-
2015 оны 10 сарын 29
“Их хотын хямдралтай худалдаа” энэ сарын 29-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах талаар нийслэлийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс мэдээллээ. Нийслэл хот байгуулагдсаны ойгоор уламжлал болгон Их хотын хямдралтай худалдааг зохион байгуулаад гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ жилийн хувьд тус худалдаанд нийт 100 гаруй аж ахуй нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ 20-70 хувийн хямдралтай үнээр борлуулах ажээ. Мөн сугалаат худалдааг зохион байгуулах гэнэ.
Өнөөдрийн байдлаар 100 гаруй аж ахуйн нэгж оролцохоо мэдэгдээд байгаа талаар албаныхан мэдээлж байна. ”Их хотын зад хямдрал”-ын үеэр үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр бэлэг барьдаг уламжлал тогтсон билээ.
-
2015 оны 10 сарын 29
Төрийн хуульч нэртэй эрүүдэн шүүгч нарын золиос ХҮН
Төрийн хуульч нэртэй эрүүдэн шүүгч нарын золиос болсон аавын хүү, ээжийн охин цөөнгүй. Хэн нэгэн хүн гэмт хэрэгт нэр холбогдож шалгагдаж, байцаагдаж болно. Үүнийг бид үгүйсгээгүй. Гагцхүү энэ хугацаанд эрүүдэн шүүж, байж боломгүй аргаар хэрэг зөрчил тулгах гэсэн башир арга Монголд байсаар байгааг иргэд дуу нэгтэй хэлэх биз. Уг нь манайхан эрүүдэн шүүлтгүй, ардчилсан, хүнлэг энэрэнгүй улс гэж өөрсдийгөө нэрлэх дур сонирхолтой. Гэвч хаа нэгтээ эрүү шүүлт гэх айхтар зүйл далд хэлбрээр биелэлээ олсоор байдаг. Үүнийг өөрийн биеэр эсвэл ойр дотно нэгнээсээ сонсож мэдэрсэн хүмүүс л цухалзуулдаг.
Хууль шүүхийн хүчний байгууллага шат шатандаа хүмүүсийг эрүүдэн шүүдэг, залхаан цээрлүүлдэг субьект болчихоод буйг нотлох олон баримт бий. Өөрөөр хэлбэл, Монголын төр, Монголын шүүх, прокурор, хүчний байгууллага хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг тохиолдол ил, далд хэлбрээр оршсоор байгаа энэ үед манай сайт эрүүдэн шүүлтийн асуудлыг энэ удаад хөндөхөөр бэлтгэлээ.
Ер нь олон улсын жишгээр хүнтэй зүй бусаар харьцах, гутаан доромжлох, нэр төрд нь халдах, зүй бусаар харьцах, үндэслэлгүй удаан хугацаагаар хорих зэрэг бүх үйл явцыг Эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үздэг. Бүр “Эрүү шүүлийн асуудлыг дэлхий нийт 200-300 жилийн өмнө шийдчихсэн байхад бид одоо л өөрчлөхөөр ажиллаж байна” гэж хэлэх мэргэжлийн хүмүүс ч бий.
Цаашлаад эрүүдэн шүүлт гээчийг хамгийн их дэвэргэсэн газраар АТГ-ыг нэрлэж болно. Магадгүй үүнд эрүүдэн шүүх гэмт хэргийг мөрдөн шалгах УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгачихсан явдал ч нөлөөлж байж болох юм. Өөрөөр хэлбэл, АТГ энэ эрх мэдлийг авч том толгойтой болсноор сүүлийн үед эрүүдэн шүүлт гэдэг асуудал бүр хурцаар тавигдах болсон гэдгийг учир мэдэх хүмүүс дуу нэгтэй хэлдэг билээ.
ХЭҮК-оос гаргасан илтгэл тайланд “Эрүү шүүлт ба зүй бус харьцааг ямар ч онцгой нөхцөлд хориглох ба зөвтгөж болохгүй гэмт хэрэг, зөрчил юм. Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах нь төрийн салшгүй үүрэг учраас төр хэдийд ч үүргээ умартах буюу эрүү шүүлт ба зүй бус харьцааны хоригийг сулруулах ёсгүй” хэмээн онцолжээ.
Ингээд ХЭҮК-ын илтгэлд дурдсан хэд, хэдэн жишээ баримтыг дурдая.
