-
2015 оны 10 сарын 29
Монгол улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмын шилдгүүд өнөөдөр нийслэлийн Соёлын төв өргөөнд Гала тоглолт хийлээ. Энэ жилийн найрал дууны уралдаант наадамд Сонгинохайрхан дүүргийн 107, сургууль, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн найрал дууны хамтлагууд тусгай байр эзэлсэн бол III байранд Баянгол дүүргийн 28-р сургууль, II байранд Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн найрал дууны хамтлаг шалгарсан байна. Харин тэргүүн байранд Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг шалгарчээ. Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг энэхүү наадмын шилдгүүдэд нийслэлийн удирдалгууд баяр хүргэж, шагналыг нь гардуулж өглөө.
Нийслэлийн 376 жилийн ойд зориулсан Хүүхдийн найрал дууны Гала тоглолтод уралдаант наадмын шилдгүүд болон Сүхбаатар дүүргийн 14-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд оролцож ая дуугаа өргөн нийслэлчүүддээ баярын мэнд хүргэлээ. Мөн энэ үеэр нийслэлийн удирдлагууд, цагдаа, эмнэлэг, хот тохижилтын ажилтнуудын төлөөлөл “Хүүхдэд ээлтэй Найрсаг Улаанбаатар хот” уриалгад нэгдэж гарын үсэг зурлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 29
Хятад жолооч монгол залууг машинаараа шүргэж, улмаар зодох гэж санаархсан хэрэг гарчээ.
-
2015 оны 10 сарын 29
Энэ жилийн Улаанбаатар хот байгуулагдсаны ойн баярын парадыг Номин холдинг групптэй хамтран зохион байгуулж байна. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, нийслэлийн иргэд оролцох баярын парад 14:00 цагаас Улсын Их дэлгүүрийн урд төв замаас Цэцэг төвийн уулзвар- Анкарагын гудамж-Чингисийн талбай гэсэн маршрутаар явна. Тухайн цагт тус замуудад хэсэгчилсэн зам хаана. Нийслэлийн Онцгой байдлын газраас баярын парадны үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангаж Гал түймэр унтраах аврах анги, Авран ангийн бүрэлдэхүүн шуурхай албаны автомашинтай хамгаалаалалтанд ажиллана.
-
2015 оны 10 сарын 29
Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ой өнөөдөр тохиож байна. Нийслэлийнхэн ойн хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь Чингисийн талбай дахь “Их хотын хямдралтай худалдаа” юм. Нийслэл хот байгуулагдсаны ойгоор уламжлал болгон Их хотын хямдралтай худалдааг зохион байгуулаад гурав дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд дөнгөж сая нээлтээ хийлээ. Энэ жилийн хувьд тус худалдаанд нийт 100 гаруй аж ахуй нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ 10-70 хувийн хямдралтай үнээр борлуулж байгаа юм. Мөн сугалаат худалдааг зохион байгуулж байна.
Цаг агаар хэдийгээр хүйтэн сэрүүн байгаа ч иргэд Их хотын хямдралтай худалдааг олноороо зорин ирсэн байлаа. Харин энд ирсэн иргэдийн ихэнх нь Монгол ноос, ноолуур, сарлагийн хөөврөөр хийсэн өвлийн өмд, цамц, малгайг ихэд сонирхон, худалдан авалт хийж байгаа харагдлаа. Эдгээр бүтээгдэхүүний хувьд 15-120 хүртэлх мянган төгрөгийн үнэтэй байлаа. Их хотын хямдралтай худалдаа гэж нэрлэчихээд хямдарсан зүйл харагдахгүй байна гэж бухимдах иргэн нэлээд хэд байсан юм.
Зохион байгуулагчдын зүгээс үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ 10-70 хувь хямдруулж байгаа гэсэн хэдий ч ихэнх үйлдвэрлэл эрхлэгчид ердөө 10 хувиар бууруулсан харагдаж байлаа.
-
2015 оны 10 сарын 29
Нийслэлийн онцгой байдлын газар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг авто зогсоол, авто засварын газар, авто үйлчилгээний байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг хийжээ.
-
2015 оны 10 сарын 29
Халтиргаа гулгаа эхэлсэн энэ үед албан байгууллагууд ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэх үүрэгтэй байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.16-д “Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан тохиолдолд холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчлийг арилгуулж, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заасан байна. Явган зорчигчид халтирч унаж байна гэдэг зам тээврийн осол гэсэн үг.
-Иргэддээ юуг сэрэмжлүүлэх вэ?
-Өнөө маргаашдаа ч төв, орон нутгуудаар цаг агаар хүндэрч, цасан шуурга шуурахыг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна. Тиймээс ялангуяа хөдөө орон нутгийг зорих гэж байгаа иргэд тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, өвлийн дугуйгаа сольж, шатахууны нөөц, дулаан хувцсаа сайтар бэлдэж явах, эс бөгөөд хөдөө орон нутгийг зорихгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
-
2015 оны 10 сарын 29
Маргааш буюу 2015.10.30-ны өдрийн 11.00 цаг. МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас орон даяар зохион байгуулсан ”Хүний төлөө-Зөв тус” аяны хаалтын ажиллагаа Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудлын төслийн талбайд болно. Хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын осол зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл авах боломжтой.
-
2015 оны 10 сарын 29
Чингисийн талбайд “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа эхэллээ
-
2015 оны 10 сарын 29
Энэ сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 46 хоногийн газрын бүтээгдэхүүний нөөцтэй байна.
-
2015 оны 10 сарын 29
Өнөөдөр “Дэлхийн харвалтын өдөр” тохиож байна. Эл өдрийг дэлхий нийтээр ”Би эмэгтэй хүн, бид харвалтад илүү нэрвэгдэж байна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
-
2015 оны 10 сарын 29
ХУД- “МИНТ” бааранд зодоон болоод байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 29-нд авч шалгахад: Тус бааранд үйлчлүүлж байсан БГД-18 хороонд оршин суух Н /эр.37н/-ыг СХД-14 хороонд оршин суух Б /эр.30н/ нь шалтгаангүй зодож танхайрсныг таслан зогсоож ХУДЦХ-1 шалгаж байна.
БУСАД
ЧД-19 “Гүнтийн зусланд гал гарч байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 28-нд авч шалгахад: Өвөр гүнтийн зуслангийн задгай тоотод суух О /эр.44/-гийн 6х8м хэмжээтэй өвлийн сууцанд засвар хийж байсан ХУД-3 хороонд оршин суух Т /эр.37н/ нь камен зууханд гал түлж явсаны улмаас байшин шатсан ЧДЦХ-2 шалгаж байна.
-
2015 оны 10 сарын 29
Өнөөдөр нийслэлийн 376 жилийн ойн баярын өдөр. Чингисийн талбайд “Их хотын хямдралтай худалдаа” болж байна. Энэ өдөр үсчин, гоо заслын доорх салонууд бүх үйлчилгээндээ 20 хувийн хямдрал үзүүлж нийслэлийн иргэддээ бэлэг барьж байгаа юм. Мөн үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид олон төрлийн тохирол бүхий сугалаатай, 10-60 хувийн хямдралтай худалдаа, үйлчилгээ гаргаж “Чансаа” гутлын дэлгүүр автомашины сугалаатай тохирлоо 17:00 цагт явуулна. Мөн урлагийн тоглолт болж Соёл-Эрдэнэ хамтлаг нийслэлийн иргэддээ ая дууныхаа дээжийг өргөнө. Худалдан авалт хийсэн хүн бүрт сугалаа сугалуулж тохирлыг цаг тутам энэ тайзан дээр гардуулна.
Нийслэлийн өдөр буюу 1994 оны 10 сарын 29-ний өдөр Балбын Гималайн нурууны 5994 метр өндөр ”Nayan han ”оргилд Ц.Цогзолмаа ахлагчтай баг Монголын эмэгтэй уулчдын баг төрийн далбаагаа мандуулж түүхэн амжилт гаргаж байжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 29
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газар хуралдаж, ЦЕГ-ын даргаар Р.Чингисийг томилсон. Үүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэвч сүүлийн үед цагдаагийн алба хаагчидтай холбоотой мэдээлэл таагүй мэдээлэл ар араасаа хөвөрч байна. Ард түмнийхээ төлөө тангараг өргөн ажиллаж буй албан хаагчид өөрсдөө хүний аминд, цаашлаад нэгнийхээ аминд хүрч байгаа нь нийгэмд багагүй дуулиан тариад байгаа юм. Уг таагүй мэдээллүүдтэй холбогдуулан ЦЕГ-ын даргын суудал ганхаж эхэлжээ. Өнгөрсөн мягмар гаригт Хууль зүйн яамныхны дунд ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай хүчтэй яригдсан гэнэ. Харин түүний оронд бригадын генерал А.Дулаанжаргал, сандлын дуулианаас болж ажлаасаа халагдсан хурандаа Ш.Ганболд нарын нэр дуулдаж эхэлжээ. Гэхдээ бригадын генерал А.Дулаанжаргалыг уг суудалд томилогдох магадлал хамгийн өндөр байгаа гэж баттай эх сурвалж мэдээлж байна.
