-
2015 оны 9 сарын 19
Нийслэлчүүд Чингисийн талбайд ”Номын баяр” тэмдэглэж байна
-
2015 оны 9 сарын 19
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ДАГУУ НОМЫН БАЯРЫН ӨДРИЙГ УЛС ОРОН ДАЯАР ЁСЛОН ТЭМДЭГЛЭЛЭЭ
Administrator 2015-09-18 21:23:00
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ.
Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүсэн хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг өнөөдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд ёслон тэмдэглэж байна.
Чингисийн талбай дахь Номын баярын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Монгол Улсад суугаа зарим улсын Элчин сайдууд, ардын уран зохиолчид оролцлоо. Номын баярыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Эцэг өвгөдийн маань шавхагдашгүй оюун билгээс ундарч, мянганаар өртөөлөн ирсэн дундаршгүй өв соёлын тэргүүнд ном эрдэм байдаг. Тиймдээ ч хуучны үгэнд “номт гурван улс” хэмээгдэгчийн нэгд Монгол Улсыг багтааж ирсэн түүхтэй. Монголчууд өөрсдөө хөдсөн дээл өмсөж, үр ачаа нэхийд өлгийддөг хэр нь ээ ном судраа торго дурданд баринтаглан хоймортоо залдаг уламжлалтай билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ. Энэхүү баярын өдрийг улс орон даяар ёслон тэмдэглэх болсноор өнөө жил 4 дэх жилтэйгээ золгож байна.
Тус өдрийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд өргөнөөр тэмдэглэх уламжлал тогтжээ. Энэ хугацаанд зохион байгуулагдсан “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Сэтгэл гэгээрээсэй” номын чуулган, “Шинэ номын баяр”, Монголын Үндэсний Номын сангийн “Номын баяр”, “Үнэт ховор номын музей” болон “Номын аялал”, “Зөөврийн номын сан”, “Монголчуудын номын өв соёл” үзэсгэлэн, “Номын хандив”, “Үдшийн уншлага”, “Үндэсний бичиг соёл” улсын уралдаан гээд сайн уламжлал, сонин сайхан санаачилгуудыг тоочиход сэтгэл нэн таатай байна. Цаашид ч энэ уламжлал үргэлжлэхийн сацуу улам өргөжин тэлнэ гэдэгт бид итгэлтэй байна. Учир нь бид номд дуртай ард түмэн.
Номын баяр жилээс жилд өргөжин тэлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн зарлигт заасан ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэн ажиллахад төрийн бодлого чиглэж, байгууллага, хувь хүмүүс ч улам нэмэгдсээр байгааг та бид харж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт ч үндэстнийхээ ёс заншил, соёл уламжлал, бахархал түүхийг сэргээж, иргэд хойч үедээ өвлүүлж үлдээхэд чиглэсэн бодлогоо эрчимжүүлэх заалт бий. Үнэхээр номын соёл бол монголчуудын соёл уламжлал, бахархал түүхийн томоохон хэсэг нь билээ. Ташрамд энэхүү арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулж ирсэн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, зөв мэдлэгт хөтлөгч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагад талархаж, цаашдын ажилд их амжилт хүсэн ерөөе.
Номын цагаан буян ашид дэлгэрэх болтугай” гэлээ.
Өдөрлөгийн хүрээнд “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Бид өөрөө ном” зохиолын баатруудын тоглолт, “Ном дотор зам бий” хүүхдийн бүтээл туурвилын уралдаан, “Номын хандив” аян, “Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт, номын 20-50%-ийн хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Ном” хөтөлбөр, Номын сангийн тухай хуулийн танилцуулга болон номон шагналтай тэмцээн уралдаанууд боллоо.
-
2015 оны 9 сарын 19
Өнөөдрөөс дараах замыг хаана
-
2015 оны 9 сарын 19
Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргажээ
-
2015 оны 9 сарын 19
Завхан аймгаас 351 тарвага агнажээ
-
2015 оны 9 сарын 19
Сэлэнгийн ногоочид “Сэлэнгэ хүнсний худалдааны төв”-д төвлөрнө
-
2015 оны 9 сарын 19
Гүүр, хоолой, туннелийн урсгал засварын ажлын хүрээнд “Гурвалжингийн гүүр, Улиастайн гүүрийн хэв гажилтын заадасны засварын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэхээр боллоо. Уг ажлыг нийслэлийн замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд Гурвалжингийн гүүрний засварыг 2015 оны 09 дүгээр сарын 18-25-нд, Улиастайн гүүрний засварыг 09 дүгээр сарын 25-30-ны хооронд тус тус хийхээр төлөвлөөд байна.
Засварын ажлыг гүйцэтгэх дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүйгээр эгнээ, эгнээгээр хэсэгчлэн хааж, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх юм. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна гэж нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 19
20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна.
-
2015 оны 9 сарын 19
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ.
-
2015 оны 9 сарын 18
-Мал сүргийг өвөлжүүлж хаваржуулах талаар аймгийн хэмжээнд баримталж буй бодлого, өвөл, хаврын отор зохион байгуулах бэлтгэл ажлын явцын тухай Булган аймгийн Засаг даргын мэдээлэл
-
2015 оны 9 сарын 18
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Идэрзаяад холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцэв.
-
2015 оны 9 сарын 18
Иргэд нийтийн тээврээр “U money” цахим картаар зорчиж байгаа билээ.
-
2015 оны 9 сарын 18
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргажээ.
-
2015 оны 9 сарын 18
Их хэмжээний тарвага тээвэрлэж, нийслэл рүү оруулах гэж байсныг илэрүүлжээ.
