-
2015 оны 9 сарын 21
2015 оны 09 дүгээр сарын 20-ны 21 цагаас 09 дүгээр сарын 21-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.
-
2015 оны 9 сарын 20
Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд Товгорын бууц хэмээх буйдхан газарт төрсөн
-
2015 оны 9 сарын 20
“I love Mongolia” төслийн багийнхан Баянхонгор аймагт шөнийн 02:00 цагт хүрэлцэн ирээд байна. Уламжлал ёсоор аймаг орон нутгийн өв соёл, боловсрол, нийгмийн асуудлаар газар дээрээс нь сурвалжлан хүргэхэд бэлэн боллоо.
Баянхонгорын иргэд төдийгүй Засаг дарга, удирдах албан тушаалтнууд нь “I love Mongolia” төслийн багийнхныг найрсаг дотноор хүлээж авч, нарийн зохион байгуулалттайгаар мэдээ мэдээллийг бэлтгэх бүх боломжийг нээж өгсөнийг энд дурдах нь зүйтэй биз ээ.
Баянхонгор аймагт шинэ суурьшлын бүс байгуулагдаж төвлөрсөн үйлчилгээг нэг дор, цогц болгосон нь иргэдрүү чиглэсэн томоохон үйл ажиллагаа болж байна. Тэр дундаа шинэ суурьшлын бүсийг гэр хороолол руу төвлөрүүлж, багийн дарга, цагдаа, эмнэлгийн байгууллагыг нэгтгэж чадсанаараа оршин суугчдад олон давуу талыг бий болгож байгаа юм.
Суурьшлын бүсэд багтаж буй 7-р багийн хувьд 3800 хүн амтай. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 200 гаруй иргэнтэй аж. Мөн нэн ядуу гэж тодорхойлогдсон 180 өртхэй гэдгийг албаны хүн онцоллоо. 7-р багийн Засаг дарга Ж.Дэлгэрмаагийн хувьд “Манай баг өнгөрсөн 4 жилд дэд бүтцийн асуудлыг нэлээд шийдсэн. Сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээг нэг дороос хүргэж байгаагаараа бусад баг, сумдаас давуу талтай. Харин тулгамдаж байгаа асуудлын тухайд гэр хороолол учир худаг, усны асуудал бий” гэлээ.
Шинэ суурьшлын бүсийн асуудлаар Аймгийн Засаг Даргын тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт төсвийн талаар тодотгооч?
-Манай аймаг цаашдаа баруун талруугаа хөгжих боломжтой. Үүнийг түшиглээд төрийн үйлчилгээг захын хорооллын иргэдэд хүргэх зорилгоор Шинэ суурьшлын бүсийг төлөвлөөд эхэлсэн. Багийн төвийн барилга л гэхэд 424 сая төгрөгний өртөгтэй. Мөн1.3 тэрбум төгрөгний өртөгтэй 150 хүүхдийн цэцэрлэг, 150 сая төгрөгний өртөгтэй өрхийн эмнэлгийн барилгуудыг барьж дуусгаад байна.
Одоо бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил эхлээд явж байгаа.
-Шинэ суурьшлын бүсийг гэр хороолол руу төвлөрүүлээгүй байхад ямар хүндрэлүүд гардаг байсан бэ?
-Өмнө гэр хорооллын иргэдийн хүүхдүүдийн суралцах сургуулийн хамгийн ойрхон нь 2 км-ийн цаана байсан. Энэ нь хүүхдүүд сургууль завсардах, хичээлээсээ хожигдох хүндрэлийг бий болгодог байсан. Тиймээс захын гэр хороололд төрийн үйлчилгээг ойртуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Цаашлаад энд автозамын ажлууд эхэлсэн нь шугамын автобус энэ хэсгээр зорчих боломжтой болж байгаа юм. Ингэснээр мөн захын хорооллын иргэдэд хүрч үйлчлэх боломжтой болно.
Дашрамд хэлэхэд, Баянхонгор аймагт 2013 оноос хойш баг тус бүр дээр нийгмийн ажилтнаас гадна идэвхтэн, сайн дурын ажилтнуудыг цалинжуулан ажлуулж байгаа аж.
7, 9 дүгээр багийн ахлах дэслэгч Г.Хүрэлбаатар:Баянхонгорт ахуйн хүрээний гэмт хэрэг зонхилдог
-Баянхонгор аймгийн 7, 9-р багийн хувьд зонхилж байгаа гэмт хэрэг бий юу?
-Архидан согтуурсан гэмт хэргийн шинжтэй дуудлага цөөнгүй ирдэг. Өөрөөр хэлбэл, ахуйн хүрээнд архидан согтуурч, гэр орондоо агсан согтуу тавьдаг асуудал бий. Мөн иргэд, оршин суугчид маань гэр орноо эзэнгүй хаяж явсанаас болж орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх магадлалтай байгаа.