-
2015 оны 10 сарын 29
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд энэ сарын 26-ны өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох нэр бүхий есөн банкны нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцжээ.
-
2015 оны 10 сарын 29
Өнөөдөр Нийслэлийн 376 жилийн ойн баярын өдөр тохиож байгаа билээ. Ойн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.
-
2015 оны 10 сарын 29
Нийслэлийн 376 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойд хүрээнд нэлээд олон арга хэмжээ зохион байгуулах аж.
-
2015 оны 10 сарын 29
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР СОНГОГДЛОО [PDF]
-
2015 оны 10 сарын 29
Монгол, Хятадын махны холбоод хамтран ажиллах зургаан тэрбум юанийн гэрээ байгуулжээ.
-
2015 оны 10 сарын 29
Нийслэлийн удирдлагууд иргэддээ 376 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-10-29 09:59:44
Эрхэм хүндэт нийслэлчүүдээ!
Та бүхэндээ Нийслэлийн 376 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Нийслэлийн шинэчлэлийн баг иргэдийнхээ оролцоотойгоор томоохон бүтээн байгуулалтуудыг олон салбарт эрчимтэй өрнүүлж байна. 2015 онд 42 жил огт засвар хийгээгүй зуслангийн чиглэлийн Дамбадаржаа-Шадивлан-Шаргаморьт-Хандгайтын чиглэлийн 16.35 км автозам, 20 жилийн дараа Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км автозамыг шинэчилж, Өлзийт хороолол, Биокоминатад амьдардаг иргэдийн олон жилийн хүсэл байсан 9.06 км автозамыг засварлан барьж ашиглалтад орууллаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг иргэдийнхээ оролцоотойгоор 2 дахь жилдээ үргэлжлүүлж байна. Бид энэ жил 1500 орчим айлыг тохилог дулаахан орон сууцанд оруулахаар төлөвлөснөөс эхний ээлжийн 144 айл байрандаа ороод байна. Нийтийн тээврийн 60 жил мөрдөгдсөн, давхардсан хуучин чиглэлүүдийг шинэчилж хотын алслагдсан хороод руу шинэ чиглэл гаргаж, цахим картаар үйлчлүүлдэг, цагийн хуваариар явдаг хүн ачдаг бус хүндээ үйлчилдэг нийтийн тээврийн шинэчлэлийг нэвтрүүлж байна. Өмнө нь эрх мэдлээ хэтрүүлэн хууль зөрчин бусдад олгодог байсан бусармаг үйлдлийг зогсоож нийслэл газар эзэмших, ашиглах эрхийг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгодог боллоо. Ингэснээр газрын эхний дуудлага худалдаагаар нийслэлийн төсөвт 2,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэв. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийнхээ иргэд, гадаадын жуулчид, наадамчин олонд зориулан соёл урлагийн багц хөтөлбөрийг толилуулж, “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны талбайд анх удаа олны хүртээл болголоо. Улаанбаатар хотын гадаад харилцаа шинэ шатанд гарч Зүүн Хойд Азийн бүс нутгийн удирдлагууд “Хотын ногоон хөгжил” сэдвээр манай хотод чууллаа. Тус форумаар Улаанбаатар хот анх удаа ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болохоор ажиллаж байгаагаа зарлаж, бүс нутгийн хотууд ногоон талаар мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдлийг ирэх 12 дугаар сард Парис хотноо болох НҮБ-ын нэгдсэн чуулганд Улаанбаатар хот өргөн барина.
Бид иргэддээ амласан амлалтаа биелүүлж, хууль дүрэмтэй, найрсаг, амьдрахад таатай орчинтой, иргэндээ үйлчилдэг хот шиг хот болгохын төлөө Нийслэлийн шинэчлэлийн баг цаашид ч эрч хүчээ нэмж ажиллах болно.
Нийслэлийн иргэн Танд болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э. БАТ-ҮҮЛ
-
2015 оны 10 сарын 29
08:30 цагт МБҮА-ийн хурлын танхимд /Их дэлдүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд Гандирс цамхаг “Евро стандарт барилгын салбарын хөгжлийн гарц сэдэвт уулзалт” болно.