-
2015 оны 9 сарын 22
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэжээ. “Аглагийн хийд хүртлэх 6,2 км хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессийн гэрээг “Хансуун зам” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
-
2015 оны 9 сарын 22
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар БНСУ-ын нийслэл Сөүл хотын дарга Пак Вонсүн тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатарт айлчилж байна. Энэ онд Улаанбаатар Сөүл хотууд эгч дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буй юм. Сөүл хотын дарга Пак Вонсүнтэй ярилцлаа.
-
2015 оны 9 сарын 22
Дөрөвдүгээр ээлжийн цахим газар өмчлөлд болсон бөгөөд тус ээлжинд 22 байршил заагдсаны 16 нь Сонгинохайрхан дүүрэгт зарлагдсан билээ.
-
2015 оны 9 сарын 22
Энэ сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 408 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 347 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2015 оны 9 сарын 22
БОНХАЖ-ын сайдын өнгөрсөн зургадугаар сарын 2-ны өдрийн шийдвэрээр “Шинэхэн групп” компанид 7.4 га газар олгосон. Шинэхэн групп нь АСЕМ уулзалтын зочид төлөөлөгчдөд зориулсан Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор барихаар тус газрыг авсан.
-
2015 оны 9 сарын 22
Улаанбаатар-Сөүл хотууд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод Сөүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
-
2015 оны 9 сарын 22
230-300 км хурдны зам барих гэрээнд талууд хамтран ажиллах гэрээ байгуулав
-
2015 оны 9 сарын 22
“Хотын ногоон хөгжил” форумыг нээж үг хэллээ
-
2015 оны 9 сарын 21
Нийслэлийн 4 байршилд автозам барина
-
2015 оны 9 сарын 21
Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа бөгөөд үүний нэг нь “Дарь-Эх” цогцолбор юм. Тус дүүргийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж байгаа энэхүү бүтээн байгуулалтын ажил нь гурван жил үргэлжилж
-
2015 оны 9 сарын 21
50 жилийн ойн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүллээ
-
2015 оны 9 сарын 21
“Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо” зохиогдоно
-
2015 оны 9 сарын 21
Сонгинохайрхан дүүрэгт шинээр авто зам барина
-
2015 оны 9 сарын 21
Улаанбаатар-Сөүл хотууд эгч дүүсийн найрамдалт харилцаатай хот болсны 20 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сөүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын дарга Пак ВонСүн тэргүүтэй 110 гаруй төлөөлөгчид Улаанбаатар хотноо айлчилж байгаа бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Сөүл хотын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2015 оны 9 сарын 21
Есдүгээр сарын 14-өөс эхэлсэн ургац хураалтын ажил 20 гаруй хувьтай байна гэж Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 21
“Сурагчийн карт”-тай болно
-
2015 оны 9 сарын 21
Өнөөдөр Зүүн Хойд Азийн хотууд ногоон хөгжлийн тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэнэ6
-
2015 оны 9 сарын 21
Эх орноо 20 хоногийн хугацаанд нар зөв тойрох зорилго тавьж, энэ сарын 10-нд аялалдаа гарсан ”I love Mongolia” түншлэл болон хэвлэл мэдээллийн хамт олон хонгор нутагт ажиллалаа.
Жишиг аймаг болох зорилт тавьсан баянхонгорчууд энэ онд бүтээн байгуулалтын хэд, хэдэн томоохон ажлыг өрнүүлжээ. Хамгийн наад зах нь л гэхэд, тус аймгийн хувьд агаарын бохирдол, тоосжилтоороо улсдаа дээгүүр бчигддэг. Эл асуудлыг шийдвэрлэж, иргэдээ эрүүл, эко орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бололцоогоор хангах үүднээс төвийн баруун, зүүн хойд хэсгээр 50 метрийн өргөнтэй 5.6 км үргэлжлэх ойн зурвасыг байгуулжээ.
-
2015 оны 9 сарын 21
“I love Mongolia” төслийн багийнхан Баянхонгор аймгаас сурвалжилж байна.
Энэ удаад аймгийн бүтээн байгуулалт, тулгамдаж буй асуудлын хүрээнд Аймгийн Засаг Даргын тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулгатай ярилцлаа.
-Манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд нийтийн орон сууц эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн жилийн хувьд 1100 айлын орон сууц ашиглалтанд орж, улсын комисст хүлээлгэж өгсөн байгаа. Энэ онд 240 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулна гэсэн тооцоотой байна.
Үндсэндээ Засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбрийн хугацаанд 1500 айлын орон сууц ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байна. Сумдын хувьд мөн барилгын ажил үргэлжилж байгаа.
Үүний зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд онцгой анхаарч байна. Цаашлаад цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд хийгдэж байгаа.
-Танай аймгийн хувьд орон сууцны тоон үзүүлэлт?
-Аймгийн хэмжээнд албан ёсны бүртгэлтэй 29 мянган иргэнтэй. Намар, өвлийн улиралд хүн амын тоо нэмэгдэж 35 мянга болдог.
Нийт орон сууцны хувьд албан ёсны бүртгэлтэй иргэдээс 1700 иргэн орон сууцанд амьдардаг. Гэр хороололд 7000 орчим иргэн оршин суудаг.
-Дулааны цахилгаан станц зайлшгүй барих шаардлагатай байгаа гэсэн. Энэ талаар?
-Аймгийн дулааны төвлөрсөн эх үүсвэр байхгүй байгаа нь хүндрэлтэй асуудлуудын нэг болоод байгаа. Одоогоор дулаан хангамжийг 8 уурын зуухнаас хангаж байна. Дулааны цахилгаан станцны хувьд ТЭЦҮ, зураг төслийг нь дууссан. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар удаашралтай байна. Дулаанын цахилгаан станц ашиглалтанд орвол гэр хорооллын иргэд дулаан хангамжинд холбогдох бүрэн боломжтой. Дулааны станцид 18 тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
Манай аймгийн хувьд агаарын бохирдлын хэмжээгээрээ улсад тэргүүлдэг хотуудын тоонд ордог. Тиймээс Дулааны цахилгаан станц зайлшгүй чухал.
-Цэвэр, бохир усны асуудал шийдэгдэж чадсан уу?
-Цэвэр, бохир усны сүлжээнд холбогдсон. Мөн Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар баригдсан хот байгуулалтын салбарын ... төслийн хүрээнд гэр хороололд цэвэр усны сүлжээг хүргэсэн. Тодруулбал, 9.2 км цэвэр усны шугамыг 2013 онд ашиглалтанд оруулсан.
Дулааны 13 км шугамыг 2013 онд бүрэн шинэчилсэн. Иргэдийн цэвэр усны шугамуудаа орон нутгийнхаа хэмжээгээр шинэчлээд байгаа.
Гэр хорооллын усан сангуудыг төвийн инженерийн шугам сүлжээтэй холбосон. Ингэснээр гэр хорооллын иргэдэд төвийн шугамнаас ус өгөх бололцоо үүссэн.
Энэ жил Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай иргэдийн орчин нөхцлийг сайжруулах хөнгөлөлттэй зээлийг гэр хорооллын иргэдэд өгч байгаа. 15 сая хүртэлх бага хүүтэй зээлийг 10 жилийн хугацаатай өгч байна.
-
2015 оны 9 сарын 21
ухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.