-
2017 оны 8 сарын 09
Авлигатай тэмцэх газар 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 04-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 121 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.
-
2017 оны 8 сарын 09
Хан-Уул дүүргийн 15-р хороо Богджавзандамбын уулзвар, ХААИС-ийн хойд талын уулзвар, Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо, “Өгөөж Чихэр боов” компанийн баруун урд уулзваруудыг өргөтгөх зам засварын ажлыг гүйцэтгэж байна.
Дээрх гурван уулзварын өргөтгөлийн ажил наймдугаар сарын 10-ны өдөр дуусна гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 09
Өнөөдөр буюу наймдугаар сарын 9-ний лхагва гарагт нэг дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Чингэлтэй
10:00-16:00
2, 3-р хороо 1-6, 8-10, 17/2, 19Б, Сэлбийн 1-р байр, Аргай бэст, Зенесисем, Уушгийн агуй ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул
11:00-14:00
14-р хороо Өлзийт хороо
-
2017 оны 8 сарын 08
Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооноос 2017 оны 08 дугаар сарын 07 ны өдрийн 23 цагт Төв аймгийн Аргалант сумаас агнагдсан 8 тарвагыг Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө. Зөрчил гаргасан иргэдийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна.
-
2017 оны 8 сарын 08
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Авто плазагийн уулзвар”-ын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 22.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 22.00 цагийн хооронд хийгдэж, Их тойруугийн гол гудамж, Академч Н.Содномын гудамж, Худгийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул тус автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулав. Үүнд:
Ч:4 “5 шар - 3,4-р хороолол – Сансарын тойрог”,
Ч:5 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад”,
Ч:17а “Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам”,
Ч:17б “Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-Их тойруу”,
Ч:25 “Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол”,
Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”,
Ч:35 “Монелийн 43-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС- 11-р хороолол”,
Ч:41 “Баруун салаа- Их тойруу- Халдвартын эмнэлэг”
Ч:49 “1-рхороолол-Модны 2-МУИС-Дүнжингарав Худалдааны төв”
Чиглэлүүд 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамжаар дайран өнгөрч Их сургуулийн гудамжаар Их тойруугийн замд орж хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.
Мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 07.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 07.00 цагийн хооронд хийгдэж Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул авто замын зорчих хэсгийг хаахаар болсон байна.
Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:
Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр”
Ч:21а “Булгын 19-р гудамж- Вокзал-3,4-р хороолол”
Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”
Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”,
Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”
Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ 3”
Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”
ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам” чиглэлүүд Өгөөжийн
уулзвараар бус Магсаржавын гудамжаар дайран өнгөрч хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.
Иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 08
Жимс авахдаа юуг анхаарах вэ
-
2017 оны 8 сарын 08
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хүн бүрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар, хандлага олгох зорилгоор сургуулийн өмнөх наснаас эхлэн бүх насны суралцагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний төслийг мэргэжилтэн, багш, сурган хүмүүжүүлэгчдийн багийн оролцоотой цогц байдлаар боловсруулсан юм.
Улмаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулсан уг сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу их, дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох хичээлийн хөтөлбөрийг тусгах саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн.
Тэгвэл БСШУС-ын сайдын А/103 дугаар тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт орууллаа.
Энэхүү хичээлийг ийнхүү их, дээд сургуулиудын заавал судлах хичээлийн хөтөлбөр оруулсан нь оюутнуудад гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үндсэн ойлголт, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын талаар мэдлэг олгож, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээг удирдан зохион байгуулах чадвар, дадал эзэмшүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дэмжих хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгссөн хүн бүр аливаа гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг хамгаалах, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 08
НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсад суух Суурин төлөөлөгч Алекс Хайкенс Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд итгэмжлэх захидлаа өргөн барив.
Ёслолын дараа Гадаад харилцааны сайд, Суурин төлөөлөгч нар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монголд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов.
Монгол Улс хэзээд хүүхдийн асуудлыг тэргүүн эгнээнд тавьж ирсэн, одоогийн Засгийн газар ч мөн хүүхдийн сайн сайхан байдлыг хангахын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байгаа гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил онцлоод, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагааны 2017-2021 оны Улс орны хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, урт хугацааны, бодитой үр дүн гаргаж ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
“Өмнөх 2012-2016 оны Улс орны хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт хэрэгжүүлсэн нийгмийн суурь үйлчилгээг хүүхэд бүрт тэгш хүргэх сайн туршлага, загварыг шинээр 3 аймаг, 2 дүүрэгт нэвтрүүлж, үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрт тусгах чиглэлд Монгол Улсын Засгийн газрыг дэмжин ажиллах болно” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэмдэглэв.
