-
2017 оны 8 сарын 10
Улсын хэмжээнд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 59 суманд 163 удаа, нийт 181 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 56000,8 га ой, 115907 га хээр, нийт 171907,8 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 63,6 хувиар өссөн, шатлагад өртсөн ойн талбай 82,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Дээрх 181 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 3065 албан хаагч, 307 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 193 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 480 албан хаагч, 30 автомашин, Цагдаагийн байгууллагаас 39 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 4504 иргэн, 479 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 8281 хүн, 831 автомашин, 55 мотоцикль, техник хэрэгсэл, 204 морьтойгоор ажилласан.
Өнөөдрийн байдлаар:
Асаж байгаа: Сэлэнгэ аймаг Ерөө сум, Баруунбүрэн суманд тус бүр 1 түймэр нийт 2түймэр,
Цурманд оруулсан: Сэлэнгэ аймаг Ерөө сумын 1 түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дээрх түймрийн голомтонд онцгой байдлын байгууллагаас 132 алба хаагч, 13 автомашин, орон нутгаас 197 иргэн, 12 автомашин, нийт 329 хүн, 25 автомашинтайгаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 10
Өнөө маргаашдаа Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 11-12-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
-
2017 оны 8 сарын 10
“Орчны эрүүл мэнд” үндэсний хоёр дахь хөтөлбөрийг баталлаа. Хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг тандан судалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх замаар орчны сөрөг нөлөөллийг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх хүрээнд дараах долоон зорилтыг тусгажээ.
Үүнд:
· Агаарын чанарыг сайжруулах, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах
· Хүн амын ундны усны аюулгүй байдлыг сайжруулах, хөрсний бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах
· Орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бүрдүүлэх
· Уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд учирч болох аюул эрсдэлийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх
· Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох
· Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах
· Орчны бохирдлоос үүдэлтэй химийн бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тандан судлах гэсэн зорилтыг тусгаж, 2017-2020 онд төлөвлөн хэрэгжүүлэх юм байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүн амын оршин суугаа орчны газар, ундны усны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүд сайжирч, хөрсний бохирдлын түвшин буурч, орчны бохирдлын шалтгаант өвчлөл, нас баралтыг 10 хувиар бууруулахаар зорьж, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх 28 шалгуур үзүүлэлтийг боловсруулжээ.
-
2017 оны 8 сарын 10
09:00 цагт Монголын Хүүхдийн ордонд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаарх нийслэлийн өөрөө удирдах боло
-
2017 оны 8 сарын 10
Төрийн өмчит цэцэрлэгт шинээр элсэгчдийг цахимаар бүртгэдэг болсон. Энэ бүртгэл дуусахад 16 хоног үлдээд байна.
-
2017 оны 8 сарын 10
Өнөө маргаашдаа Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 11-12-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
-
2017 оны 8 сарын 10
Өнөөдөр буюу наймдугаар сарын 10-ны пүрэв гарагт нэг дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянгол дүүрэг
09:30-17:00 - 6-р хороо 10-р хороолол 12А, Б, 13, 15, И31-р байр болон эдгээрийн ойр орчмоор
-
2017 оны 8 сарын 09
БНСУ-ын Данвон эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар энэ сарын 5-8-ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгалмаа нарын урилгаар Баянхонгор аймагт ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, чанартай эмийг олголоо. Тэдний гол зорилго нь төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг БНСУ-д 100 хувь үнэ төлбөргүй эмчлэх юм.
2014 оноос эхлэн Монгол Улсад оношилгоо эмчилгээг хийж эхэлсэн тус эмнэлгийн хамт олон гурван жилийн хугацаанд тус аймгаас 23 хүүхдэд зүрхний мэс ажилбарыг амжилттай хийжээ. Энэ жил арван хүүхдийг сонгож, эмчилгээ хийхээр болсон байна. Хүүхдүүдийн хагалгаа, тэдний асран хамгаалагч нарын зам, байр хоолны зардлыг бүгдийг 100 хувь хөнгөлнө. Нэг хүүхдийн хагалгааны зардал 60 мянган вонн болдог байна.
