-
2015 оны 10 сарын 30
БГД-20 “Хар хорин захын гадна зодоон болоод байна” гэсэн мэдээллийг
10-р сарын 29-нд авч шалгахад: СХД-1. хороонд оршин суух Б /эр.21н/-ийг, СХД-30. хороонд оршин суух Ш /эр.24н/ ийн согтуурсан үедээ зодож танхайрсаныг таслан зогсоож БГДЦХ-2 шалгаж байна.
БГД-20 “ТЭЦ-2 станцын гадна зодоон болоод байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 29-нд авч шалгахад: ХУД-9 хороонд оршин суух Б /эр.41н/-г, СХД-4. хороонд оршин суух А /эр.30н/ гэгч согтуурсан үедээ зодож танхайрсаныг таслан зогсоож БГДЦХ-2 шалгаж байна.
-
2015 оны 10 сарын 30
Нийслэлийн 376 жилийг ойг тохиолдуулан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх үйлсэд нэгдэн амьдарч буй хашаандаа жимсний болон гоёл чимэглэлийн мод сөөг тарьж ургуулсан 570 иргэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас урамшуулал олголоо. 2013 онд 510, 2014 онд 957 айл өрхөд 56 сая төгрөгийн урамшуулал олгосон бөгөөд гурван жилийн хугацаанд 2037 айл өрх энэ урамшуулалд хамрагдан ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, ойр орчмын айл өрхдөө мод тарих арчлах арга ухааныг зааж байгаа юм.
Энэхүү арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Бусдаас мөнгө нэхэлгүй өөрсдийн хөрөнгөөр хашаандаа мод тарьж нийслэл хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Та бүхэндээ баярлалаа. Нийслэлээс жил бүр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа юм. Ногоон байгууламжийн арчилгаа тордолгоо, цэцэг тарих ажлыг цаашид үргэлжлүүлэн хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Хашаандаа мод тарьсан иргэдийн төлөөлөл “Нэг мод тарьвал нэг насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян гэдэг.Бид мөнгө олох гэж мод, бут, сөөг тариагүй. Орчноо сайхан харагдуулж, агаарын бохирдлыг багасган, үр хүүхэддээ үлгэр дууриал үзүүлэх гэж мод тарьж байна. Бидний тарьсан модыг сүйтгэдэг, инженерийн шугам сүлжээний ажил хийгээд нөхөн сэргээлт хийдэггүй хүмүүсийг харахад үнэхээр хэцүү санагддаг. Хотын төвд нэг наст цэцэг тарилаа гэж шүүмжлэх юм. Цэцэг огт тарихгүй бол хот гундуу өнгө зүсээ алдсан харагдана гэдгийг ойлгож ухаарахгүй байна. Дэлхийн бусад томоохон хотуудын ногоон байгууламж ямар байдаг билээ. Цэцэг тарьж нийслэлийнхээ өнгө үзэмжийг нэмэгдүүлэх нь зөв. Ингэж байж иргэд нүд, сэтгэлийн баясал авч ажлаа сайн хийж амьдралаа дээшлүүлнэ. Та бүхний хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэмжиж байгаа. Мод тарьсан иргэдээ урамшуулж буй нийслэлийнхэндээ баярлалаа” гэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 30
Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ өнөөдрийн байдлаар 50-60 жилийн насжилттай байна. Үүнтэй холбоотойгоор зарим асуудлыг шийдэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЦЭЭР”-ийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн системийн шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төслийг хэрэгжүүлэхээр төслийн эхний шатны гэрээнд гарын үсэг зуран баталгаажууллаа.
