-
2015 оны 5 сарын 21
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
-
2015 оны 5 сарын 21
Тавдугаар сарын 21-ний пүрэв гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 5 сарын 21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
2015 оны 5 сарын 21
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Увс, Ховдын нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус , өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
-
2015 оны 5 сарын 20
1000 дугуйчны парад болно
-
2015 оны 5 сарын 20
Л.Гантөмөр: Уран бүтээлчдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулан баялаг бүтээх боломж байна
-
2015 оны 5 сарын 20
ЦЭРГИЙН ШТАБЫНХАН НОМЫН ДУУ СОНСОВ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас баталсан 2015 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, Батлан хамгаалах яамны 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу энэ сарын 18-19-ний өдрүүдэд яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, тоо бүртгэлийн офицеруудтай мэргэжил-арга зүйн сургалтыг зохион байгуулж явууллаа.
Цугларалтыг нээж БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар үг хэлсний дараа СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр цугларалтын зорилго, зорилтын талаар танилцуулав. Уг цугларалтын зорилго нь Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны нэг тулгуур ухагдахуун болох “Орон нутгийн хамгаалалт”-ын асуудлыг онол, практикийн түвшинд хэлэлцэж, орон нутагт гардан хэрэгжүүлэгч цэргийн штабын үүрэг, оролцооны талаар нэгдсэн ойлголтод хүрэхэд оршиж байлаа.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон цугларалтад оролцогчидтой уулзаж, салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар ярилцлага хийсэн.
Цугларалтын эхний өдөр УИХ-ын гишүүн М.Батчимэг “Бүс нутгийн аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлт”, ҮАБЗ-ийн Ажлын албаны ахлах референт Г.Уянга “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, орон нутаг дах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үүрэг оролцоо, харилцан ажиллагаа”, хошууч генерал З.Болдбаатар “Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа”, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг “Орон нутгийн хамгаалалтын тухай ерөнхий ойлголт”, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүү “Орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулах онцлог”, хурандаа С.Ганбямба “Орон нутгийн хамгаалалтын талаарх гадаадын орнуудын туршлага, сургамж”, хурандаа Ш.Ганбат “Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлага” дэд хурандаа Г.Энхболд “Батлан хамгаалах эрх зүйн шинэчлэл, хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудал” сэдвүүдээр лекц уншлаа.
Цугларалтын хоёр дахь өдөр Цэргийн штабын дарга нарын хүрээнд “Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлж буй байдал”, “Орон нутгийн хамгаалалтыг боловсронгуй болгох асуудал” сэдвээр илтгэл тавьж, харилцан санал солилцсон үр дүнтэй хэлэлцүүлэг болсон. Тоо бүртгэлийн офицеруудад Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын Цэргийн дайчилгааны хэлтсээс “Цэрэг татлагын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Цэрэг, техникийн тоо бүртгэлийг зохион байгуулах нь”, “Хугацаат цэргийн тайлан мэдээ ирүүлсэн байдал, цэргийн штабын нууц хадгалалт хамгаалалт” сэдвээр лекц орж, төгсгөлд нь “Цэрэг, техникийн тоо бүртгэлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, боловсронгуй болгох арга зам” сэдвээр хэлэлцүүлэг явуулсан.
Цугларалтын төгсгөлд яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар цугларалтын дүн гаргаж, оролцогчдод сертификат гардуулсан юм.
-
2015 оны 5 сарын 20
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших Хар хорин худалдааны төвийн дэргэдэх явган зорчигч, нийтийн эзэмшлийн зам, талбай дээр стандарт эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй, чанарын баталгаагүй бараа бүтэгдэхүүн худалдаалах үйлчилгээ эрхлэгч иргэдийг таслан зогсоох тухай
-
2015 оны 5 сарын 20
ХХААЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнөөдөр хамгийн эхний найман дунд шатны тракторыг аж ахуй нэгжүүдэд хүлээлгэн өглөө.
-
2015 оны 5 сарын 20
“Шороон бумбагар”-ыг авран хамгаалах чиглэлээр Турктай хамтран ажиллах санал тавилаа
-
2015 оны 5 сарын 20
Нийслэлийн эмнэлгүүдэд 415 хүн архины хордлогын улмаас ханджээ.
-
2015 оны 5 сарын 20
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний сэжигтэй 6727 тохиолдол бүртгэгджээ.
-
2015 оны 5 сарын 20
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ цэрэгт байгаа хүүгээ эргэжээ.
-
2015 оны 5 сарын 20
Сонсголын бэрхшээлтэй иргэд яаралттай түргэн тусламж, цагдаагийн газар, онцгой байдлын албанд тусламж хүсч мэдээлэл өгөх тохиолдолд ярьж чаддаггүйн улмаас энэ үйлчилгээг ашиглаж чадахгүй харилцааны хүндрэл гарч, сэтгэл санаа, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал элбэг тохиолддог.
Иймд сонсголын бэрхшээлтэй иргэдэд яаралттай тусламжийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төв болон үүрэн холбооны операторуудтай хамтран хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд шуурхай тусламж 101,102,103,105 утасны дугаарт мессэжээр (SMS) дуудлага өгөх, мэдээлэл авах үйлчилгээг шинээр нэвтрүүлж эхэллээ.