-
2015 оны 9 сарын 18
Хүн хүндээ туслахаас илүү гавьяа хөвчин дэлхийд хаана байна хэмээн нэгэн яруу найрагч шүүрс алдан хэлсэн байдаг. Яг л үүнийг илтгэх мэт ядарсан зовсон хүмүүсийн төлөө нойр хоолгүй ажилладаг Дорнод аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус байгууллага 1957 онд намын төв хорооны тогтоолоор байгуулагджээ.
Эдүгээ сайн дурын 210, онцгой арван ажилчин, дэргэдээ улаан загалмайн эмнэлэг болон ахмадын зөвлөлтэй аж. Байгуулагдсан цагаасаа жил бүр 900-1000 гаруй хүнд ахуйн хэрэглээ, түргэн тусламж, хоол хүнс, соёл хүмүүжлийн чиглэлээр тусламж үзүүлсээр ирсэн байна.
Тус аймгийн УЗН-ийн захирал Д.Ганболдоос санхүүжилтээ яаж бүрдүүлдэг тухай асуухад “Түмэн олныхоо буянаар хөл дээрээ тогтож, тэднийхээ хандиваар санхүүждэг байгууллага” хэмээв. Үнэхээр ч нутгийн ард иргэд ойролцоогоор жил тутам 10 тонн өвс, таван тонн будаа, 200 орчим мал хандивладаг байна. Мөн уг байгууллагын дэргэдэх эмнэлэг иргэдээ 50 хувь, амьжиргааны түвшин хэт доогуур орлоготой хүмүүст 100 хувь хөнгөлөлттэй үйлчилдэг гэнэ.
Цаашид юу хийх тухай түүнээс тодруулбал “Байгууллагынхаа үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтынхаа цар хүрээг өргөжүүлмээр байна. Гэвч санхүүгийн тогтвортой байдалд хүрээгүйгээс хаяа нэг зарим ажил удаашраад байдаг юм” гэв. Түүний ярианаас олон хүний амьдралд тус болох юмсан гэсэн гэгээн хүсэл мэдрэгдсэнийг нуух юун. Хүн бүр л хувиа бодож довоо шарлуулахыг зорьдог өнөөдрийн нийгэмд хамгийн эмзэг дорой хэсэгт үйлчилж, тэдэнд туслахыг зорьдог тал шигээ сэтгэлтэй тэдний хамт олноор бахархах сэтгэл энэ үед төрж байлаа.
-
2015 оны 9 сарын 18
У.Энхбаяр: Хайрга, чулууг угааж ашиглавал илүү бат бөх болдог
Өмнөговь аймгийн төв буюу Даланзадгад сумын бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэлттэй танилцахын сацуу шилдэг татвар төлөгч компани болох “Мэндийн говь”-ийг зорьж, ажлын явцтай нь танилцлаа. Энэ үеэр тус компанийн дэд захирал У.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай компани нутгийнхаа бетон зуурмагны хэрэгцээний хэдэн хувийг хангаж чаддаг вэ?
-Манай компанийн хувьд дотооддоо лаборторийн шинжилгээ хийж түүхий эд материалаа угааж ашигладгаараа онцлог. Ийм маягаар ашиглах нь илүү чанартай болгож өгдөг.
Орон нутгийнхаа бетон зуурмагны 50 хувийг хангадаг. Мөн орон нутагтаа 2-3 салбараар үйл ажиллагаагаа явуулж байгааг дэмжиж манай байгууллагыг шилдэг татвар төлөгчөөр шалгаруулсан. Компани маань 2000 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
-Бүтээн байгуулалтаасаа дурдахгүй юу?
-Орон нутагтаа 18 айл, 40 айлын 5 давхар 2 орон сууц, Өмнөговь аймгийн Номгон суманд 8 айлын 2 блок орон сууцыг барьж гүйцэтгэсэн. Цаашлаад орон нутгийн бүхий л барилгын компаниудын цутгалын ажлыг авч явж байгаа. Манай компани байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй м.куб бетон зуурмаг үйлдвэрлэж гаргасан байгаа.
-Үйлдвэрийн хүчин чадлын хувьд?
-Цагт 60 м.куб зуурмаг үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай.
-Сүүлийн үед барилга бүтээн байгуулалт нэмэгдэж байна. Зах зээл, эрэлт нийлүүлэлт сайн байна уу?
-Зах зээлийн хувьд энэ жил харьцангуй багассан. Ер нь аймгийн хэмжээнд нийлүүлэлт боломжийн байгаа.
-Үйлдвэрлэлийн түүхий эдийн тухайд?
-Цементээ БНХАУ-аас оруулж ирдэг. Бусад бүтээгдэхүүнүүдээ орон нутгаасаа татаж ашигладаг. Урд хөрштэй хил залгаа болохоор цементээ тээвэрлэхэд хямд тусдаг.
-
2015 оны 9 сарын 18
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сард эм хангамжийн 11 байгууллага, иргэний үйл ажиллагаанд шалгалт явуулжээ.
-
2015 оны 9 сарын 18
Улиастай, Гурвалжингийн гүүрэнд засвар хийнэ
-
2015 оны 9 сарын 18
Сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун, өдөртөө 18-28 хэмийн дулаантай байгаа билээ. Тэгвэл энэ сарын 24, 25-ны өдрөөс эхлэн бороо болон нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхаарууллаа.
-
2015 оны 9 сарын 18
Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх замыг түр хугацаанд хаана