Эрүү шүүлтийн бодит жишээ:
“ШШГЕГ-ын харьяа хорих 457 дугаар ангийн төлөөлөгч, ахмад М нь тус ангийн баривчлах ял эдлүүлэх байранд ял эдэлж байсан /хөдөлмөр эрхлүүлэх ёсгүй/ ялтан Б-г албадан хөдөлмөрлүүлж, улмаар тайлбар тавилаа хэмээн тусгай хэрэгслийг зориулалтын бусаар ашиглан хүнлэг бус хэрцгий харьцаж, зодож шийтгэсэн. Прокурор болон шүүх байгууллагаас М-ийн үйлдлийг хувийн сэдэлтээр, бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэгт буруутгаж, эрүүгийн хариуцлагад татах хугацаа /6 сар/ өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Эрүү шүүлтийн бодит жишээ:
Авлигатай тэмцэх газар “иргэн Э-ийн баруун нүдний торлог бүрхүүл доод хэсгээрээ цоорсон, дээд хэсгээрээ ханзарсан тул яаралтай лазер мэс засал хийлгэх шаардлагатай” гэсэн эмч нарын дүгнэлтийг үл харгалзан, эмнэлгийн тусламж авах эрхийг нь зөрчиж, Э-г Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдан хорих байранд шилжүүлж хорьсон. Энэ хугацаанд Э-ийн баруун нүдний хараа муудаж, орчноо харж чадахгүй болсон, зүрхний хэм алдагдаж, ходоодны шархлаа сэдэрч, бөөрний үйл ажиллагаа саармагжин, шулуун гэдсээр цус алдсан. Тиймээс Сэлэнгэ аймгийн эмчийн тодорхойлолт, эмч нарын зөвлөлгөөний шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хотод Цагдан хорих 461 дүгээр ангид буцааж авчирсан байна...”
Эрүү шүүлтийн бодит жишээ:
“...Авлигатай тэмцэх газар иргэн А-г эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа гурван аймгийн 3 цагдан хорих байр дамжуулан хорьсноор шаардлагатай эмчилгээ нь зогсч, улмаар 14 кг-аар турж, энэ хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх нь зөрчигдсөн байна.
Эрүү шүүлтийн бодит жишээ:
2014 оны 2 дугаар сард Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хоригдож буй иргэн Ц, Б, О нар нь Архангай аймгийн Хотонт сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч М-д зодуулсан талаар Комисст гомдол гаргасан. Гомдлын дагуу шалгахад хэсгийн төлөөлөгч, дэслэгч М нь хулгайн хэрэгт холбогдсон Ц, Б нарыг хэрэг хүлээлгэх зорилгоор гарын хурууны өндөг рүү цахилгаан бороохойгоор цохиулж, шилэн хүзүү, толгой руу нь резинэн бороохойгоор цохьсон, мөн хэргийн холбогдогч О-г ажлынхаа өрөөнд гарын булчин, цээж, мөр, толгойн хэсэгт цахилгаан бороохойгоор цохиулж, паарнаас гавлан түр саатуулах өрөөнд 6 хоног хоолгүй хорьсон. О-ийн гэрээс ирүүлсэн хоолыг өрөөнийхөө буланд тавьчихаад “...өлсөж байна уу? Чи хоолоо идэх үү, үнэнээ хэлэх үү...” хэмээн тарчилган зовоож эрүү шүүлт тулгасан байж болзошгүй баримт цугларсан тул хуулийн дагуу мөрдөн шалгах байгууллагад шилжүүлэх болсон юм. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд орсон өөрчлөлтөөр Архангай аймгийн Цагдаагийн газар тус хэргийг шалгахаар болсон. Иймд Комисс харьяалал тогтоолгон шалгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурорт уг гомдлыг шилжүүлжээ.
Эрүү шүүлтийн бодит жишээ:
Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, ахмад С-ийг 2007-2013 онд эрүү шүүлт тулгасан гэх нийт 12 удаагийн үйлдэлд шалгажээ. Түүнд 3 удаа эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн боловч хууль тогтоомж боловсронгуй бус байгаагаас хэргийг прокурор, шүүхээс хэрэгсэхгүй болгосон байна.
Өнөөдөр манай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид нь эрүү шүүлтийг зөвхөн бие махбодын эрүү шүүлтээр төсөөлж, сэтгэл санааны эрүү шүүлтийг төдийлөн анхаарахгүй байгааг энэ төрлийн эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байдлаас харж болох юм.
Юутай ч эрүү шүүлтийн шалтгаан болох цагдан хорихыг урьтал болгож буй мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хандлага, арга барилыг өөрчлөх шаардлагатай байгаа юм.