-Цагдаагийн алба хаагчдын ажиллах хүчний хувьд?
-Олон нийтийн идэвхтэй эргүүл ажлуулж хэвшсэн байгаа. Баянхонгор аймгийн төвийн хувьд бусад сумдаа бодвол гэмт хэргийн гаралт бага. Хоёр багийг хариуцаж нийн гурван цагдаагийн алба хаагч ажилладаг.
Баянхонгор аймгийн Шинэ суурьшлын бүстэй танилцах үеэр тэнд байрлан, иргэдэд үйлчлэх өрхнийн эмнэлгээр орж танилцсан юм.
Энэхүү эмнэлэг 6700 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг. Уг эмнэлгийн хуучин барилга нь 1984 онд эмнэлгийн ажилчид өөрсдөө гар аргаар хийсэн ажлын байр аж. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллагын батлагдсан шаардлагыг хангахгүй, жижиг, хүйтэн байсан аж. Улмаар эмч нарын зүгээс өөрсдөө засвар хийн 10 гаруй жил ашигласны эцэст ийн шинэ байрандаа ороод байгаа аж.
Тодруулбал, 2015 онд орон нутгийн хөгжүүлэх сангаас энэхүү эмнэлгийн барилгаа бариулаад байна. Ингээд 150 сая төгрөгний өртөгтэй баригдаад буй “Энхбүрд” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Э.Гүнжинлхамаас зарим зүйлийг тодрууллаа.
-Баянхонгор сумын хувьд ямар өвчнөөр зонхилон өвчилдөг вэ?
-Ер нь манай аймагт зургаан эрүүл мэндийн төв байдаг. Харин манай өрхийн эмнэлэгт харьяалагддаг хүмүүсээс эмзэг бүлгийн нэн ядуу иргэд их байдаг. Эмнэлгийн ачаалал үүнийгээ дагаад их байдаг. Манай өрхийн эмнэлгийн тухайд зүрх судасны, даралт ихсэн өвчин дийлэнх хувийг эзэлдэг. Харин сүүлийн үед амьсгалын болоод гэдэсний халдварт өвчин элбэш байна.
-Өрхийн эмнэлгүүдийн тухайд шүүмжлэл их дагуулдаг. Адаглаад дуудлага өгөхөөр удаан байдаг гэх мэт?
-Өрхийн эмнэлгийн төвүүд хүн амаараа санхүүжилтээ авдаг. Манайх гэхэд л 2007, 2008-аас хойш санхүүжилт муу явж байгаа. Учир нь хөдөө орон нутгийн иргэдэд бид үйлчилдэг ч тэд түр оршин суугчийнхаа үнэмлэхийг авч, бүртгүүлэхгүй тохиолол байдаг. Иймээс аймгийн статистикийн тоо нэмэгдэхгүй бидний санхүүжилтийг нэмэгдүүлдэггүй.
Бид дуудлага өгөхөд очдог. Гэвч ачаалал ихтэй, мөн санхүүжилтээс болж цаг хугацааны хувьд удаашралтай ч очиж үйлчилдэг.
“I love Mongolia” төслийн багийнхан Баянхонгор аймагт шөнийн 02:00 цагт хүрэлцэн ирээд байна. Уламжлал ёсоор аймаг орон нутгийн өв соёл, боловсрол, нийгмийн асуудлаар газар дээрээс нь сурвалжлан хүргэхэд бэлэн боллоо.
Баянхонгорын иргэд төдийгүй Засаг дарга, удирдах албан тушаалтнууд нь “I love Mongolia” төслийн багийнхныг найрсаг дотноор хүлээж авч, нарийн зохион байгуулалттайгаар мэдээ мэдээллийг бэлтгэх бүх боломжийг нээж өгсөнийг энд дурдах нь зүйтэй биз ээ.
-
2015 оны 9 сарын 20
Хубилай хаан мэндэлсний 800 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
-
2015 оны 9 сарын 20
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цул-Улаан багийн иргэн М /50 настай, эрэгтэй/ 2015.09.10-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ.
-
2015 оны 9 сарын 20
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны хүүхдийн “Ундраа” зуслангийн зүүн талд голын эрэг дагуу 2 шуудай орчим эм бэлдмэл хаясан тухай дуудлага өнгөрөгч шөнө 00.30 цагийн үед ОБЕГ-т иржээ.
-
2015 оны 9 сарын 20
Энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар зуны цагийн тоололд шилжүүлэх тухай тогтоол гаргасан билээ.
-
2015 оны 9 сарын 20
Шилмэл мал үзэсгэлэн өнөөдөр хаалтаа хийнэ.