Мөн 2017-2021 онд хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөр нь хүүхдүүдийн аж байдлыг дээшлүүлж, улмаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ноён Хайкенст ажлын өндөр амжилт хүсээд, Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Санг бүх талаар дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Алекс Хайкенс 2013 оноос хойш Нью-Йорк дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн төв оффист уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч болон байгаль орчны тогтвортой байдал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж, энэ асуудлаархи байгууллагын бодлогыг тодорхойлон, удирдаж байсан.
Алекс Хайкенс нь 2003-2013 онд Ази дахь НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр зэрэг НҮБ-ын хэд хэдэн төрөлжсөн байгууллагад байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи бодлогын зөвлөхөөр ажиллаж, тус бүс нутгийн улс орон, тэдгээрийн Засгийн газарт уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах асуудлаар бодлогын дэмжлэг үзүүлж байсан.
Алекс Хайкенс Индонези улсад бохирдсон ундны усны эх үүсвэрээс хүн амын эрүүл мэнд, хөдөө ах ахуйн үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөний талаар судалгаа хийж, байгалийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Голландын Утрехтийн Их сургуулийн биологийн ухааны магистр цолтой. Тэрээр Голланд улсын иргэн.
-
2017 оны 8 сарын 08
Өчигдөр буюу энэ сарын 7-ны өдрийн 23 цагийн орчимд найман тарвагыг хот руу оруулах гэж байсныг Сонгинохайрхан дүүргийн
-
2017 оны 8 сарын 08
Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аянд гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань олноор нэгдэж, өөрсдийн сэтгэлийн хандиваа илгээсээр байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр Швейцарь улсад ажиллаж амьдардаг монголчуудаа уриалан хандивын аян өрнүүлсэн тус улсын Вазель хотын оршин суугч Д.Нэргүй өөрийн биеэр ирж 2,745,000 төгрөгийн хандивыг ОБЕГ-т хүлээлгэн өглөө. Түүний эхлүүлсэн хандивын аянд Вазель, Бель, Олтен хотод ажиллаж амьдарч байгаа 41 иргэн оролцсон байна.
Түүнчлэн АНУ-ын Денвер хотод ажиллаж, амьдардаг Монголын эрэгтэйчүүдийн холбооны гишүүд “Эхорноо аваръя” хандивын аян өрнүүлж, 400 долларын хандиваа илгээлээ. Илгээмжийг Монголын эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн, хошууч генерал Я.Пүрэвдорж ОБЕГ-т хүлээлгэн өгсөн юм. Тус хандивын аянд Денвер хотод ажиллаж амьдардаг 20-н иргэн оролцож, сэтгэлийн хандиваа илгээсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 08
Монгол угсаатны аугаа өв соёл Монгол уран бичлэгийн “Монгол туургатан” хүүхдүүдийн анхдугаар наадам Монголын хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Монгол үндэсний эрт эдүгээ цагийн хэл аялгуугаар Монгол туургатан хүүхэд багачуудын ур ухаан, авьяас билгээр бүтсэн “Монгол туургатан” уран бичлэгийн наадамд БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны болон Монгол хүүхдүүдийн 180 гаруй шилдэг бүтээл оролцож байгаагаараа онцлог юм.
Уг үзэсгэлэнгийн гол зорилго нь мартагдаж буй босоо Монгол бичиг, өв уламжлал хэл соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, Монгол туургатан хүүхэд багачуудын найзлаж нөхөрлөх харилцан хөгжихөд оршино. Үзэсгэлэнд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Утаг Урлаг солилцооны нийгэмлэгийн дарга О.Тэгшээ нар оролцож авьяас чадвар, ур оюунаа дайчлан оролцсон хүүхдүүдэд баяр хүргэж мөнгөн шагнал бэлэг дурсгал, өргөмжлөл гардуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 08
УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн явцын талаар өмгөөлөгч М.Ичинноров, хохирогчийн эгч
-
2017 оны 8 сарын 08
Иргэдийн санаачлагаар Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор эхлүүлсэн сайхан сэтгэлийн хандивын аянд хөдөө орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд нэгдэж, аймгийнхаа Онцгой байдлын газруудад хандив тусламж ирүүлсэн билээ. Энэхүү хандивын мэдээллийг нэгтгэн та бүхэндээ хүргэж байна.
Ард иргэдээ аливаа аюул ослоос авран хамгаалах үүрэгтэй алба хаагчдын маань ажлыг ойлгож, сэтгэл зүрхнээсээ дэмжиж, нэгдэж, сэтгэлийн санааны болон эд материал, мөнгөн хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгуулагууд, нийт монголын ард түмэн та бүхэнд чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.
-
2017 оны 8 сарын 08
“Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон манай улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 13-нд болно. Анхдугаар тус арга хэмжээг ЗГХА, Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулах юм. Тэмцээн “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрөлд явагдана. Тухайлбал, “Жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг болж оролцох бол “Гэр бүл” ангилалд 3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг болж оролцох юм байна. Мөн “Найзууд” ангилалд 18-аас дээш насны 2-3 хүн нэг баг болж өрсөлдөх бол “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” ангилалд 50-65 хүртэлх насны 2-3 хүн баг болж оролцох боломжтой.