Төрийн хуульч нэртэй эрүүдэн шүүгч нарын золиос болсон аавын хүү, ээжийн охин цөөнгүй. Хэн нэгэн хүн гэмт хэрэгт нэр холбогдож шалгагдаж, байцаагдаж болно. Үүнийг бид үгүйсгээгүй. Гагцхүү энэ хугацаанд эрүүдэн шүүж, байж боломгүй аргаар хэрэг зөрчил тулгах гэсэн башир арга Монголд байсаар байгааг иргэд дуу нэгтэй хэлэх биз. Уг нь манайхан эрүүдэн шүүлтгүй, ардчилсан, хүнлэг энэрэнгүй улс гэж өөрсдийгөө нэрлэх дур сонирхолтой. Гэвч хаа нэгтээ эрүү шүүлт гэх айхтар зүйл далд хэлбрээр биелэлээ олсоор байдаг. Үүнийг өөрийн биеэр эсвэл ойр дотно нэгнээсээ сонсож мэдэрсэн хүмүүс л цухалзуулдаг.
-
2015 оны 10 сарын 29
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сахиус тахих, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, өлзийг өгүүлэх, балин өргөх, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, бурхныг тахих, номын явдлыг үйлдэх, амирлангуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл бүхэнд сайн. Эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Хиншүү хярвас гаргах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийх зэрэгт муу. Өвчин болбол арав хоногт амарлина. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Баруун нүд татвал эд хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Тэрсүүд өдөр тул тойн болох, ном сонсох, бурхныг тахих, хишиг даллага дуудуулах, замд гарах, нүүдэл суудал хийх, бэрийн үйл, хүүр гаргах зэргийг тэвчих хэрэгтэй.
-
2015 оны 10 сарын 29
2015 оны 10 дугаар сарын 28-ны 20 цагаас 10 дугаар сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Завханы хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 10-15 градус, зүүн хэсгээр 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
-
2015 оны 10 сарын 28
Испанийн Мадридын Их сургууль, Консерваторийн профессор, төгөлдөр хуурч МУСТА Доржийн Мэндмаа нь Испани-Монголын нийгэмлэгийн тэргүүн бөгөөд Испанид 1991 оноос хойш ажиллаж, амьдарч байна.
ХБДС-г 1973-1980 онд Г.Занаа багшийн удирдлаганд доор, 1981-1985 онд Москвагийн хөгжмийн дунд сургууль, 1985-1990 П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн Консерваторийг Г.Н.Егиазаровагийн удирдлаган доор төгссөн. Түүний багш Г.Н. Егиазарова одоо Мадрид хотын хатан хаан Софиягын нэрэмжит хөгжмийн дээд сургуульд багшилдаг.
Улаанбаатар хотод төрж өссөн тэрээр Нийслэлийн 376 жилийн ойд зориулан эх орондоо өөрийн бие даасан тоглолтоо хийхээр зорин ирээд байна. Тоглолт Улсын Филармонийн симфони найрал хөгжимтэй, удирдаач МУСТА Д.Нямдашийн удирдлагаар тоглох юм.
Ерөнхий сайдын ивээл доор зохиогдож буй уг тоглолтын орлогоос МУУГЗ Н.Бүтэнбаярын эмчилгээнд хандивлах юм.
-
2015 оны 10 сарын 28
Монголын телевизүүдийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, шинэ удирдлагуудаа сонгосон байна.
-
2015 оны 10 сарын 28
Сонсголонгийн хуучин замыг арматурчлалтай бетон хучилттай даацын зам болгож албан ёсоор өнөөдөр ашиглалтад орууллаа.
-
2015 оны 10 сарын 28
”Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн сургалтын орчинг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн нийт 2.8 сая ам долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг албан ёсоор өнөөдөр хүлээлгэн өглөө.
-
2015 оны 10 сарын 28
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, хамт олны нэр хүндэд халдсан, илт гүжирдсэн, баримт нотолгоогүй мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд цацагдаж байгаа. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурч, компанийн санхүү, эдийн засгийн байдал хүндэрч байгаа ч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. “Эрдэнэт” үйлдвэр энэ үед хэмнэлтийн горимоор ажиллаж, үйлдвэрлэлээ өргөтгөн үр ашгаа нэмэгдүүлэн, бүтээмжээ дээшлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн үр дүнд улсын болон орон нутгийн төсөвт хуулийн дагуу татвараа төвлөрүүлэн, ажилчиддаа ажлын үр дүнгийн болон зэсийн үнийн урамшуулалыг олгожээ. “Эрдэнэт” үйлдвэр 2015 оны эхний 9 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлж, 219,5 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төвлөрүүлсэн. 1 тонн зэсийн өөрийн өртгийг тогтмол бууруулан сүүлийн хоёр жилд 140 орчим тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна.
Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Эрдэнэт” үйлдвэрийг алдагдалд орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож байгаа мэтээр буруу ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдлийг бий болгож байна. Иймд баримт нотолгоогүй, захиалгат мэдээ мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хуулийн байгууллагаар шалгуулах болно гэдгийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдэгджээ.
-
2015 оны 10 сарын 28
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болов.
-
2015 оны 10 сарын 28
НМХГ-аас нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийжээ.
-
2015 оны 10 сарын 28
Чулуугаар зурсан “Чулууны аялгуу” үзэсгэлэнг нээлээ
-
2015 оны 10 сарын 28
Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас цагдаагийн газартайгаа хамтран “Тэнэмэл” арга хэмжээг маргааш зохион байгуулахаар болжээ.
Уг арга хэмжээгээр дүүрэгтээ амьдардаг бүх тэнэмэл иргэдийг цуглуулж, халуун усанд оруулж, үсийг нь засуулж, зүсийг нь угаасны дараа хоолонд оруулж, улмаар ажлын байранд зуучилж, ажилтай, орлоготой болгох ажээ. Одоогоор хичнээн тэнэмэл иргэд амьдардаг тоо судалгаа байхгүй бөгөөд уг арга хэмжээгээр тоог нь нарийвчлан гаргах юм байна. Ажил хийх хөдөлмөрийн насны залуус олон байдаг бөгөөд тэд хог түүж, архи ууж амьдрахаас өөр амьдрал байдаггүй гэнэ.
Тиймээс хөдөлмөрийн чадвартай залуусыг ийнхүү нийгэмд хэрэгтэй хүн болгож, нийгэмшүүлэхийн тулд дээрх арга хэмжээг зохиохоор болсон юм байна. - See more at: http://www.wikimon.mn/content/64721.shtml#sthash.QPqLJTum.dpuf
-
2015 оны 10 сарын 28
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой, Улаанбаатар, Улаан-Үд хотын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын гавьяат зураач, Буриад улсын ардын зураач, төрийн соёрхолт Юрий Мандаганов Ёндоновичийн “Чулууны аялгуу” сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Буриад Улсын Засгийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын Нарийн бичгийн дарга Сергей Ёндонович, ОХУ-ын гавьяат зураач Юрий Мандаганов нар оролцов.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун тус үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “ Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Энэхүү үзэсгэлэнг нийслэлийн өдрийг тохиолдуулан гаргаж байгаа бөгөөд 10 хоногийн турш нийслэлийн иргэддээ толилуулах юм. Монголчуудын түүх, зан заншил, ахуй амьдралыг байгалийн чулуугаар дүрсэлсэн нь тус үзэсгэлэнгийн гол онцлог юм. “Чулууны аялгуу” хэмээх сайхан үзэсгэлэнг гаргаж байгаа Юрий Мандагановид нийслэлийн Засаг дарга болон нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд амжилт хүсье” гэв. Тэрээр Улаанбаатар хотын соёл урлагийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Юрий Мандаганов Ёндонович, Ербах Алейксей Анатольевич, Истаев Валерий Тышеевич нарыг “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.
Байгалийн чулуугаар уран бүтээлээ туурвидаг зураач Юрий Мандаганов нь Монгол Улсад анх удаа бүтээлээ дэлгэж байгаа бөгөөд нийт 27 бүтээлийг олны хүртээл болголоо. Зураач 1968 оноос хойш зурж эхэлсэн бөгөөд байгалийн чулууг ашиглан гэрэл сүүдэр гаргаж хар цагаан өнгө хослуулан бүтээлээ туурвидаг байна. Тэрээр 2000 - 2012 онд АНУ, Москва, Улаан-Үд хотноо уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 28
аааа
-
2015 оны 10 сарын 28
Өнгөрсөн амралтын өдөр нийт нутгаар эрс хүйтэрч цасаар шуурсны улмаас нийслэлийн баруун, зүүн, урд хэсгийн авто замын нөхцөл байдал хүндэрч нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн тухай бүр шуурхай арга хэмжээ зохион байгуулж цасан шуурганд өртөж амь насаа алдахаас 7 иргэнийг авран хамгаалж ажиллажээ. Иргэд өвлийн улиралд цаг агаарын хүнд нөхцөлд малд явах, хээр ганц нэгээр явснаас болж цасан шуурганд осгож амь насаа алдах тохиолдол өвлийн улиралд гардаг.
