-
2015 оны 5 сарын 21
Нийтийн тээврийн жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт зарлахаар болжээ.
-
2015 оны 5 сарын 21
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” буюу BRT /Bus rapid transit/ - ийн цаашид хийгдэх техникийн асуудлаар санал солилцов.
-
2015 оны 5 сарын 21
“Нийгмийн ардчилал ба сонгуулийн хөтөлбөр” хаврын академ явагдаж байна
-
2015 оны 5 сарын 21
Авто худалдааны цогцолборын дөрвөн байршлын дуудлага худалдаа өнөөдөр явагдсан байна.
-
2015 оны 5 сарын 21
Манай улсад 9 дэх жилдээ хэрэгжиж байгаа “Ногоон хэрэм” төслийн хүрээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд, холбогдох албаны хүмүүс хамтран өнгөрсөн 7 хоногт төсөл хэрэгжиж байгаа Өмнөговь аймаг дах Ойжуулалтын талбайд мод тарьсан юм. Монгол улсын цөлжилт эрчимтэй явагдаж байгаа бүс нутагт айлчилж ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг дэмжсэнээр Монгол-Солонгос хоёр орны Ногоон хэрэм ойжуулалтын тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уг төслийн хүрээнд говь нутагт 800 хайлаас шинээр ургуулж эхэлсэн байна.
-
2015 оны 5 сарын 21
Хонь, тэмээ ноослох цахилгаан багаж ашиглаж эхэллээ
-
2015 оны 5 сарын 21
Хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 15, аврах ажиллагааны 1 дуудлага ирж Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
-
2015 оны 5 сарын 21
Л.Гантөмөр: Судалгаа шинжилгээнд мөнгө зарахгүйгээр Монгол хөгжихгүй
-
2015 оны 5 сарын 21
Нийслэлийн Засаг даргын А/140 тоот захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ - аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээ, ”Монгол цэргийн жавхаа’’ үзүүлэх тоглолт, “Иргэн цэргийн бахархалын өдөр”-ийн үйл ажиллагааг 5 дугаар сарын 23 - ны өдөр буюу Бямба гарагт Чингисийн талбайд иргэдэд нээлттэй зохион байгуулна. Энэ үеэр Москва хотод болсон Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадад оролцсон бие бүрэлдэхүүн цэргийн жагсаалын тоглолт үзүүлэх юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар мэдээлэл өглөө.
-
2015 оны 5 сарын 21
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших Хар хорин худалдааны төвийн дэргэдэх явган зорчигч, нийтийн эзэмшлийн зам, талбай дээр стандарт эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй, чанарын баталгаагүй бараа бүтэгдэхүүн худалдаалах үйлчилгээ эрхлэгч иргэдийг таслан зогсоох тухай дүүргийн Засаг даргын А/320 захирамж гарсны дагуу холбогдох хэлтэс, албад, ажлын хэсэгт орсон удирдлагууд хяналт шалгалт явуулжээ.
-
2015 оны 5 сарын 21
Сүхбаатар аймгийн прокурорын газраас аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчит орон нутгийн аж ахуйн нэгжийн нийт 56 байгууллагад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийхээс одоогоор 29 байгууллагын 300 орчим албан хаагчдыг хамруулаад байна.
-
2015 оны 5 сарын 21
”Монгол цагдаа -2015” тэмцээн боллоо
-
2015 оны 5 сарын 21
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “RHK” компани, “Үүрийка” ХХК, “Монголын цэвэрлэх байгууламжийн шинэ технологийн холбоо” хамтран бохир ус цэвэрлэх шинэ технологийг танилцуулаа.
-
2015 оны 5 сарын 21
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Абу Даби хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон Монгол-Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэллээ. Бизнесийн төлөөллүүд манай улсад хөрөнгө оруулахаа илэрхийлж байсан байна.
-
2015 оны 5 сарын 21
дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангажээ. Тэд маргааш мөнгөн медалийн төлөө тулалдана.
-
2015 оны 5 сарын 21
Оюуны өмчид халдсан гэмт хэргийг Монгол Улс анх удаа шүүхээр шийдвэрлэжээ. Манай улсын иргэн У гэгч 2011-2014 оны хооронд ОХУ-ын “Касперский Лаб ЗАО” компанийн “Касперский” вирусны программыг “Монголиан Бревери анбендинг”, “Вокомтехнологи” гэх хоёр компанийн нэрээр зевшөөрөлгүй хуулбарлаж бусдад боруулжээ.
-
2015 оны 5 сарын 21
Соёлын бүтээлч үйлдвэрлэгчид чуулж байна
-
2015 оны 5 сарын 21
Монголын хүүхдийн ордны Чингэлтэй дүүрэг дэх Хайлаастын салбар дугуйлангын хүүхдүүд 49 дүгээр сургуулийн урлаг зааланд уран бүтээлээ толилуулж сурч мэдсэн бүхнээ аав ээж, анд найз, багш нартаа тайлагналаа. Тус салбарт драм, зураг, англи хэлний дугуйлангууд хичээллэж байгаа бөгөөд нийт 300 орчим хүүхэд хамрагдан суралцаж байна. Тайлан тоглолтыг зохиомж хэлбэрээр найруулж, дугуйлан бүрийн хүүхдүүд өөрсдийнхөө авъяас, хөдөлмөрөө урлагийн бүтээл болгон үзүүлэв.
-
2015 оны 5 сарын 21
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын бэлтгэл ажлыг хангах, тооллогын комисс байгуулах тухай” А/435 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг зохион байгуулж явуулах Тооллогын комиссын бүрэлдэхүүн, “Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын үйл ажиллагааны төлөвлөгөө”, Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг зохион байгуулж явуулах дүүргийн Тооллогын комиссын бүрэлдэхүүнийг тус тус баталлаа.
-
2015 оны 5 сарын 21
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/438 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй орчны агаарын чанарыг тодорхойлох зориулалт бүхий суурин харуул байршуулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгууллаа.