-
2017 оны 8 сарын 12
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор халуун ус хязгаарлаж байгаа билээ. Тэгвэл дараах газруудад халуун ус хуваарийн дагуу хязгаарлах аж.
VIII.07 – VIII.11 - III, IV хороолол, Гандантэгчилэн хийд орчим
VIII.14 – VIII.18 – ХӨСҮТ, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, XV хорооллын ДДТ13, 14-с хангагддаг хэрэглэгчид, II эмнэлэг, Английн Элчин сайдын яамны орчим
VIII.21– VIII.25 – Эрэл групп, Гоёо ХХК, Автобус1, ЭХЯам, Алтай хотхон, Барс зах, Гранд плаза, Говь ХК, Төмөр замын эмнэлэг, II хороолол, Төмөр зам орчим
VIII.22– VIII.26 – Шөнийн зах, Нарантуул зах, ахмадын хороолол, БЗД, БХЯам, СОС хотхон, XVI хороолол, БХИСургууль орчим
IX.04 – IX.08 – Бага тойруу, Цэцэг төв, Засгийн газрын арванхоёрдугаар байр, тавдугаар сургууль, МУИС, ШУТИС, 64 дүгээр дэлгүүр, Спортын төв ордон, УБИС, I эмнэлэг, СЭЗДС, Баянзүрх зах орчмоор засварын ажил болох юм байна.
-
2017 оны 8 сарын 12
Үндэсний статистикийн хорооноос удахгүй болох хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэг, сурагчдын тоон мэдээлэл хүргэж байгаа билээ. Энэ удаа Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн зарим үзүүлэлтийг хүргэж байна.
-
2017 оны 8 сарын 12
АНУ дахь Монгол эмч нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Бадамжавын Сэлэнгэ эмчийн ирүүлсэн цуврал зөвлөгөөг хүргэж байна.
Зайрмагийг олонх хүмүүс эртнээс ашиггүй хүнс хэмээн бодсоор ирсэн.Гэхдээ гүйлсэн булчирхайн мэс заслын дараа цус тогтоох зорилгоор хэрэглэхийг зүй ёсны мэт хүлээн зөвшөөрдөг.
Эртний домогт эмч Гиппократ хөлдөөсөн зуурмаг нь биеийн байдлыг сайжруулна хэмээн зөвлөдөг байж. Зайрмагийг олон талын ашигтай гэдгийг судлаачид батлан тогтоосон байдаг. Английн Шинжлэх Ухааны Судалгааны Холбооноос зайрмагийг олон талаас нь судлажээ.
Зайрмаг идсэнээр стрессээс хамгаалагдаж, сэтгэл санаа тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг – серотонин хэмээх бодисын ялгаруулалтыг нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ. Мөн зайрмаг тогтмол долоогчид, зайрмаг идэх дургүй хүмүүсиийг бодоход илүү аз жаргалтай байдлыг мэдэрдэг гэнэ. Зайрмагийг ялангуяа зуны халуунд хамраас цус гоожиход түргэн хугацаанд цус тогтоох зорилгоор ашиглаж болно. Үүний тулд сайн хөлдсөн зайрмагийг хэд хэдэн удаа залгихад л хангалттай.
Германы эрдэмтэд ердийн зайрмаг нь мэдрэлийн туйлдалт, хэт ядаргааг гайхамшигтайгаар бууруулдаг хэмээн дүгнэсэн байна. Учир нь сүүн дотор Л-триптофан хэмээн нэрлэгдэх, мэдрэлийн системийг маш сайн тайвшруулж, сэтгэл сэргээгч бодис агуулагддаг байна. Эрдэмтэд энэ бодис нойргүйдлийг бууруулахад тустай хэмээн бас үздэг.
Гэхдээ Л-триптофан нь нэмэх температурт энэ чанараа удаан хадгалж чадахгүй задардаг ба хасах температурт дээрх бүтцээ удаан хадгалж нөлөө үзүүлж чаддаг гэнэ.
Насанд хүрэгчид зайрмаг идэхэд сэтгэл тааламжит байдлыг нэмэгдүүлэн тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг хэмээн эрдэмтэд санал нэгтэй дүгнэжээ.
-
2017 оны 8 сарын 12
Тарваган тахал өвчний идэвхжилийн улирал эхэлж байна. Иймд иргэд тарваганы түүхий мах, эд эрхтэнтэй хавьтахдаа анхаарал болгоомжтой хандах, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй, тарваганы бөөс, бүүрэгт хазуулахгүй байх, нийслэл хот руу түүхий тарваганы мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.
Хэрэв тарвага, зурам өвчих, мах эвдэх үед арьс салстаа гэмтээсэн, бөөс, бүүрэгт хазуулвал мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатайг анхааруулж байна.
-
2017 оны 8 сарын 12
Амралтын улирлын төгсгөл үе, Хичээлийн шинэ жил, түүний бэлтгэл ажилтай холбоотойгоор хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг.
Энэ үеэр хөдөлгөөнд оролцож буй жолооч нар цагаа зөв хуваарилаагүйн улмаас хэт олон цагаар буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ачаа болон зорчигч тээвэрлэх журам зөрчих, хурдны хязгаарыг хэтрүүлэх зөрчил ихээр гаргадаг, зарим жолооч нар даатгалгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр хууль бус тээвэрлэлт хийж зөрчил гаргах тохиолдол ихээр бүртгэгддэг.
Иймд ”ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” аяны хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутаг дахь Замын цагдаагийн тасаг, хэсгүүдээс байнгын болон гэнэтийн хяналт шалгалтуудыг эрчимжүүлж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, хуулийн дагуу арга хэмжээ тооцох, иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.
Дээрх зохион байгуулж буй хяналт шалгалт нь жолооч таны болон хайртай хүмүүсийн тань, бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг болзошгүй эрсдэлээс авран хамгаалах зорилгоор хийгдэж байгаа гэдгийг ойлгож алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон зөвлөж байна.
-
2017 оны 8 сарын 12
#Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв #лабораторийн уулзварт байрлах #Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23:30 цагаас 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 07:00 цагийн хооронд хийгдэж #үйлдвэрчний эвлэлийн гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг #хязгаарлаж авто замын зорчих хэсгийг хаана.
Иймд жолооч та Толгойтын замыг сонгон хөдөлгөөнд оролцох оломжтой юм.
-
2017 оны 8 сарын 12
“Оюутан цэрэг”-үүдийн тангараг өргөх ёслол энэ сарын 13-нд болохоор болжээ. Тангараг өргөх ёслол ҮБХИС-ийн ”Шархад” дахь хээрийн сургалтын төвд болно. Тэд энэхүү тангараг өргөх ёслолоор цэргийн албаа дуусгавар болгох юм.
Энэхүү хөтөлбөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд 2500 гаруй оюутан, цэргийн алба хаажээ.
Энэ жил хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрт баруун, зүүн, төвийн бүсээс 300, нийслэлээс 700 оюутан тус хөтөлбөрт хамрагдсан байна.
-
2017 оны 8 сарын 12
Өнөөдөр Олон улсын залуучуудын өдөр тохиож байна. 1998 оны наймдугаар сарын энэ өдөр Португал улсын нийслэл Лиссабон хотод болсон Залуучуудын хэрэг эрхэлсэн сайд нарын дэлхийн бага хурлын саналаар 1999 оны арванхоёрдугаар сарын 17-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Олон улсын залуучуудын өдрийг (International Youth Day) тогтоосон юм.
Олон улсын залуучуудын өдрийг анх удаа 2000 оны наймдугаар сарын 12-нд тэмдэглэжээ. Залуучууддэлхийн ажиллах хүчний дөрөвний нэгийг эзэлж, бас ажилгүйчүүдийн тал нь залуус байгаа юм.
Үе үеийнхний харилцан хамааралтайг хүлээн зөвшөөрч, янз бүрийн насныхны асуудлыг хамтдаа шийдвэрлэхийг НҮБ-ыг ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан юм.Түүнчлэн бас Дэлхийн залуучуудын өдрийг ч олон оронд жил бүр тэмдэглэдэг билээ.
-
2017 оны 8 сарын 11
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Сүмийн хөндийд өвчилсөн хоёр янгираас цусны дээж авчээ. Нэг нь янзага байсан бөгөөд нүд нь нуухтаж,
-
2017 оны 8 сарын 11
Уламжлалт өв соёл, ардын урлалыг хөгжүүлэх чинхүү хүсэл сэтгэлтэй гэр бүлийн санаачилга болон нутгийн иргэдийн
-
2017 оны 8 сарын 11
Шадар сайд У.Хүрэлсүхийг мөрдөн мөшгиж, тагнаж чагнасан гэх хэргийн гэрч гэгдэж байсан Ч.Батболдыг өчигдөр өглөө үүрээр АТГ-ын ажилчд
-
2017 оны 8 сарын 11
Эрүүл, зохистой хооллохын тулд жимс, хүнсний ногоог тогтмол хэрэглэх хэрэгтэй. Тарвас, нэрс, улаан лооль, өргөст хэмх зэрэг жимс, хүнсний ногоо элбэг олдоц сайтай байна. Гэвч түргэн муудаж гэмтэх эдгээр жимс, хүнсний ногоог ил задгай, нарны шууд тусгал дор, бохир орчинд худалдаалж байгаатай холбоотой гэдэсний халдвар, хоолны хордлогын тохиолдол их байна.
Иймд ба бүхэн:
1. Ил задгай,замын хажууд, нарны шууд тусгалд худалдаалж байгаа жимс, хүнсний ногоо нь шим тэжээлээ алдаж, амархан муудахаас гадна маш бохир тул худалдан авахгүй байхыг хичээх хэрэгтэй.
2. Жимс, хүнсний ногоог угаахгүйгээр амсах мөн шууд идэхгүй байх хэрэгтэй. Жимс, хүнсний ногооны гадаргуу нь бохир хөрс, усанд агуулагдах өвчин үүсгэгч нянгаар бохирдож, суулгалт үүсгэх эрсдэлтэй байдаг тул заавал угаах шаардлагатай.
3. Гарыг бохирдох бүрт савандаж угаах хэрэгтэй. Хүний гар үргэлж бохир зүйлд хүрч, төрөл бүрийн өвчин үүсгэгч нян, ялангуяа хүн, амьтны гэдсэнд агуулагддаг суулгалт үүсгэх нянгаар бохирддог.
4. Түүхий мах, угааж цэвэрлээгүй ногоо нь суулгалт, хоолны хордлого үүсгэх нянг агуулдаг тул алим, тарвас, улаан лооль, өргөст хэмх зэрэг зүсэж хэрэглэдэг жимс, ногоог махны гамбанз, хутгаар биш зориулалтын гамбанз, хутгаар зүсэж хэрэглэх.
Жимс, хүнсний ногоог угаахдаа:
1. Алим, тарвас, улаан лооль, өргөст хэмх зэрэг жимс, ногоог угаахдаа эхлээд бүлээн усаар нүдэнд ил харагдах бохирдлыг угаана.
2. Мөн дарагдсан, муудсан хэсгийг нь цэвэрлэж авна.
3. Нүдэнд үл үзэгдэх нянгийн бохирдлыг арилгана.
a. Ингэхдээ 1 хоолны халбага нимбэгний шүүс (15 мл)эсвэл 2 хоолныхалбага хүнсний сод (30мг)-ыг 250 мл усанд хийхээр тооцож, уусмал бэлтгээд жимс, ногоогоо хийж 10-15 минут байлгана.
b. Үүний дараа урсгал бүлээн усаар дахин угааж хэрэглэнэ.
Бэлтгэсэн: НЭМҮТ-ийн Хоол судлалын алба
-
2017 оны 8 сарын 11
“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй Эрүүл мэндийн ажилтны өдөрт зориулсан “Энэрэнгүй үйлстэн танаа” ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр Буянт-Ухаа цогцолборт боллоо. Тус арга хэмжээнд эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд болон нийслэлийн эмнэлгийн байгууллагын эмч мэргэжилтнүүд, хөдөө орон нутгийн 21 аймгийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн эмч, ажилтнуудын төлөөлөл бүхий 5000 хүн оролцсон юм.
Эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эмнэлгийн ажилтнууд энэ л өдөр бахдам амжилт, баяр хөөрөө хуваалцдаг билээ. Энэ ч утгаараа, эрүүл мэндийн салбарынхан чуулсан уг ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон албаны бусад хүмүүс, эмнэлгийн удирдлагууд, Монгол Улсын Хүний гавьяат эмч нарын хамт хүрэлцэн иржээ.
Ёслолын ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэл-2017” сэдвээр илтгэл тавилаа. Мөн хүндэт зочноор уригдсан Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, МУАЖ П.Цэрэндагва нар мэндчилгээ дэвшүүлж, эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж буй хэн бүхэнд талархсан сэтгэлээ илэрхийлэн урмын ташуур өглөө. Энэ хүрээнд Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн эгэл хүмүүний харилцаа, хандлага, ёс зүй, ажлын байранд дээрхи аз жаргал зэрэг сонирхолтой сэдвээр лекц уншиж, хуран цугларсан олныг багагүй хөгжөөлөө.
Энэ өдөр эх орныхоо эрүүл мэндийн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэх хөгжлийн түүчээ нь болж яваа эрхэм эмч, ажилтнуудаа салбарын удирдлагууд нь шагнаж урамшуулан баяр дээр баяр нэмсэн юм. Төр засгийн хүндэт цол тэмдэг, Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагнал болон багаараа гадаадад суралцах эрхийн бичиг тэргүүтнийг гардсан энэрэнгүй үйлстнүүд маань ийнхүү нэгэн өдөр чуулж, баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
-
2017 оны 8 сарын 11
Татварын алба 2017 оны эхний 7 сард улсын төсөвт 1570.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 24.1 хувь буюу 378.7 тэрбум төгрөгийн орлого нэмэгдсэн өртгийн албан татвараар төвлөрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн 290.7 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 88.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Энэ оны эхний 7 сард улсын төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвараар 347.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 378.7 тэрбум төгрөг төвлөрүүлж 108.9 хувийн гүйцэтгэлтэй, улсын төсөвт нийт 1320.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1570.7 тэрбум төвлөрүүлж 103.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн хууль хэрэгжсэнээр бизнес эрхлэгч 39’501 татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд стандартын шаардлага хангасан бүртгэлийн машин, цахим системд холбогдож, мэдээллээ төлбөрийн баримтын нэгдсэн системд илгээсэн байна.
НӨАТ-ын сугалааны тохиролоор нийт 148’061 иргэн азтан болжээ
2016, 2017 оны эхний 7 сарын байдлаар татвар төлөгч иргэд цахим төлбөрийн баримтын системд 240.8 сая ширхэг худалдан авалтын баримт бүртгүүлсэн татвар төлөгчдөөс 19 удаа, 2017 оны 1-6 удаагийн сугалааны тохиролоор 148’061 иргэнд 5.8 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосоноос 2017 онд 61’907 иргэнд 2.3 тэрбум төгрөг олгосон байна.
Үүнд:
Сугалаа тохирол
Сугалааны тохирол
Урамшуулал олгосон
Нэгжурамшуулал
Азтантоо
Урамшуулал
ТТТоо
Дүн
2016 оны 19 удаагийн болон 2017 оны 1,2,3,4,5,6-р тохирлоор
20.0
224’126
4’482’520.0
132’034
2’640’680.0
100.0
22’284
2’228’400.0
14’448
1’444’800.0
500.0
2’390
1’195’000.0
1’423
711’500.0
4,000.0
207
828’000.0
143
572’000.0
20,000.0
15
300’000.0
10
200’000.0
100,000.0
3
300’000.0
3
300’000.0
Нийт дүн
249’025
9’333’920’.0
148’061
5’868’980.0
Үүнээс
2016 он
169’471
6’395’980.0
86’154
3’560’880.0
2017 он
79’554
2’937’940.0
61’907
2’308’100.0
-
2017 оны 8 сарын 11
Улсын хэмжээнд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 17 удаа, Архангай,
-
2017 оны 8 сарын 11
Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн Билүүт гэдэг газар сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нууранд ОХУ-н иргэн Черняев
-
2017 оны 8 сарын 11
Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилгаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэх, залуучуудын санаачилга, идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчлах зорилготой Залуучуудын хөгжлийн сарын аяныг энэ жил “ЗАЛУУЧУУД = ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙН ХҮЧ” уриан дор зохион байгуулахаар боллоо.
Тус аяны албан ёсны нээлтийг Олон улсын залуучуудын өдөр буюу наймдугаар сарын 12-нд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулах юм. Энэ жил Олон улсын залуучуудын өдрийг “ЗАЛУУЧУУД ЭНХ ТАЙВНЫГ ЦОГЦЛООНО” гэсэн сэдвийн хүрээнд дэлхий даяар зохион байгуулах гэж байна. Мөн жил бүрийн наймдугаар сарын 25-нд “Монголын залуучуудын өдөр” тохиодог билээ. Эдгээр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын асуудалд хандуулах зорилгоор 2014 оноос эхлэн жил бүр “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ыг өрнүүлдэг уламжлал тогтсон.
Энэ аяны хүрээнд залуучуудын хөгжил, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлэх, залуучуудын бодит оролцоог дэмжих олон арга хэмжээг зохион байгуулдаг.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Наймдугаар сар бол залуучуудын сар юм. “Олон улсын Залуучуудын өдөр”, “Монголын залуучуудын өдөр” гээд олон тэмдэглэлт ой тохиодог. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар бол залуучуудын асуудлыг дангаараа эрхлэх төрийн захиргааны анхны байгууллагын хувьд энэ сарын аяны хүрээнд олон томоохон арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал “ЭЕРЭГ УЛААНБААТАР 2017-ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ФЕСТИВАЛЬ, “БИД ЗОРИЛГОТОЙ ЗАЛУУС” форум уулзалтыг Нийслэлийн 6 дүүргийн залуучуудын дунд, “1000 МОРЬТНЫ ФЕСТИВАЛЬ” зэрэг арга хэмжээнүүд болно.
“Залуучуудын хөгжлийн сарын аян”-ы албан ёсны нээлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 12-ны 18:00 цагт “Гэрэлт гудамж”-нд болох тул их хотын эрч хүчтэй залуучууд та бүхнийг урьж байна” гэлээ.
Тус аны хүрээнд Залуучуудын Иргэний нийгмийн чуулган, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Startup” өдөрлөг, Ардчилал, хүний эрхийн төлөөх байгууллагуудын хамтарсан “Democrazy Carnival”, Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг залуу уран бүтээлчдийн “Orange Sessions” үдэшлэг, Итгэл найдвар боломж-УБ марафон, Тэгш Эрх Бахархлын өдрүүд, залуучуудын сайн дурын ажлыг дэмжих “Ivolunteer do you?” өдөрлөг, зэрэг олон сонирхолтой арга хэмжээг төр, иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагууд хамтран зохион байгуулах ажээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Иргэний боловсролын төв, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан зэрэг иргэний нийгмийн олон байгууллага хамтран энэхүү аяныг хэрэгжүүлэх юм. Нээлтийн үйл ажиллагаан дээр аяныг дэмжин оролцож буй байгууллагууд өөрсдийн хийх ажлууд болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 11
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар болон Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хооронд хамтын ажиллагааг сайжруулах үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлэх экспортод чиглэсэн импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихэд хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн захирал Д.Авирмэд нар гарын үсэг зурав.
Үйлдвэрлэл, инновацийн газар нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт тусгагдсанаар Нийслэлийн дэд төвүүдэд үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг сурталчлах борлуулалтын нэгдсэн төвүүдийг бий болгох, Нийслэлд нэн шаардлагатай ноу- хау, дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн франчайз хэлбэрээр нутагшуулахыг дэмжин ажиллаж буй. Энэхүү санамж бичгийг байгуулснаар нийслэлийн дэд төвүүдэд үйлдвэрлэлийн тусгай бүсүүдийг бий болгон тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах нэгдсэн төвүүдийг байгуулах, “УБ инноваци хөгжлийн төв”-ийн салбаруудыг байгуулахад хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллах юм гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээлэв.
-
2017 оны 8 сарын 11
Франц жуулчин монгол хөтчөө зодсон хэрэг гарсан байна. Булган аймгийн Рашаант суманд аялж явсан Франц улсын иргэн 33 настай А гэгч хөтөчдөө гар хүрчээ.
-
2017 оны 8 сарын 11
“Оюутан цэрэг”-үүдийн тангараг өргөх ёслол энэ сарын 13-нд болохоор болжээ. Тангараг өргөх ёслол ҮБХИС-ийн