Нийслэлийн хэмжээнд энэ төрлийн дуудлага ирдэг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны сангийн аж ахуйгаас иргэн 27 настай, эрэгтэй нь өөрийн оршин суух Нарийний хэсэг /Партизанаас урагшаа 22 км зайд/ гэрлүүгээ явлаа гээд 2015.10.25-ны өдрийн 22:00 цагийн орчим гараад сураггүй болсон тул хайж олж өгнө үү гэсэн дуудлагыг ар гэрийнхнээс нь 10 дугаар сарын 26-ны орой ирүүлжээ.
Дуудлагын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн 27-ны өдөр эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж 16 цагийн орчим Нарийний фермээс зүүн ургашаа 3 км газраас осгосон байдалтай амиа алдсан байсныг олжээ. Цогцсыг дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн байна.
Цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдэл, цасан шуурга шуурах тухай мэдээллийг тухай бүр мэргэжлийн байгууллагуудаас олон нийтэд сэрэмжлүүлдэг хэдий ч иргэд санамсар болгоомжгүй байдлаасаа болж ийнхүү амь насаа алдаж байгаа харамсалтай хэрэг гарч байна. Иймд иргэдийг цаг агаарын мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүлээн тохируулан аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
-
2015 оны 10 сарын 28
”Монгол байгаль дэлхийд ганц” ТББ-аас дөнгөж сая “Гацууртын орд ба шантаажлагчид” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр тус ТББ-ынхан Ноён ууланд олон тооны гар аргаар алт олборлогчид очиж, энд тэндгүй ухаж сэндийчин, байгаль орчныг сүйтгэж байгаа талаар мэдээлсэн юм.
Тэдний хэлснээр Ноён ууланд 580 гаруй гар аргаар алт олборлогчид буюу нинжа нар байгаа бөгөөд тэд 80 цооног гаргасан аж. Тэнд байдал өдөр ирэх бүр дордож нинжа нарын эмх замбараагүй байдал нь эрүүгийн гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн байгааг ч тэд дуулгасан юм. Тиймээс энэ эмх замбараагүй байдлыг таслан зогсоож, түүхийн үнэт дурсгал бүхий уг газрыг хамгаалалтдаа авч, нинжа нарыг гаргаж өгөхийг холбогдох төрийн байгууллагуудад санал хүсэлтээ ”Монгол байгаль дэлхийд ганц” ТББ-аас удаа дараа хүргүүлжээ. Мөн Ноён уулыг хамгаална хэмээн цээжээ дэлдэж, өлсгөлөн зарлаж байсан иргэний нийгмийн байгууллагууд нинжа нарын байгаль орчиныг сүйтгэж байгаа асуудалд яагаад дуугүй сууж байгааг ч гайхаж байна хэмээн тус ТББ-ынхан хэлсэн юм.
Харин энэ үеэр “Босоо хөх Монгол” хөдөлгөөний 30 гаруй залуус мэдээлэл хийж буй ”Монгол байгаль дэлхийд ганц” ТББ-ынхныг буруутгаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Тэд “Монгол хүн хэзээ ч Ноён уулыг ухуулая гэж ярихгүй, та нар бол эрлийз, Казак хүмүүс байна, хэний захиалгаар ийм зүйл ярьж байгаа юм бэ? Ард чинь хэн байгаа юм, С.Баярцогтоос мөнгө авсан уу” гэх мэт үгээр дайрч байлаа.
Үүний хариуд тус төрийн бус байгууллагынхан ямар нэг хүний захиалга биш, бид Ноён уулыг ухуулая гэж хэлээгүй, харин газар дээр нь үүсээд байгаа нинжа нарын эмх замбараагүй байдлыг таслан зогсоож, байгаль орчноо хамгаалахын тулд энэ хурлыг зарласан гэдгээ учирлаж байлаа.
Харин тэдний үгийг үл тоон “Босоо хөх Монгол” ТББ-ын залуус бид иргэний нийгмийн байгууллага төр засагт шаардлага хүргүүлж ажилладаг, нинжа нартай тэмцэх албагүй гэх зүйлийг ярьж, хэвлэлийн хурлын танхимд хараалын үг хэлж, сэтгүүлчдэд ажлаа хийх боломж олгохгүй, эмх замбараагүй байдал үүсгэсэн юм.