Тус төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хүн амын унд ахуйн ус хангамжийн системийг бага зардалтайгаар нөхөн сэргээж, усны чанарт хуучирсан шугам хоолойноос үзүүлэх нөлөөг арилгах боломжтой болох юм. Мөн шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох Австри улсын технологийг Монголд нутагшуулах ноу хауг нэвтрүүлнэ гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 30
Улаанбаатар хотын хэмжээнд 10-р сарын 29-ний өдрийн 05:00 цагаас 10-р сарын 30-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4082, удаа холбогдсоноос,
гэмт хэргийн 162, зөрчлийн 1603, Зам тээврийн ослын 322, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 66-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
№ Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
гэмт хэрэг Танхай
гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
1 2015.10.29 66 33 34 6 7
БГД-11 “Тэргүүн чансаа ХХК”-д 10-р сарын 28-29-нд шилжих шөнө хулгай орсон байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 29-нд авч шалгахад: СБД-3 хороонд оршин суух Э /эр.28н/-ийн барилгын хашаанаас, 5кг зэс утсыг, харуул ажилтай ЧД-8. хороонд оршин суух Н /эр.37н/ гэгч хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БГДЦХ-1 шалгаж байна.
СХД-14 “Цамбагаравын автобусны буудлын орчим эд зүйлээ хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг авч шалгахад: СХД-26. хороонд оршин суух С /эм.16н/-ийн халааснаас “SKY” гар утсыг, Одооогоор тодорхой оршин суух хаяггүй С /эр.22н/ гэгч хулгайлсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн СХДЦХ-3 шалгаж байна.
ЧД-2 “Компьютер ланд төвийн дохиолол дуугарсан” гэсэн мэдээллийг 10-р сарын 29-нд авч шалгахад: БГД-1 хороонд оршин суух иргэн И /эр.20н/ гэгч нь хаалгыг эвдэж хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн ЧДЦХ-1 шалгаж байна.
-
2015 оны 10 сарын 30
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Хорих 425 дугаар ангийн хорих, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан ба хорих ял эдэлж буй 27 ялтны хугацааны өмнө тэнсэн суллах тухай материалыг аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.
Аймгийн прокурорын газраас 2015 оны 10 дугаар сард хорих ангиас хугацааны өмнө суллагдсан дээрх 27 этгээдэд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, түүнчлэн захиргааны зөрчил гаргавал хорих ялаас хугацаанаас өмнө тэнссэн ялыг биечлэн эдлүүлэх үндэслэл болох талаар яриа, таниулгыг хийж, цаашид уг ажлыг хэвшил болгон ажиллахаар болжээ.
Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 102 дугаар зүйл 102.3-т, Сум, дүүргийн засаг дарга ялтанд боловсрол, мэргэжил эзэмшихэд нь зохих туслалцаа үзүүлж, ялтны сахилга, шүүхээс даалгасан үүргийн биелэлт, засрал хүмүүжлийн байдлыг шалган танилцаж, шаардлагатай бол цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцоно гэж заасан байдаг ба энэ хуулийг хэрэгжүүлэх талаар прокурорын газраас сумдын засаг дарга нарт хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн байна.
Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас дээрх хуульд заасан үүргийн дагуу аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны Хорих 425 дугаар ангитай хамтран ял эдэлж буй 26 ялтанд бичиг үсгийн 28 цагийн сургалтыг зохион байгуулж гэрчилгээг олгосон нь үр дүнтэй ажил болжээ.
-
2015 оны 10 сарын 30
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/849 дүгээр захирамж гаргалаа.
-
2015 оны 10 сарын 30
Элбэгдорж Ерөнхийлөгч ойрын хугацаанд Халх суманд очиж нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь асуудлыг шийдээд буцаад ирэх бололтой. Ерөнхийлөгчийн хувьд Халх гол чөлөөт бүсийг битүүхэн
-
2015 оны 10 сарын 30
Өвөрхангай аймгийн Уянга суманд тарваган тахлын байгалийн голомт одоог хүртэл идэвхитэй байгаа аж.
-
2015 оны 10 сарын 30
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 10-р сарын 28-ны өдөр 255 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 136 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 119 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна.
-
2015 оны 10 сарын 30
Монголын хямдралтай худалдаа гэж хямралтай иргэдийн сэтгэлзүйгээр тоглосон бизнесийн арга заль байдгийг хүн бүр хэлэх боллоо.
-
2015 оны 10 сарын 30
Тухайн өдөр могой, морь, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, шүтээн босгох, балгадыг босгох, тариалан тарих, худалдаа хийх, дэлгэрүүлэх үйлд хичээх хийгээд зөвшилцөх, бататгах, буяны үйл хийгээд хувцас өмсөх, чимэг зүүх зэрэгт өлзийтэй сайн. Цэрэг хөдөлгөх, улай гаргах, хиншүү хярвас гаргах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу. Замд гарвал сэтгэл хямралын үүснэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай. Өдрийн сайн цаг нь морь хонь, тахиа, хулгана, бар, туулай болой.
-
2015 оны 10 сарын 30
2015 оны 10 дугаар сарын 29-ний 20 цагаас 10 дугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увсын өмнөд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2-7 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
-
2015 оны 10 сарын 29
Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлээр болон нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг оновчтой тодорхойлох, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд олон нийтийн санал, санаачилгыг өрнүүлэх зорилгоор “Миний санал: Авлигагүй Монгол” /асуудал, шийдэл/ сэдэвт эссе бичлэгийн уралдааныг зарлав.
Эссе бичлэг нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шударга ёсыг бэхжүүлэх асуудлын хүрээнд нийгэмд тулгамдаж буй тодорхой асуудлыг хөндөж түүнийг шийдвэрлэх оновчтой санал санаачилга дэвшүүлсэн байх, тухайн сэдвийнхээ хүрээнд судалгаа хийсэн байх, үндэслэлтэй, бодит тоо баримт болон жишээнд тулгуурласан байх, хөндсөн сэдвээрээ олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан, анализ хийж, дүгнэлт гаргасан байх, хэрэгжих боломжтой шийдэл, бодлогын хувилбарыг санал болгосон байх зэрэг шаардлагыг агуулсан байх ёстой ажээ.
Уралдаанд тэргүүн байр эзэлсэн оролцогчийг 500 000 төгрөгөөр шагнах юм байна. Уг уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
-
2015 оны 10 сарын 29
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар У.Тэмүжин нарт холбогдох хэргийг ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцжээ.
Шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс У.Тэмүжинд 19 жил 6 сар, М.Мөнх-Отгонд 19 жил, Г.Магнайд 18 жил, У.Баярсүрэнд 17 жил 1 сарын хорих ялыг тус тус чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Б.Тайванд 6 жил, Т.Бархасболдод 3 жил 5 сар хорих ял тус тус оногдуулсан байна.
Хэргийг сануулахад, У.Тэмүжин, У.Баярсүрэн, Г.Магнай, М.Мөнх-Отгон нар нь бүлэглэн 2011 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Өргөө” кинотеатрын баруун урд талд С-г такси барих гэж байхад нь автомашинд суулган авч явж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, 400 гаруй мянган төгрөгийн эд зүйлийг нь дээрэмдсэн. Энэ үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирч удаан хугацаанд эмчлэгдэж байгаад нас барсан, өөрөөр хэлбэл шунахайн сэдэлтээр биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн бусдыг санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.
Мөн У.Тэмүжин, Г.Магнай, У.Баярсүрэн, М.Мөнх-Отгон, Б.Тайван, Т.Бархасболд нар нь 2011 оны 2 дугаар сарын 9-нөөс 2012 оны 1 дүгээр сарын 10-ны хооронд удаа дараагийн үйлдлээр бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн аж.
Түүнчлэн У.Тэмүжин, Г.Магнай, У.Баярсүрэн, М.Мөнх-Отгон нар нь давтан үйлдлээр бүлэглэн иргэн Л, Э нарыг хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.
-
2015 оны 10 сарын 29
Авлигатай тэмцэх газраас их, дээд сургуулиудын оюутнуудын дунд эрүүл мэндийн салбарт авлигын эрсдлийг үүсгэж буй хүчин зүйл, тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох, тус салбарын шударга байдал, ёс зүйг сайжруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин болон зохион байгуулалтыг боловсронгуй болгоход судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг чиглүүлэх, шинэ санал санаачилгыг өрнүүлэх зорилгоор “Авлига ба эрүүл мэндийн салбар: Тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлав.