ХАХНХ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, шуурхай мэдээллийн төв болон үүрэн телефоны операторууд хамтран ажилласны үр дүнд Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл компанийн хэрэглэгчид Шуурхай мэдээллийн төвд мессэжээр (SMS) дуудлага өгөх, мэдээлэл авах боломжтой болоод байна.
Тэгвэл өнөөдөр энэхүү ажлыг эхлүүлэх ”Хамтын ажиллагааны санамж бичиг”-т Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга тэгрүүн комиссар Р.Чингис, Монголын дүлий иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал нар гарын үсэг зурлаа.
Энэхүү үйлчилгээ нь эхний ээлжинд Улаанбаатар хотын 9-н дүүрэгт эхлэх бөгөөд бид цаашдаа Монгол улын хэмжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Монгол улсын хэмжээнд 2014 оны Статистикийн тоон мэдээгээр сонсголын бэрхшээлтэй 8304 хүн байгаа бөгөөд Улаанбаатар хотод 2845 сонсголын бэрхшээлтэй иргэд байна.
Үүрэн телефон хэрэглэгч сонсголгүй 800 гаруй иргэдийн бүртгэлийг шинэчлэн бүртгээд байна.
- See more at: http://zasag.mn/m/mpdsw/view/9831#sthash.mtvddHiS.dpuf
-
2015 оны 5 сарын 20
Монгол Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны сангийн шугамаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын зарим яам, тусгай газрын ахлах албан тушаалтнуудад “Монгол Улсын ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн туршлага” сэдэвт тусгай сургалтыг энэ сарын 19, 20 – ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төлөөлөгчдөд Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.
-
2015 оны 5 сарын 20
2011 онд ХСҮТ санаачлан Хаан банк, МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-г 5 дах жилдээ орон даяар өрнүүлж байгаа билээ. Энэ жилийн аяны нээлт өнөөдөр Өмнөговь аймагт боллоо. Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд манай аймагт 11 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдрөөс эхлэн 5 сарын 23-ныг дуустал ажиллана.
Өнгөрөгч 4 жилийн хугацаанд ХСҮТ-ийн хавдрын мэс засал, элэг цөс, нойр булчирхай, эмэгтэйчүүд, толгой хүзүүний мэс засал, дуран, хэт авиан оношилгоо, хавдар судлаач, эс судлаач зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг 36,700 км замыг туулж Монгол улсын бүх аймагт ажиллахдаа хавдрын оношилгоо эмчилгээний сургалтан давхардсан тоогоор 3,157 эмч мэргэжилтэн, эрүүл аж төрөх чиглэлээр 1363 гаруй сайн дурын идэвхтнүүд 63700 иргэдийг сургалтанд хамруулжээ. Аяны үеэр орон нутагт 319 яаралтай мэс ажилбар хийж эмч мэргэжилтнийг ажлын байранд нь дагалдуулан сургажээ. Мөн эрсдэлт бүлгийн 68551 хүнийг хавдрын нарийн мэргэжлийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулснаас 10662 /15,5хуввь/ хүнд хавдрын урьтал өвчин, хортой болон хоргүй хавдар илрүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Манай улсад 2004 оны байдлаар хорт хавдрын 3381 шинэ тохиолдол, 2669 нас баралт бүртгэгдэж байсан бол 2014 он гэхэд 5483 шинэ тохиолдол, 3536 нас баралт болж өссөн байна. Манай оронд 5 хүн тутмын 1 нь хорт хаврдын улмаас нас барж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Хорт хавдрын нас баралт 77,8 хувьтай байгаа нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож байгаатай холбоотой.
Сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл эрэгтэйчүүд болон хөдөөгийн хүн амын дунд нэмэгдэх хандлагатай байна. Дэлхий дахинд төдийгүй манай улсад ч хорт хавдрын өвчлөл өсөх хандлагатай байгаа ч хувь хүн хавдах үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлээс зайлсхийх, архи, тамхинаас татгалзах, идэвхтэй хөдөлгөөний эрхэмлэж, биеийн жингээ хэвийн байлгах, зохистой хооллох зэрэг эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төвөвшүүлж чадсанаар хорт хавдар өвчнөөс сэргийлж болно. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь хорт хавдар өвчнийг эрт үед нь оношилж, бүрэн эмчлэх боломжийг бүрдүүлдэг. Хорт хавдар өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил бус хувь хүн, хамт олон, нийгмийн бусад салбарын өргөн оролцоотой хэрэгжих нь илүү үр дүнтэй гэдгийг олон улсын туршлага харуулж байна.
- See more at: http://zasag.mn/m/omnogovi/view/9830#sthash.nsHaD1Mr.dpuf
-
2015 оны 5 сарын 20
“Увертюра” хамтлаг хээрийн түймэрт өртсөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдэд зориулсан халуун сэтгэлийн хандивын тоглолт хийсэн.
-
2015 оны 5 сарын 20
МУГЖ Д.Алтанхуягийн удирдлагаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадам 2015 оны 6 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд Монгол Улсад болох гэж байна.
-
2015 оны 5 сарын 20
Баян-Өлгий аймагт Цагдаагийн байгууллага үүссэний 75 жилийн ой тохиож байна
-
2015 оны 5 сарын 20
Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчил илэрчээ