байхыг зөвлөв
-
2015 оны 5 сарын 23
Энэ сарын 26, 27 - ны өдөр Улиастайн гүүр орчимд зам хаана
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-05-22 16:09:57
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6 км авто зам” /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэл/ - ын барилгын ажлын хүрээнд төмөр замын 413-р км дахь гарам орчмын авто замын зорчих хэсэгт 2015 оны 05 дугаар сарын 26, 27-ны өдөр засварын ажил хийх тул дээрх хугацаанд тус замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэхгүй болохыг мэдэгдье гэж нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 23
Ерөнхийлөгчид С.Сакакибара бараалхав
-
2015 оны 5 сарын 23
“Монгол цэргийн жавхаа-2015” Чингисийн талбайд болж байна
-
2015 оны 5 сарын 23
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсантай холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-
2015 оны 5 сарын 23
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
-
2015 оны 5 сарын 23
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус , өдөртөө 29-31 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.
-
2015 оны 5 сарын 22
“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд хяналтын хуудас сурталчлах үзүүлэх сургалтыг МХЕГ, СБД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран “Саруул” худалдааны төвд зохион байгуулжээ.
-
2015 оны 5 сарын 22
Монгол Улсад байгаа хорих ангиудад ном хандивлах зорилгоор “Итгэл сэтгэлийн гүүр” сангаас “Харанхуйн гэрэл” номын хандивийн аяныг өрнүүлж байна.
-
2015 оны 5 сарын 22
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөлд 42.3 сая доллар, мөн Яармагийн гүүр барих хуучин гүүрийг засварлах ажил 30.2 сая ам.доллар зарцуулахаар болжээ.
-
2015 оны 5 сарын 22
2013 онд улсын хэмжээнд мотоцикльтэй холбоотой 330 осол, зөрчил гарч 112 хүн амиа алдан, 191 хүн гэмтэж бэртсэн байна.
-
2015 оны 5 сарын 22
Л.Гантөмөр: Мэдлэгийн эдийн засгийг өргөжүүлэхэд бидний давтагдашгүй өв, соёл өндөр үр нөлөөтэй
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Соёл урлагийн менежмент, бүтээлч үйлдвэрлэл” соёл урлагийн удирдах ажилтны сургалтыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Монголд анх удаа зохиогдож байгаа энэхүү сургалтад нийслэл, 21 аймгийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцож байгаа юм. Салбарын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, соёлын байгууллагын менежментийг сайжруулах тал дээр салбар байгууллагууддаа зөвлөгөө өгч байгаа нь энэ юм.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр сургалтын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ “Монголын соёл урлагийн салбарыг нуруундаа үүрч, нийгэмд үргэлж гэрэл тусгаж явдаг нийт уран бүтээлч та бүхэнд талархаж явдгаа илэрхийлье. Бид өнөөдөр соёлын бүтээл, үйлчилгээндээ цоо шинэ менежмент хийхийг зах зээл шаардаж байна. Өөрсдийн зах зээлийг тэлэх боломжийг хайх цаг ирсэн. Жишээ нь Сүхбаатар аймгийн театр зөвхөн Сүхбаатартаа л тоглож, тасалбараа 5000 төгрөгөөр борлуулж, төлөвлөгөө биелүүлнэ гэх биш яавал бусад аймгуудад бидний тоглолтыг түүнээс илүү үнээр үзэх вэ гэдгийг бодож, хийх цаг ирсэн. Таны мэдлэг шингэсэн бүтээл зах зээлд өндөр үнээр борлуулагдаж байх ёстой. Монгол улс цаашдаа байгалийн баялгийг биш мэдлэгийг түшсэн эдийн засагтай орон болно. Монголд мэдлэгийн эдийн засаг улам бүр хөгжихөд бидэнд байгаа давтагдашгүй өв, соёл, та бүхний ур ухаан шингэсэн бүтээл, үйлчилгээ үнэхээр өндөр нөлөө үзүүлнэ.” Хэмээн онцлон хэлсэн юм.
