-
2015 оны 10 сарын 28
Нийслэлийн нутаг дэвсгэрт ялангуяа гэр хорооллоос зурагт, зөөврийн компьютер болон мөнгөн аяга бусад эд зүйл хулгайлдаг “X” гэгчийн талаар авагдсан мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад нийт 17 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтрэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг илрүүллээ.
Сэжигтэй этгээд “X” нь гэмт хэрэг үйлдэх үйлдлийн аргаар бусад эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргүүдэд холбон шалгах, бусад хань харилцааг тогтоож, үйлдсэн гэмт хэргийг бүрэн дүүрэн илрүүлэх чиглэлээр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэстэй хамтран ажиллаж байна.
-
2015 оны 10 сарын 28
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө. Айлчлалын үеэр Милан хотноо болж буй ”Экспо Милано 2015” арга хэмжээний төв талбайд ”Монголын өдөр” арга хэмжээг хоёр удаа зохион байгуулж олон мянган зочдод монголын түүх соёл урлагийг сурталчилан танилцуулав. Монголын өдөр арга хэмжээнд манай уран бутээлчид монголын үндэсний язгуур урлагийг орчин уеийн сонгодог урлагийн дээжистэй хослуулан олонд өргөн барилаа.
Эдгээр өдрүүдэд “Экспо Милано 2015” арга хэмжээний сүүлийн өдрүүд тохиож байгаа тул өдөртөө 300 гаруй мянган зочид зочилж үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдаж буй соёлын арга хэмжээнүүдийг үзэж сонирхож байна.
-
2015 оны 10 сарын 28
Бүтээн Байгуулалтын шагналын эздийг өнөөдөр тодруулна
-
2015 оны 10 сарын 28
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэхэд хүүхдийн байцаагч нарын оролцоо” сэдэвт сургалт эхэллээ.
Авлигатай тэмцэх газраас Цагдаагийн ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэхэд хүүхдийн байцаагч нарын оролцоо” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газартай 2015 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд уг сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд Хүүхдийн байцаагч нарыг сургагч багш болгон бэлтгэх, тэднээр дамжуулан хүүхэд, залуучуудын шударга байдлыг нэмэгдүүлэх, зөв хүн болгож төлөвшүүлэх зорилготой юм.
Сургалтаар Авлигатай тэмцэх газраас “Авлига, ашиг сонирхлын зөрчил хоорондоо ялгаатай юу”, “Ашиг сонирхлын зөрчлийг хуулиар хэрхэн хориглож, хязгаарласан бэ”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг болон авлигаас урьдчилан сэргийлэх арга зам”, “Ил тод байдлыг хангах чиглэлээр багаар ажиллах сургалтын арга”, “Сургалтын үнэлгээ хийх арга”, “Хувийн ашиг сонирхол ба хөрөнгө, орлогын мэдүүлгийн чиглэлээр анхаарах асуудал”, “2015 оны хүүхдийн шударга байдлын төвшний үнэлгээ, судалгааны аргачлал”, “Хүүхэд, залуучуудад шударга ёсны чиглэлээр мэдээлэл хийх гарын авлага, материалын танилцуулга”, “Бага, дунд, ахлах ангийн сурагчдад “Шударга ёс бидний тэмүүлэл” сэдвээр сургалт хийх аргачлал, анхаарах асуудал, “Төрийн байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлэх аргачлал” зэрэг нийт 15 орчим сэдвээр сургалт, мэдээлэл хийх юм. Сургалтад төв, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн хүүхдийн 49 байцаагч, хүний нөөцийн 47 ажилтан, төлөвлөлт, зохион байгуулалтын 34 тасгийн дарга оролцож байна.