БНСУ-ын Данвон эмнэлгийн захирал Ким Бён Ёл хэлэхдээ, “Бид анх Төв аймагт үзлэг, оношилгооны ажлаа эхлүүлж байсан бол өдгөө гурав дахь жилдээ Баянхонгор аймагт ажиллаж байна. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлэх болно” гэлээ. Тус эмнэлгийн Гадаад харилцааны мэргэжилтэн Баянхонгор аймгийн уугуул Д.Пүрэвсүрэн уг ажлыг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.
Баянхонгор аймагт үзлэг оношилгоог гардан хийсэн Данвон эмнэлгийн мэдрэлийн эмч иргэдийн дунд тархи толгой, нуруу нугас, ходоод , дотор эрхтний өвчлөл элбэг байгааг хэлж байна. Мөн төрөлхийн таталттай, унадаг хүүхдүүд олон таарч байгаад санаа зовж буйгаа илэрхийлж, энэ нь эхийн жирэмсний үеийн хяналт, эхийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарах ёстойг санууллаа. Үзлэгийн явцад эмэгтэйчүүдийн давсагны үрэвсэл их байсан байна. Тиймээс хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмд онцгой анхаарах шаардлагатайг эмч нар зөвлөлөө.
Баянхонгор аймгийн ЗДТГ
-
2017 оны 8 сарын 09
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 10-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11,12-нд нутгийн зүүн хагаст бороо, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-11-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
Иймд гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон анхааруулж байна.
Түүнчлэн,
-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2017 оны 8 сарын 09
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нэгдүгээр багийн Хашаат гэх газарт ”Нуundai Starex” автомашиныг жолоодож явсан
-
2017 оны 8 сарын 09
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт, шалгалт хийж ажиллалаа.
Энэ үеэр Улиастай, Шар хад, Дэнжийн мянга, Нарангийн гол, Нисэхийн эцсийн буудлуудтай танилцаж, тус чиглэлүүдэд үйл ажиллагаа эрхэлж буй нийтийн тээврийн компанийханд үүрэг даалгавар өгсөн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг тээврийн хэрэгсэл бол нийтийн тээвэр. Бид иргэдээ эрүүл, аюулгүй, цэвэрхэн, тохь тухтай, халуунд сэрүүхэн, хүйтний улиралд дулаахан нийтийн тээврээр үйлчлэх ёстой. Өнөөдрийн шалгалтын явцад олон дутагдал илэрч байна. Автобусны суудлын бүрээс маш их хиртэй, автобусны заал тоос шороо хог ихтэй байгаа нь харагдаж байна. Жолооч нарыг автобусанд тамхи татдаг гэсэн гомдол иргэдээс ихээр ирдэг. Энэ алдаа дутагдлыг цаашид засч долоо хоногт хоёр удаа суудлын бүрээс солих, эцсийн буудал болгон дээр цэвэрлэгээг хийлгэх шаардлагатай байна. Цаашид цэвэрлэгээ, үйлчилгээг хянах тал дээр анхааран, ажлын хэсэг гаргаж ажиллах болно” хэмээлээ.
Мөн энэ үеэр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй зарим автобусанд утааны шалгалт хийж, шалгалтад тэнцээгүй автобусыг нийтийн тээврийн шугамнаас татах саналыг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаний холбогдох хүмүүст тавьлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 09
Дарь эхийн гэр хорооллоос Сансар руу нэвтэрдэг уулзварт гүүрэн гарц шинээр барьж байгаа. Үүнтэй холбоотойгоор өнөө оройноос эхлэн түр хугацаагаар зам хаахаар болсныг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 09
Нийслэлийн автозамын гудамж, талбайд шөнийн цагаар чанга дуутай мотоцикль, 4 дугуйт, зориулалтын бусаар тоноглосон, бүдүүн яндан суурьлуулсан автомашинууд дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа зөрчлийг илрүүлэх, арилгах, таслан зогсоох зорилгоор Замын цагдаагийн албанаас хяналт шалгалт явуулж байна.
Өчигдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө хяналт шалгалтаар зориулалтын бусаар тоноглосон 2 тээврийн хэрэгслийг түр саатуулж, 24 тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулахаар дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэст хүргүүлжээ.
Нийт жолоочид замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.
-
2017 оны 8 сарын 09
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, НЦГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Бат-Оргил нар цагдаагийн алба хаагчдаас анх удаа НҮБ-ын Цагдаагийн албанд тэнцэн, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өмнөд Судан улсыг зорьсон билээ.
Тэд саяхан албан тушаал дэвшсэн байна. Дээрх хоёр алба хаагч Өмнөд Суданы нийслэл Жуба хот дахь UNMISS ажиллагааны төв штабт үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тухайн газар оронд байрлах дүрвэгсдийн хуаран буюу халуун цэгт манай хоёр офицер долоон сар гаруй хугацаанд ажиллаж буй.
Тэд саяхан албан тушаал дэвших шалгалтаа амжилттай өгч, Б.Эрдэнэдалай нь тус штабт НҮБ-ын цагдаагийн штаб хариуцсан санхүү, хяналт, шалгалтын офицер, Б.Бат-Оргил нь Цагдаагийн штабт ажиллагааны офицероор өнгөрсөн сарын 27-нд томилогдсон байна.
UNMISS ажиллагааны төв штаб нь дотроо Цэргийн, Цагдаагийн гэсэн хоёр штабтай гэнэ. Монголын цагдаагийн алба хаагчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар нь тухайн газар оронд үүрэг гүйцэтгэж байгаа олон орны цагдаагийн алба хаагчтай өрсөлдөхүйц, зарим талаараа давуу байгааг тус штабын удирдлага дүгнэж, цаашид манай цагдаагийн офицеруудаас авч ажиллуулах боломжтой гэдгээ ч илэрхийлсэн гэнэ.
Өмнөд Суданд иргэний дайнаас болж, нийтийг хамарсан өлсгөлөн, халдварт өвчин газар авсны зэрэгцээ үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнх хувийг төрлөөр нь устгах, хүн амины, галт зэвсэг, хар тамхины хууль бус эргэлт эзэлж буй аж. Тэнд НҮБ-аас хэрэгжүүлж буй UNMISS ажиллагаа нь дэлхийн хамгийн хүнд нөхцөлд явагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын алба хаагч нар нь хүлээсэн үүргээ нэр төртэй, амжилттай гүйцэтгэсээр байна.
Дашрамд дурдахад, манай Зэвсэгт хүчний 850 хүнтэй батальон цагдаагийн алба хаагчдын ажиллаж буй нийслэлээс даруй 800 км-ийн алс оршдог Бентью хотод байрлаж буй юм.
-
2017 оны 8 сарын 09
Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өглөөний таван цагаас наймдугаар сарын 9-ны өглөөний таван цаг хүртэл нийтдээ 1705 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Зун цагт иргэд орон байраа олон хоногоор орхин амралт зугаалгаар хөдөө орон нутгийг зорьдог. Энэ сиймхийг хулгайн гэмт хэрэг үйлдэгчид овжноор ашиглан эд хөрөнгөнд нь халдах тохиолдол нэлээдгүй. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хулгайн хоёр хэрэг шалгагдаж байгаа юм байна. Тодруулбал ”Хан-уул дүүргийн долдугаар хорооны Жаргалтантын тоотод хулгай орсон байна” гэх мэдээллийг иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад өгчээ Мэдээллийн дагуу шалгахад тус хорооны оршин суугч М-ийн өвчлийн сууцны цонхыг хагалан орж ”FUNAI” /32 инч/ зурагт, DVD тоглуулагч зэрэг эд зүйлийг хулгайлсан байна. Уг хэргийг СХД-ийн 2-р хорооны иргэн Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.