Уралдаанд оролцогч нь эрүүл мэндийн салбарт үүсэж байгаа авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах болон урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тулгамдаж байгаа асуудлыг оновчтой тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн байх бөгөөд илтгэл тавьж буй сэдвээрээ олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан, дүн шинжилгээ хийж, олон улсын туршлагыг судалсан байх ёстой юм байна.
-
2015 оны 10 сарын 29
Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн Ашигт малтмалын газраас Ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалттай холбоотой гомдлын дагуу хяналт шалгалт хийв.
Ашигт малтмалын газар нь уг шалгаруулалтыг явуулахдаа “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д өөрчлөлт оруулсан талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд ойлгомжтой, бүрэн гүйцэд хүргээгүй нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг зөрчсөн, түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өмнө нь үйлчилж байсан журамд зааснаар материалаа бүрдүүлж өгснөөр сонгон шалгаруулалтаас хасагдах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Иймд Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяад гаргасан шийдвэрүүдээ иргэд, олон нийтэд ойлгомжтой, ил тод, нээлттэй мэдээлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлж ажиллах талаар мэдэгдэв.
-
2015 оны 10 сарын 29
“Хөгжилд хүрэх гарц- Миний санал” илтгэл нийтлэлийн уралдаан зарлаж байна
-
2015 оны 10 сарын 29
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Өршөөлийн тухай хууль батлагдсан. Энэ хууль батлагдсанаар АТГ-т мөрдөн шалгагдаж байгаа хүмүүс өршөөгдөх төдийгүй одоо ял эдэлж буй олон хүн суллагдах юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Төрийн ордон руу буу, галт зэвсэг нээсэн хэргээр шүүхээс ял аваад байгаад “Гал-Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр ч өршөөгдөх боломжтой болсон байна. Түүний хувьд шүүхээс 7 жилийн аваад байгаа билээ
-
2015 оны 10 сарын 29
Жил бүр нийслэлийн ойн өдрөөр “Нийслэлийн туг”-ийг мандуулдаг уламжлалтай. Нийслэлийн 376 ой тохиож буй энэ өдөр, морин цагт Их эзэн Чингис хааны талбайд “Монгол Улсын Төрийн дуулал” -ыг эгшиглүүлж, “Нийслэлийн туг”-ийг мандууллаа. Туг мандуулах ёслолд нийслэлийн Удирдлагууд болон Их эзэн Чингис хааны талбайд баяраа тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн нийслэлийн иргэд оролцсон юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 29
Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 376 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1 778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм. Нийслэлийн ИТХ-ын Д.Баттулга “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх үеэр, “Эдийн засаг хямралтай, хүндхэн байгаа ч бид нийслэлийнхээ ойг олон бүтээн байгуулалтаар угтаж байгааг хэлэхэд таатай байна. Энэ жил Шадивлан-Хандгайт чиглэлийн зуслангийн 16,4 км замыг маш богино хугацаанд хийж, өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. Мөн Гачууртын замыг өргөтгөн шинэчилж, заслаа. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хотын дулаан хангамжид маш чухал үүрэгтэй Энхтайвны өргөн чөлөөний дулаан хангамжийн шугамыг сайжруулж, замыг нь 2 сар хүрэхгүй хугацаанд шинэчлэн ашиглалтад орууллаа.Түүнчлэн нийслэлийн нийтийн тээвэрт ухаалаг төлбөрийн систем нэвтрүүлсэн, Бичил бизнесийг дэмжих хөтөлбөр боловсруулсан гээд олон ажлыг бид бүхэн амжууллаа. Нийслэл хот өнгөө засаж, тохижилтын ажилд маш их ахиц гарлаа. Хамгийн гол нь төсвөөр хийдэг байсан тохижилтын ажлыг энэ жил аж ахуйн нэгжүүд, байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр тохижилтын ажил хийж нийслэлчүүдэд бэлэг барьлаа. Энэ мэт нийслэлчүүд бид нийслэлийнхээ ойг бүтээн байгуулалт, ажил үйлсээрээ бахархан тэмдэглэж байна” гэсэн юм. Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Улаанбаатарын магтаал” хайллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.