-
2015 оны 10 сарын 28
НҮБ-ЫН 70 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ДЭЛХИЙН АЛДАРТАЙ БАРИЛГА, ХӨШӨӨГ ЦЭНХЭР ӨНГӨӨР ГЭРЭЛТҮҮЛЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
2015 оны 10-р сарын 27, Мягмар гариг, 11:06
Нэгдсэн Үндэстний Байгууллагын 70 жилийн ойг тохиолдуулан дэлхийн улс орнуудад алдартай барилга, хөшөө, түүх дурсгалын газруудыг НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх аян 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдээс эхлэн өрнөж байна. Энэхүү НҮБ-ын цэнхэр өнгөөр дэлхийгээ гэрэлтүүлье” аяны хүрээнд Шинэ Зеланд улсаас эхэлж улс тив дамжин үргэлжилж Нью Йорк хот дах НҮБ-ын Төв байр, Эмпайр цамхаг, Египетийн Пирамидууд, Рио де Жанейро хот дах Христийн хөшөө, Хятадын Цагаан хэрэм, Оросын Санкт Петербург дахь Эрмитаж, Йорданы эртний Петра хот, Австралийн Сиднейн дуурийн театр зэрэг 300 гаруй түүх, дурсгалын алдартай газруудыг цэнхэр өнгөөр гэрэлтүүллээ.
Энэхүү дэлхий нийтийн аянд Монгол Улс нэгдэж 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу Монгол Улс НҮБ-д 101 дэх гишүүн улс болж элссэн өдрийг тохиолдуулан оройн 19.00-22.00 цагийн хооронд Төрийн Ордон болон Чингис Хааны хөшөөг цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх боллоо. НҮБ-ын өдрийг 1948 оны 10 сарын 24-ны өдрөөс эхлэн тэмдэглэж ирсэн юм.
-
2015 оны 10 сарын 28
Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан өнгөрсөн баасан гаригт “VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн тухай эх сурвалж мэдээллээ. Уг хэргийн талаарх мэдээлэл бямба гаригт буюу энэ сарын 24-ний өглөө БЗД-ийн Цагдаагийн хэлтэст ирсэн байна. Хэргийн газарт очиход зодуулсан иргэн нэгэн зочид буудалд орж, зодуулж гэмтсэний улмаас амиа алдсан байдалтайгаар олджээ. Хохирогч Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хаадаг байсан бөгөөд түүнийг зодож амь насыг нь хохироосон таван хүний гурав нь ЦЕГ-ын Тусгай хэлтсийн хоёр ахлах дэслэгч, нэг ахлагч цолтой ажилтан байсан аж. Энэ талаар ЦЕГ-аас 12:00 цагт хэвлэлийн хурал хийнэ.
-
2015 оны 10 сарын 28
Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан өнгөрсөн баасан гаригт “VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн тухай мэдээлэл бямба гаригт буюу энэ сарын 24-ний өглөө БЗД-ийн Цагдаагийн хэлтэст ирсэн байна. Хэргийн газарт очиход зодуулсан иргэн нэгэн зочид буудалд орж, зодуулж гэмтсэний улмаас амиа алдсан байдалтайгаар олджээ. Хохирогч Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хаадаг байсан бөгөөд түүнийг зодож амь насыг нь хохироосон таван хүний гурав нь ЦЕГ-ын Тусгай хэлтсийн хоёр ахлах дэслэгч, нэг ахлагч цолтой ажилтан байсан аж.
-
2015 оны 10 сарын 28
Батлан хамгаалахын сайдын зөвлөл хуралдаж, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
-
2015 оны 10 сарын 28
Хорт хавдар үүсгэдэг Асбест манай улсад их хэмжээгээр орж ирсэнийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас илрүүлжээ.
-
2015 оны 10 сарын 28
Сонсголонгийн 5.5 км даацын замыг нээх ёслол маргааш болох аж.
Тус замыг ХБНГУ-ын “Wirtgen” группын SP 500, АНУ-ын “Gomaco” брэндийн бетон дэвсэгч ашиглан үндэсний үйлдвэрийн цемент, арматур, авто замын бусад материалаар гүйцэтгэсэн гэдэг билээ.