-
2015 оны 9 сарын 20
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:
-
2015 оны 9 сарын 20
Сурагчийн цахим картыг сургуулиудын сурагчдын холбоогоор дамжуулан маргаашнаас эхлэн нэгдсэн байдлаар тарааж эхлэхээр болжээ.
-
2015 оны 9 сарын 20
Таван цахилгаан станц, ”Багануур” ХК, Шивээ-Овоо, Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо компанийг хувьчлахаар болжээ.
-
2015 оны 9 сарын 20
Увс аймгийн Сагил суманд хээрийн түймэр гарчээ.
-
2015 оны 9 сарын 20
Монгол Улсын гавьяат тамирчин Дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт С.Цэрэнчимэд өнөөдөр KIA маркын автомашины эзэн боллоо.
-
2015 оны 9 сарын 20
Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажил дуусчээ.
-
2015 оны 9 сарын 20
Дамбадаржаагийн Цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх замыг түр хугацаанд хаалаа.
-
2015 оны 9 сарын 20
Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Дарь-Эх” цогцолборыг нээжээ.
-
2015 оны 9 сарын 20
Монголын хүүхдийн спортын V их наадам бүтэн найман өдрийн турш болж өчигдөр өндөрлөлөө.
-
2015 оны 9 сарын 20
“I love Mongolia” өнгөрсөн удаад Дорноговь аймгаас мэдээ мэдээллийг сурвалжлан хүргэж байсан. Тухайн үед аймгийн бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйл ажиллагаа зэрэг олон арга хэмжээг олон нийтэд мэдээлсэн бол энэ удаад засаг дарга П.Ганхуяг юуг онцолсоныг дурдах нь зүйтэй биз ээ.
Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн хэлж буйгаар “Манай аймгийн хэмжээнд эмнэлэгийн үйл ажиллагаа, боловсрол, дэд бүтэц дээрээ түлхүү анхаарч байгаа. Харин хөрөнгө оруулалтын хувьд Дорноговь аймагт 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Ялангуяа нийгмийн салбарт төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэгүүд бүгд ашиглалтад орсон. Дээрээс нь Дорноговь аймгийн хүн амын төвлөрөл багатай сумдад шинээр цэцэрлэг, дотуур байртай болсон. Орон нутагт сүүлийн хоёр жилд санхүүгийн эрх мэдэл шилжсэнээр багагүй бүтээн байгуулалтын ажил хийлээ.
Цаашдаа иргэдэд зайлшгүй хэрэгтэй салбарт хөрөнгө оруулалтуудыг бүрэн татаж өгөх болно. Энэ асуудалд иргэдийн сэтгэл их өндөр байгаа. Ялангуяа мал аж ахуйн салбарт өнгөрсөн оны сүүлчээр нэг сая 686 мянган тоо толгой мал тоолуулсан. Энэ тоо таван жилийн өмнө 900 мянга байсан юм. Энэ нь Дорноговийн малчид ихээхэн идэвхтэй ажиллаж байгаа, түүнчлэн малчдыг дэмжсэн төрийн бодлого хэрэгжиж эхэлж байгаагийн илрэл юм.
Бас нэг том бүтээн байгуулалт гэвэл бид нийслэл хоттойгоо засмал замаар холбогдож чадлаа. Мөн Замын-Үүдээс Эрээн хүртэлх 230 километр замыг ашиглалтад оруулсан. Энэ ажилд салбарын яамдууд болон орон нутгийн байгууллагаас их дэмжлэг үзүүлсэн. Аялал жуулчлалыг Хамрын хийд рүү чиглүүлэх ажил эрчимтэй өрнөж байна. Ингэхдээ Хамрын хийдийг 2030 он хүртэл цогц бодлогоор хөгжүүлэх, аялал жуулчлалын тав тухтай орчин бүрдүүлэх тал дээр хөтөлбөр боловсруулж байна. Аялал жуулчлалаас олох орлогын хувьд жил бүр хамрын хийдийг үзэхээр 70-80 мянган хүн ирдэг байсан бол энэ жил 110 мянга гаруй хүн ирлээ. Мөн аймгийн нэг өв болох үлэг гүрвэлийн томоохон хүрээлэн, музей бүхий цогцолбор байгуулахаар зорьж байна. Харин шилжилт хөдөлгөөний хувьд сумаас аймаг хүртэлх хөдөлгөөн нэлээд байх шиг байна. Харин аймгаас хотыг зорих хөдөлгөөн бараг зогссон гэж хэлж болно” гэлээ.
-
2015 оны 9 сарын 20
ЭРХТНИЙ ТЭНГЭРТ ОДТОЙ, ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2015.9.20, Ням гараг
Наран ургах шингэх: 06.47-19.00
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 9 сарын 20
2015 оны 09 дүгээр сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 15-17 градус дулаан байна.