-
2015 оны 10 сарын 16
Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулах зорилго бүхий байгууллагын хувьд мэдэгдэл гаргажээ. Тодруулбал Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх Монгол Улсын 2016 оны төсвийн төсөлд шүүхийн төсөв, шүүгчдийн цалинг илт бууруулахаар тусгасантай холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргажээ.
Мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүх эрх мэдлийн хүрээнд дэвшүүлсэн санаачлагыг Улсын Их Хурал дэмжиж, Шүүхийн тухай багц хуулийг батлан гаргасан нь манай улсад ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, иргэн бүр үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд түүхэн алхам болсон юм. Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасныг үндэслэн Шүүхийн тухай өмнө хүлээх хариуцлага, ёс зүйг өндөржүүлж, Монгол Улсад хуулийн засаглалыг багц хуулиар шүүхийн бие даасан, шүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэн хамгаалж, ялангуяа шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хамгаалсан цогц зохицуулалтыг хийсэн билээ. Үүний үр дүнд улсын нэгдсэн төсөвт шүүхийн төсвийн эзлэх хувь сүүлийн жилүүдэд 0.33-аас 0.85 хувь болж өссөн байна. 2014 оны төсвийн тухай хуулиар шүүгчдийн цалингийн санг нэмэгдүүлсэн нь тэдний нийгмийн тогтооход үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Гэтэл Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд шүүхийн төсвийг эрс бууруулах, түүний дотроос шүүгчдийн цалинг 60 орчим хувиар багасгах, шүүхийн төсвийн болон шүүгчдийн цалин хөлстэй холбоотой хууль зүйн хувьд хамгаалсан зохицуулалтуудыг хүчингүй болгохоор заасан нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, Үндсэн хуулийн зөрчилд хамаарахаар байна. Иймд Улсын Их Хурал шүүгчийн хараат бус байдлын гол баталгаа болсон шүүгчийн цалин хангамж, нийгмийн баталгааг хангаж, Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу шүүгчийн цалин, шүүхийн төсвийг бууруулахгүй байхыг шаардаж байна.” хэмээжээ.
-
2015 оны 10 сарын 16
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр 11.00 цагаас мэдээлэл хийнэ.
-
2015 оны 10 сарын 16
Г.Шийлэгдамба: Д.Нямхүү хоёр удаа сануулах арга хэмжээ авч байсан
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлсөн талаар бид мэдээлсэн.
Тус яамны зүгээс харъяа байгууллагуудын эхний хагас жилийн ажлын үр дүнг авч хэлэлцэхэд ГССҮТ, ХӨСҮТ хоёр хангалтгүй ажилласан байна.
Тэгвэл энэ талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас тодруулахад “ХӨСҮТ-ийн дарга Эрүүл, мэнд, спортын сайдтай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Эхний хагас жилийн байдлаар харьяа байгууллагуудтай хийсэн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, Сайдын зөвлөлийн хуралдаанд авч хэлэлцсэн байгаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгийн ажлыг хангалтгүй гэж дүгнэсэн. Үүнээс өмнө тэрбээр хоёр удаа сануулах арга хэмжээ авч байсан. Гурав дахь арга хэмжээ нь ажлаас чөлөөлөх буюу үр дүнгийн гэрээ цуцлах байдаг. Тиймээс энэ хүрээнд түүнийг ажлаас чөлөөлсөн” гэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/
-
2015 оны 10 сарын 16
Нийслэлийн Засаг даргын А/753 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар цэргийн насны залуучуудын 93.8 хувьд тараажээ. Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 16
Л.Гансүх нарын шүүхийн тогтоолыг шалтгаангүй олон хоногоор хэтрүүлжээ
“Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр буруутгагдаад байгаа Л.Гансүх, Д.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийн өнгөрсөн сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав хоног хэлэлцсэн. Шүүхээс Л.Гансүхэд жирийн дэглэмтэй хорих ангид 4.6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан юм. Харин шүүгчдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Түүнчлэн тэднээс нийт 2 тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүхээс шийтгэх, цагаатгах тогтоолыг шүүх хурал болсноос хойш полоо хоногийн дотор бичгээр үйлдэн дараагийн шатан шилжүүлэх ёстой байдаг бол Л.Гансүх нарт хамаарах тогтоолыг шүүх хурал болсноос 22 хоногийн дараа буюу өчигдөр өгсөн байна. Тэгвэл шүүхийн энэхүү тогтоолд шүүх хурал дээр хэлэлцээгүй зарим асуудлыг яллах үндэслэл болгон оруулсан байсан нь өмгөөлөгчдийг давж заалдахад хүргээд байгаа аж.
-
2015 оны 10 сарын 16
Нийслэлийн Орон сууцны корпорацийн талаар хэлэлцэнэ
-
2015 оны 10 сарын 16
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ болно
-
2015 оны 10 сарын 16
08:30 цагт: “Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган-2015” Шангри-Ла зочид буудлын Ёслолын танхимд болно.