-
2015 оны 10 сарын 28
Ар араас нь ирэх айдас түгшүүр, сүрдүүлэг, нэр төрөө бодсон эмэгтэйчүүд нөхрийнхөө хийсэн булай үйлдлийг түмнээс нууж явсаар эцэст нь амь нас, эрүүл мэнд, амьдралаараа хохирч үлдэх нь элбэг. Тиймээс холбогдох хуулинд шинэчлэлт, өөрчлөлт хийх гарцаагүй нөхцөл байдал бий болсон байна.
-
2015 оны 10 сарын 28
Хөвсгөл аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, Аймгийн Прокурорын хамтарсан удирдамжийн дагуу Арбулаг, Бүрэнтогтох, Түнэл сумдын салбар зөвлөлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, түүний үр дүнг хамтран шалгаж шалгалтын дүнг Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэв.
Шалгалтын явцад сумдын иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын талаар болон 2015 оны эхний 3 улирлын байдлаар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хийж, Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан, ахлах ангийн сурагчдад Прокурорын байгууллагын тухай ойлголт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замын талаар яриа, таниулга, сургалт зохион байгуулж ажилласан байна. Энэ үйл ажиллагаанд нийт 480 иргэдэд хамрагджээ.
-
2015 оны 10 сарын 28
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд яхнамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, бурхныг тахих, бурхны бясалгал хийгээд тарни тоолохуй, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, мал адгуус муулах, янаг амрагийг дуудан хураахуйд сайн. Бэрийн үйл үйлдэх, үнэт эдлэлийг гадагш өгөх, их хэрэг худалдаа арилжаа хийхэд муу. Зүүн нүд татвал жуулчин ирнэ, баруун татвал алдсан зүйлийг олно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
-
2015 оны 10 сарын 28
2015 оны 10 дугаар сарын 27-ны 20 цагаас 10 дугаар сарын 28-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр явган шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
-
2015 оны 10 сарын 27
Сонсголонгийн 5.5 км даацын замыг нээх ёслол маргааш болох аж.
-
2015 оны 10 сарын 27
“Нийслэлийн гоо охин, шилдэг жентельмен хөвгүүн-2015” тэмцээний шагналын эзэд тодорлоо
-
2015 оны 10 сарын 27
Авлигатай тэмцэх газраас Цагдаагийн ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэхэд хүүхдийн байцаагч нарын оролцоо” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газартай 2015 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд уг сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд Хүүхдийн байцаагч нарыг сургагч багш болгон бэлтгэх, тэднээр дамжуулан хүүхэд, залуучуудын шударга байдлыг нэмэгдүүлэх, зөв хүн болгож төлөвшүүлэх зорилготой юм.
Сургалтаар Авлигатай тэмцэх газраас “Авлига, ашиг сонирхлын зөрчил хоорондоо ялгаатай юу”, “Ашиг сонирхлын зөрчлийг хуулиар хэрхэн хориглож, хязгаарласан бэ”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг болон авлигаас урьдчилан сэргийлэх арга зам”, “Ил тод байдлыг хангах чиглэлээр багаар ажиллах сургалтын арга”, “Сургалтын үнэлгээ хийх арга”, “Хувийн ашиг сонирхол ба хөрөнгө, орлогын мэдүүлгийн чиглэлээр анхаарах асуудал”, “2015 оны хүүхдийн шударга байдлын төвшний үнэлгээ, судалгааны аргачлал”, “Хүүхэд, залуучуудад шударга ёсны чиглэлээр мэдээлэл хийх гарын авлага, материалын танилцуулга”, “Бага, дунд, ахлах ангийн сурагчдад “Шударга ёс бидний тэмүүлэл” сэдвээр сургалт хийх аргачлал, анхаарах асуудал, “Төрийн байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлэх аргачлал” зэрэг нийт 15 орчим сэдвээр сургалт, мэдээлэл хийх юм. Сургалтад төв, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн хүүхдийн 49 байцаагч, хүний нөөцийн 47 ажилтан, төлөвлөлт, зохион байгуулалтын 34 тасгийн дарга оролцож байна.