-
2015 оны 10 сарын 28
”Их, дээд сургуулиудын оюутны нэгдэл” МОХ-ны удирдлагууд оюутнуудаас их хэмжээний мөнгө хурааж, олон зуун сая төгрөгийн хохирол учруулсан, хууль бус чуулган хуралдуулж, ерөнхийлөгчөө сонгосон талаар мэдээлэл хийв.
-
2015 оны 10 сарын 28
1. Сүхбаатар дүүргийн 7, 8-р хорооны нутаг дэвсгэрээс авто машины эд анги болон машиныг бүтнээр нь хулгайлдаг иргэн М нарын бүлгийг шалгахад нийт 21 удаагийн үйлдлээр авто машины толь, эд анги болон авто машин хулгайлсан болохыг илрүүлсэн.
2. Сонгинохайрхан дүүргийн 15, 16, 17-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцнуудын гадна зогсоолд тавьсан авто машинуудын эд анги, цонхыг нь хагалж эд зүйлсийг нь хулгайлдаг хэргийг шалгах явцад иргэн Б нь бусадтай бүлэглэн 9 удаагийн үйлдлээр Тоёото Приус маркын авто машиын гурвалжин шилийг хагалж, эд зүйл хулгайлах түүний толь, их гэрэл зэрэг эд зүйл хулгайлсан нь илэрч шалгагдаж байна.
3. Баянгол дүүргийн 10, 21-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч нарын бүлэг нь иргэдийи орон байранд удаа дараагийн үйлдлээр вакум цонхыг түлхэх, гэрийн хаалга эвдэх зэрэг аргаар орж, зурагт, зөөврийн компьютер, алт мөнгөн эдлэл хулгайлдаг болохыг илрүүлж, шалгаж байна.
4.
Илрүүлэлт нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 20- ны өдрөөс 25-ны өдрүүдэд Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хоногийн мэдээнд 156 хэрэг нөхөн илрүүлсэнээр өгч ажилласан.
-
2015 оны 10 сарын 28
“Босоо хөх Монгол”бүлгэмээс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус бүлгэмийнхэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын Гацууртын аманд очиж нөхцөл байдалтай танилцаад иржээ.
Гал үндэстэн холбооны тэргүүн н.Хундаганай “Бид хоёр цаг гаруй турш гадаа зогсож байж, Гацуурт руу нэвтэрсэн. Тэнд байгаа нинжа нар бол “Сентерра Гоулд”-ынхантай найзалж, нөхөрлөсөн, тэдэнтэй хуйвалдсан хүмүүс байна лээ. Нинжа нар дийлдэхгүй байна гэсэн худал нэрийн дор Гацууртыг ухах гэж байна. УИХ-ын гишүүн С.Баярцогт нарын хүмүүс Ноён уулыг хамгаалаад, Гацууртыг ухуулъя гэж байна. Энэ бол байж болшгүй тэнэглэл” гэлээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн н.Ялалт Ноён уул, Гацууртын ордод хүч болохгүй гурван шалтгааныг хэлсэн. Тэрбээр “Бороогийн уурхайг ажиллуулж алтыг нь авахдаа монголчуудад ашиг өгөөгүй “Сентерра Гоулд”-д бид ахиад луйвардуулна. Мөн Хараа, Бороо, Зүүнхараа орчимд хүнцэлийн хороо хордсон бүтэн нуур бий болчихоод нутгийн иргэдийг хордуулж байна. Үүнээс гадна Ноён уул Хэнтий уулын төгсгөл мөнх цэвдэгийн зангилаа газар байгаа юм. Үүнийг тэсэлж, дэлбэлэх аваас хэдхэн жилийн дотор элсэн цөл болно. Шинжлэх ухааны талаас ийм баримтууд ухаж болохгүй гэдгийг нь нотолж байгаа юм” гэж ярьсан.
Ноён ууланд зөвхөн түүхийн дурсгалт булш, бунхан байгаа бус Хүннүгийн үеийн төмөрлөгийн үйлдвэрийн болон хотын туурь байгаа. Түүхийн өв, соёлыг хадгалсан газраа ухаж болохгүй. Эх орноо аврахыг эрх мэдэлтнүүдээс хүсэж байгаагаа хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байлаа.