Мөн сургалтын үеэр Дорноговь аймгийн музейн захирал Д.Цагаандарьтай уулзаж, ярилцлаа.
Салбарынхнаа цуглуулаад, онол, арга зүйн зөвлөгөө өгч байгаад баяртай байна.
- Хоёр өдрийн сургалтаас та юу хүлээж байна вэ?
- Манай соёлын бодлого өнөөдрийг хүртэл үүлэн чөлөөний нар туссан юм шиг явдаг байсан. Нэг нар гараад л, нэг сүүдэр тусаад л. Хэдийгээр яам нь бутарч нийлсээр явсан ч хуучин бодлогоо нэг их эвдэлгүй явсаар ирсэн. Энэ удаагийн сургалт бол харин гаргасан бодлогоо нэгж дээрээ хэрхэн авч явах вэ гэдэг зөвлөгөөг аймаг орон нутаг гэлтгүй соёлын салбарт чөмгөө дундартал ажиллаж байгаа мэргэжилтнүүддээ өгсөн, их үр дүнтэй ажил болж байна.
- Ерөнхийдөө соёл урлагийн менежментийг сайжруулъя. Бүтээлч үйлдвэрлэлийг идэвхжүүлье л гэж яамны зүгээс сургалт зохион байгуулж байгаа юм байна. Та эндээс юу тусгаж авав?
- Ер нь бол салбарын яамнаас түүхэндээ анх удаа ийм сургалт зохион байгуулж байна. Соёл урлагийн бүх байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж байсныг би л хувьдаа мэдэхгүй байна. Менежмент гэдэг бол үйл ажиллагааг хэрхэн зөв, оновчтой зохион байгуулах вэ л гэсэн үг шүү дээ. Эхний хичээлүүдийг сонсч байхад үнэхээр бодох ёстой зүйлийг бид боддоггүй байжээ гэх сонирхолтой зүйлсийг их хэллээ. Бид өөрсдөө хийж байгаа ажлаа мэдэж байгаа л гээд байдаг болохоос биш яг ийм нүд, чих сэргээсэн сургалтад суухаар бас дутуу л байдаг юм байна.
- Тэгэхээр энэ сургалт та бүхний байнгын үйл ажиллагаанд ямар өөрчлөлт авч ирэх бол?
- Мэдээж ямар нэг өөрчлөлт гарна. Гэхдээ тэнгэр онгойсон мэт гэнэт л гэрэлтээд эхлэхгүй л дээ. Мэдээж ямар бүтээл гаргах вэ гэдгээсээ эхлээд нарийн төлөвлөнө. Гол өөрчлөлт бидний бүтээл дээр л гарна. Ер нь ингэж гал тогоонд нь, жинхэнэ хөрсөн дээр ажилладаг хүмүүсээ ингэж цуглуулж, онолын, арга зүйн зөвлөгөө өгч байгаад их баяртай байна. Энд надтай мөр зэрэгцээд сууж байгаа манай соёл урлагийн салбарынхан маань сургалтаас олж мэдсэнээ хэрэгжүүлэх дүүрэн хүсэлтэй байгаа гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.
-
2015 оны 5 сарын 22
Зэвсэгт хүчний маршийн аваргууд тодорлоо
-
2015 оны 5 сарын 22
“АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал
өнөөдөр Корпорейт зочид буудалд эхэллээ.
-
2015 оны 5 сарын 22
махны гарал үүслийн бичгийг шалгахад бүх аймаг сумаас олгосон мал эмнэлэг ариун цэврийн бичигтэй байсан бол харин тухайн орон нутгаас авдаг цагдаагийн бичиг сүүлийн үед ирэхгүй байгаа талаар захын удирдлагууд ярьж байв.
-
2015 оны 5 сарын 22
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний 7405 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
-
2015 оны 5 сарын 22
Өвөрхангай аймгийн Тарагт, Булган аймгийн Орхон, Баяннуур суманд галзуу өвчин гарчээ.