-
2015 оны 10 сарын 27
Баянзүрхчүүд хайрханаа тохижууллаа
-
2015 оны 10 сарын 27
Он гарсаар агаар дуслын замаар дамжин халдварладаг “Улаан эсэргэнэ” өвчний 350 гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэ өвчнөөр 10 хүртэлх насны хүүхэд өвчлөх нь их байгаа талаар ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд хэлж байна. “Улаан эсэргэнэ”-ээр өвчилсөн хүүхдийн ам гэмтэж, биеэр нь тууралт өгч, өндөр халуурдаг аж. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д “Улаан эсэргэнэ” өвчний халдвар авсан 10 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэхүү өвчний халдвар авсан л бол 10-21 хоног эмчийн хяналтад байх шаардлагатай гэнэ.
Ханиад томуу ихэсдэг энэ үед дээрх өвчин агаар дуслын замаар дамжин халдварлаж байгаа юм. Тухайлбал, гурван настай охин цэцэрлэгтээ халуурсан байна. Охины ээж яаралтай эмнэлэгт хандан үзүүлэхэд “Улаан эсэргэнэ” өвчний халдвар авсан болох нь тогтоогдсон ажээ.
“Улаан эсэргэнэ” өвчний нууц үе дунджаар 2-7 хоног байдаг бөгөөд урьдчилан сэргийлэхийн тулд гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, агааржуулалтыг цаг тутамд 5-15 минут хийж байх, хүүхдийн амыг тамедин, царван, сод гэх мэт цэвэршүүлэх уусмалаар өдөрт 2-3 удаа тогтмол зайлуулах, хүнсэндээ витаминлаг хоол хүнс хэрэглэх, хүүхдэд халуун, бүлээн шингэн ахиухан уулгахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. - See more at: http://www.wikimon.mn/content/64696.shtml#sthash.sHWlid4C.dpuf
-
2015 оны 10 сарын 27
Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсан, хойч үедээ үлгэр жишээ болсон өрх гэрийг шалгарууллаа. Энэ жилийн нийслэлийн тэргүүний өрхөөр 9 өрх гэр шалгарчээ. Нийслэлийн тэргүүний өрх гэрээр шалгарсан өрхүүдийн ихэнх нь өрхийн аж ахуй эрхлэдэг, амьдарч буй орчноо тохижуулан эко орчин болгон өөрчилсөн өрхүүд байсан юм. Тодруулбал, Сонгиохайрхан дүүргийн 23-р хороонд оршин суудаг Б.Сүхээ гуайнх өрхийн аж ахуйг 1990 оноос хойш эрхлэж ирсэн байна. Хашаандаа мод бут, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг бол Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд оршин суудаг Р.Цогоо гуайнх амьдарч буй орчноо зүлэгжүүлж, ногоон байгууламж мод бут, жимс хүнсний төрөл бүрийн нарийн ногоо тарих зэргээр өрхийн аж ахуйгаа өргөжүүлжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд оршин суудаг Б.Мандалынх нарс, хус, улиас, хайлаас, шинэс, бургас, чацаргана, нохойн хошуу зэргийг тарьж ургуулдаг, мод үржүүлгийн талбайтай юм байна. Харин Сонгино хайрхан дүүргийн 5-р хороонд амьдардаг В.Рагчаасүрэн нь оёдолчин мэргэжилтэй, 3 үе дамжсан өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэн үр хүүхдүүддээ өвлүүлэн зааж сургаж ажиллууллсаар иржээ.
Нийслэлийн тэргүүний өрх гэрээр шалгарсан өрхүүдэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай баяр хүргэж, шагналыг нь гардуулж өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилдцах хэлтсээс мэдээллээ.