Ангилал тус бүрт оролцогчид таван өртөөг дамжин өгөгдсөн даалгаваруудыг хамгийн богино хугацаанд биелүүлсэн нь тэмцээний ялагч болох юм. Тэмцээнд оролцогчдын тоо хязгаартай бөгөөд оролцохыг хүсэгчид биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгэлийг Спортын төв ордны нэг давхарт энэ сарын 10-ыг хүртэл хийнэ гэж нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 08
Малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа Гурвансайхан сум, сэжигтэй голомтууд бий болоод байгаа Өлзийт сумын хэмжээнд өнөөдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан дээрхи 2 сумаас гадна хил залгаа оршдог Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт найр наадам, морин уралдаан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, хүн, малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглож, өвчин тархахаас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгов.
Мөн хорио цээрийн дэглэмийг чанд сахиулж, постуудыг нэмэгдүүлэн, хяналтыг чангатгахад нягт хамтран ажиллах үүргийг Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт өгсөн байна.
-
2017 оны 8 сарын 08
Иргэдээс ”Сансрын аюулгүйн тойрог дээр шөнийн цагаар спорт машинтай хүмүүс ирж дрифт хийж, амгалан тайван байдал алдагдууж байна” гэсэн гомдлыг хүлээн авч, шөнийн ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт дээрх үйлдлийг таслан зогсоох, тогтмол хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллаа.
БЗД дэх Замын цагдаагийн хэлтсээс 2017 оны 8 дугаар сарын 1,2,3-ны өдрүүдэд дээрх чиглэлд хяналт шалгалт хийж бүдүүн яндантай 13 тээврийн хэрэгслийг бүртгэлд авч, оношлогооны төвд янданг хэмжүүлж, янданг стандартын дагуу болгон илэрсэн зөрчлийг арилгуулж, дахин ийм төрлийн зөрчил гаргахгүй байх талаар баталгаа авч ажилласан байна.
-
2017 оны 8 сарын 08
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор халуун ус хязгаарлаж байгаа билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн дараах газруудад халуун ус хуваарийн дагуу хязгаарлах аж.
VIII.07 – VIII.11 - III, IV хороолол, Гандантэгчилэн хийд орчим
VIII.14 – VIII.18 – ХӨСҮТ, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, XV хорооллын ДДТ13, 14-с хангагддаг хэрэглэгчид, II эмнэлэг, Английн Элчин сайдын яамны орчим
VIII.21– VIII.25 – Эрэл групп, Гоёо ХХК, Автобус1, ЭХЯам, Алтай хотхон, Барс зах, Гранд плаза, Говь ХК, Төмөр замын эмнэлэг, II хороолол, Төмөр зам орчим
VIII.22– VIII.26 – Шөнийн зах, Нарантуул зах, ахмадын хороолол, БЗД, БХЯам, СОС хотхон, XVI хороолол, БХИСургууль орчим
IX.04 – IX.08 – Бага тойруу, Цэцэг төв, Засгийн газрын арванхоёрдугаар байр, тавдугаар сургууль, МУИС, ШУТИС, 64 дүгээр дэлгүүр, Спортын төв ордон, УБИС, I эмнэлэг, СЭЗДС, Баянзүрх зах орчмоор засварын ажил болох юм байна.
-
2017 оны 8 сарын 08
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд ба
-
2017 оны 8 сарын 08
Өнөөдөр наймдугаар сарын 8-ны өдөр Монголын Аавуудын өдөр тохиож байна.
Энэ өдрийг Монголын эрэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулдаг бөгөөд анх 2005 оноос эхлэн тэмдэглэх болсон байна.
Монголын эрэгтэйчүүдийн холбоо нь 2003 онд байгуулагдсан цагаас эхлэн эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, жендэрийн эрх тэгш байдал, нийгмийн ёс зүйтэй байдлыг дээшлүүлэхэд бодлогын хэмжээнд үргэлж нөлөөлсөөр ирсэн билээ.
Монголын бүх аавууддаа Аавуудын баярын мэндийг хүргэе.
-
2017 оны 8 сарын 08
Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-ны мягмар гарагт хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянзүрх дүүрэг
10:30-16:00 - 10, 20, 23, 28-р хороо 120-р сургууль, 203-р цэцэрлэг, ОБЕГ-ын харьяа Гал унтраах анги, 015-р ЦА, Мобиком корпорацийн ДДС, Цагдаагийн пост, Эн Эф Ти, Грийн сити, Собт трейд ХХК-ууд, иргэн Чинбат, Алтайсайхан, Навчин, Дэлгэрмаа, Хар усан тохой орчмоор