-
2015 оны 9 сарын 15
Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирал Г.Батцэцэгийг ажлаас нь чөлөөлжээ.
-
2015 оны 9 сарын 15
Энэ сарын 15-ны өдрөөс буюу өнөөдрөөс айл өрхүүдийн дулааныг өгөхөөр болжээ. Харин ирэх сарын 01-ний өдрөөс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг өгнө.
-
2015 оны 9 сарын 14
Увс, Завхан аймгийн нутгаас 16 шонхор шувууг хууль бусаар барьсан иргэдийг саатуулан шалгаж байна.
-
2015 оны 9 сарын 14
Гэр хороололд төрийн үйлчилгээг сайжруулах төслийн нээлт боллоо
-
2015 оны 9 сарын 14
Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна гэж үзэж МҮЭХ-ныхон өнөөдөр Чингисийн талбайд тайван жагсаал хийлээ.
-
2015 оны 9 сарын 14
Гэртээ харьж явсан хүүхдүүдийг хутга гарган сүрдүүлж, дээрэмдсэн хэрэг гарчээ.
-
2015 оны 9 сарын 14
Монголын Оюутны Холбооноос нийслэлийн Засаг даргыг хууль тогтоомж зөрчсөн, алдаатай шийдвэрүүд гаргасан гэж үзэж байгаа учраас хотын дарга Э.Бат-Үүл болон зарим албан тушаалтныг захиргааны хэргийн шүүхэд өгчээ.
-
2015 оны 9 сарын 14
Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу энэ оны долдугаар сарын 2-ны өдрөөс өмнө зөрчил гаргаж, эрхээ хасуулсан жолооч нар эрхээ сэргээлгэх боломжтой болсон.
-
2015 оны 9 сарын 14
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентийн ассамблей \OSCE-PA\-Н хуралтай холбоотойгоор төв замуудыг хаахаар болжээ.
-
2015 оны 9 сарын 14
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, ирэх сарын 01-ний өдрөөс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг хугацаанд нь өгөхөд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээний их засвар, дэд бүтцийн ажлууд дууссан, маргаашнаас айл өрхүүдийн дулааныг өгч эхлэх юм байна. Харин цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгжүүдийн дулааныг ирэх аравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ.
Энэ жил 1.95 км шугам шүлжээг шинэчлэн сольж, 30 ажил, урсгал засвараар 452 ажил хийсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хоёр тэрбум төгрөгийн их болон урсгал засварын ажлыг хийхээр төлөвлөжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэйтөлөвлөгөөний дагуу явагдаж байгаа талаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав хэлсэн юм.
Амгалангийн станц энэ сараас эхлэн туршилтаар ажиллаж байгаа бөгөөд нийт дулааны станц дээр байгаа ачааллыг Амгаланд станцтай холбох боломжтой талаар албаныхан хэлээд байгаа юм.
Энэ онд Улаанбаатар хотын цахилгаан хэрэглэгчдийн тоо 23653-аар нэмэгдсэн байна. Сүүлийн гурван жил Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ эрс нэмэгдсэн байгаа бөгөөд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд III цахилгаан станцын 50 мВт-ын өргөтгөл, IV цахилгаан станцын123 мВт-аар өргөтгөсөн. Энэ оноос цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, хэрэглэгчдэд цахилгаан түгээх юм байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхээр Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн уулзвараас хойшоо гэр хороолол руу дулааны шугам тавьсан байна. Ингэснээр Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хороо цэвэр, бохир усанд холбогдох боломжтой болсон байна.
-
2015 оны 9 сарын 14
Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 14 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар болсон.
-
2015 оны 9 сарын 14
Сөүлийн өдрүүд Улаанбаатарт болно
-
2015 оны 9 сарын 14
Тарваган тахлын үед авах хариу арга хэмжээний дадлага сургууль амжилттай боллоо
-
2015 оны 9 сарын 14
Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан хяналт шалгалтын мөрөөр арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг арилгаж ажилласан талаар Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг хариу мэдэгдэв.
-
2015 оны 9 сарын 14
Өнгөрсөн долдугаар сараас “ХОГ Bucket Challenge” аян эхэлж оролцогчид нь найз нөхөд, төрийн албан хаагчдыг хог цэвэрлээд, 3 хүнийг хог түүхийг уриалдаг болсон. Тэгвэл “ХОГ Bucket Challenge”-ийг “Вагнер Ази” групп уул уурхайн байгууллагуудын дунд өрнүүлэх санаачлага гаргалаа.
-
2015 оны 9 сарын 14
Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо
-
2015 оны 9 сарын 14
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/740 дүгээр захирамжаар нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өдрөөр суралцагч сурагч, оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход ашиглах
-
2015 оны 9 сарын 14
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/125, 126, 128 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган “Хязгаарлалттай” дүгнэлт авсан нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүү, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж нарт албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэлээ. Мөн “Хариуцлага тооцох тухай” Б/129 дугаар захирамж гаргаж Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр материаллаг шинжтэй зөрчил гарган “Хязгаарлалттай” дүгнэлт авсан Багануур дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Батням, нийслэлийн Авто замын газрын ахлах нягтлан бодогч Ж.Сүрэнжав, Халамж үйлчилгээний газрын ахлах нягтлан бодогч Б.Гэрэлтуяа, Эрүүл мэндийн газрын ахлах нягтлан бодогч Э.Нардандал нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авч, хариуг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны дотор мэдэгдэхийг Багануур дүүргийн Засаг дарга /Б.Бямбадорж/, Авто замын газар / Д.Нанзаддорж/, Халамж үйлчилгээний газар /Ч.Очирхүү/, Эрүүл мэндийн газар /Ш.Энхбат/-т үүрэг болголоо. Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржид эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж ажиллахыг анхааруулж, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шар карт өгөхийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 14
цахилгаан
-
2015 оны 9 сарын 13
Нийслэлийн Эрүүл мэндийн газар анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулж Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шээс, цусны шинжилгээ хийдэг болгохоор ажиллаж байгаа. Нэн тэргүүнд тэд өрхийн эмч, сувилагч нарыг сургаж дуусчээ.