-
2015 оны 10 сарын 16
“Дэлхийн хүнсний өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 16-нд буюу НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага үүсгэн байгуулагдсан өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
-
2015 оны 10 сарын 16
43 шинэ бүтээн байгуулалтын санал иржээ
-
2015 оны 10 сарын 16
“Цэвэрхэн улаанбаатар” сэдвийн хүрээнд нийтийн их цэвэрлэгээ хийлээ
-
2015 оны 10 сарын 16
Тухайн өдөр могой, морь, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, балгадыг босгох, тариалан тарих, худалдаа хийх, дэлгэрүүлэх үйлд хичээх хийгээд зөвшилцөх, бататгах, сүм дуган, суврага босгох , мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Юу санасан хэрэг сэтгэлчлэн бүтнэ. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавих үйлд муу. Өвчин болбол машид сэрэмжлэн хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай ирвэгэнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай хэмээмүй. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Балжинням, Дашням давхацсан өдөр тул аливаа үйл бүхэн бүтэх сайн.
-
2015 оны 10 сарын 16
2015 оны 10 дугаар сарын 15-ны 20 цагаас 10 дугаар сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. Хүйтэрч Баян-Өлгийн нутаг, Завханы хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө хүйтэрч 3-5 градус дулаан байна.
-
2015 оны 10 сарын 15
Ирэх бямба гарагт энэ намрын анхны хишиг барилдаан болно
-
2015 оны 10 сарын 15
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 2015 оны 10 дугаар сарын 16-нд болно. Хуралдаанаар нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай, Сургуулийн орчинд эргүүл ажиллуулах журам батлах тухай, Иргэний зөвлөлийн гишүүдийг томилох тухай, МУ-ын Гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Мөн НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлаж, ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/11173#sthash.T726jxKZ.dpuf
-
2015 оны 10 сарын 15
Энэ онд Самсунг электроникс Samsung Galaxy S6 edge, Galaxy S6 edge Plus, Gear S2, Galaxy Note 5, SleepSense гээд гайхалтай олон шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулаад байгаа билээ. Үүний үргэлжлэл болгож Wireless Audio 360 төслийн хүрээнд хөгжүүлсэн R5, R3, R1 модел бүхий гурван шинэ загварын аргамжаагүй өсгөгч /Wireless Speaker/-ийг танилцууллаа. Уг өсгөгч нь өөр дээрээ дууны тохиргоог хийх, удирдах зориулалттай мэдрэгч бүхий товчлууртайн зэрэгцээгээр утас, цаг, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжүүдээсээ өсгөгчөө удирдах боломжийг олгодог Multiroom аппликейшний хэрэглээг илүү боловсронгуй болгосноороо онцлог юм.
-
2015 оны 10 сарын 15
ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Э.Зоригт Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг хамаатан садандаа яамны нэрийн өмнөөс тушаал гаргуулж байр өгсөн хэмээн мэдээлсэн.
-
2015 оны 10 сарын 15
Хараагүй иргэдээ дэмжсэн түүхэн үйл явдал боллоо
Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол олгохтой холбоотой асуудалд хамтын ажиллагааг эхлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын орчинг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж байна.
Уг санамж бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөгжил мэдээллийн технологийн төв”-ийн тэргүүн М.Баясгалан гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын дэргэд хараагүй оюутан, суралцагчийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл байгуулагдаж байна” гэдгийг дуулгасан юм. Энэ үйл явдлыг “Хараагүй иргэдээ дэмжсэн түүхэн үйл явдал боллоо” хэмээн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөгжил мэдээллийн технологийн төв”-ийн тэргүүн М.Баясгалан онцолсон юм.
Санамж бичгийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 5 жилийн хугацаатай байгуулж байна. Санамж бичгийн хүрээнд:
Тусгай хэрэгцээт боловсролын тухай хуулийн төсөл, төслийн танилцуулга, үзэл баримтлал боловсруулна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын дэргэд хараагүй оюутан, суралцагчийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл байгуулж ажиллуулна.
Яамнаас тусгай сургуулиудын сургалтын орчинг сайжруулах, сургалтын үйл ажиллагааны хэвийн тогтвортой байдлыг ханган, эдгээр сургуулиудын харьяалалын асуудлыг шийдвэрлэнэ.
Брайл бичгийн стандартыг боловсруулж батлуулна.
Харааны бэрхшээлтэй суралцагчийн сурах бичгийг үе шаттай брайл, томруулсан үсгээр хослуулан хэвлүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулна.
Онлайн ярьдаг номын сангийн /www.talkingbooklibrary.mn/ веб сайтыг хөгжүүлэх, Windows , IOS , Android үйлдлийн системүүд дээр ажиллах программ хангамжуудыг зохион бүтээх, Онлайн ярьдаг номын сангийн /www.talkingbooklibrary.mn/ номын фондыг 82 нэр төрлийн номоор нэмэгдүүлнэ.
Цэцэрлэг, сургуульд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, техник тоног төхөөрөмжийг олгох зэрэг ажлыг үе шаттай зохион байгуулах юм.
-
2015 оны 10 сарын 15
ШӨХТГ-аас өнөөдөр хорт хавдар үүсгэх гол шалтгааны нэг болсон усны сав худалдаалдаг газруудаар явж танилцав.
-
2015 оны 10 сарын 15
https://www.facebook.com/batulzii.osor