Мөн малын хулгайн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн 13-р хорооны ”Шувуун фабрикийн ... тоотод мал хулгайлж нуусан” гэсэн мэдээллийг өчигдөр шалгахад ХУД-ийн 12-р хороонд суух И-ийн хар халзан бухыг СХД-21 хороонд суух Б хулгайлсан байсныг илрүүлсэн байна.
-
2017 оны 8 сарын 09
АНУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс
АНУ-ын визийг авснаар тус улсад саадгүй нэвтрэх бүрэн баталгаатай боллоо гэсэн үг биш юм. Учир нь АНУ-д зорчих визийг тус улсын Төрийн департамент олгодог бол тус улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг тус улсын Гааль, хилийн алба (Customs and Border Protection), түүний ажилтан шийдвэрлэдэг. Тодруулбал, Гааль, хилийн албаны ажилтан тухайн иргэн АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй, эсхүл тухайн иргэнд олгосон визийн ангилалд дурдсанаас өөр зорилгоор ирж байна гэж сэжиглэсэн тохиолдолд АНУ-д нэвтрүүлэхгүй байх эрхтэй байдаг. Иймд Гааль, хилийн ажилтны болон бусдын анхаарлыг татахуйц хувцаслах, анхаарал татах эд зүйл /шашны эд зүйлс гэх мэт/ их хэмжээгээр авч явахгүй байхыг зөвлөж байна. Мөн иргэн Та аяллын маршрутыг өөрчлөх (жишээлбэл, Калифорни мужийн Лос Анжелес хотод сурахаар F1 визтэй ирсэн боловч өөр муж, хотын боомтоор АНУ-д ирэх), аяллын зорилгоо үнэн зөв тайлбарлаж чадахгүй бол тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.
АНУ-д байх хугацааны талаар анхаарах зүйлс
Дээр дурдсанчлан АНУ-ын Хил, гаалийн албаны ажилтан нь тухайн иргэний АНУ-д байх хугацааг 14 хоногоос 6 хүртэл сараар зааж, паспорт дээр дарж өгдөг. Монгол иргэд ихэвчлэн B1, B2 ангиллын визтэй тус улсад орж ирээд Гааль, хилийн ажилтны зөвшөөрсөн хугацаанд эсхүл 6 сар АНУ-д үлдэх, хөдөлмөр эрхлэх зэрэг тохиолдол гардаг нь АНУ-ын виз дахин авах үед виз олгохоос татгалзах үндэслэл болдог. Зарим тохиолдолд 10 жилийн B1, B2 визтэй боловч ийнхүү 6 сар хүртэлх хугацаагаар АНУ-д үлдэж, ажиллах, улмаар хилээр гарч дахин АНУ-д орж ирэх замаар хугацаагаа дахин 6 сараар сунгуулах зорилгоор замын зардлаа хэмнэн АНУ-тай хил залгаа орнуудад зорчиж, улмаар буцаж ирэхэд нь АНУ-ын хилээр оруулахгүй байх тохиолдол гардаг.
Бусдын бичиг баримтыг авч явахгүй байх
АНУ-ын хилээр бусдын паспортыг авч явах тохиолдолд тухайн паспортыг Гааль, хилийн албаны ажилтан хураан авдаг бөгөөд тухайн паспорт эзэмшигчийг паспортоо биечлэн ирж, хил, гаалийн ажилтнаас ирж авахыг шаарддаг. Зарим үед ийнхүү хураагдсан паспорт, бичиг баримт нь алга болох, үрэгдэх тохиолдол гардаг.
АНУ-ын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ
АНУ-ын хилээр 10000 ба түүнээс их хэмжээний ам.доллар биедээ авч яваа бол Гааль, хилийн албанд энэ талаар мэдэгдэж, FinCED 105 маягтыг бөглөх ёстой. Гэхдээ гэр бүлийн гишүүд нийлээд 10000 ба түүнээс их хэмжээний ам.долларыг авч яваа тохиолдолд ч мөн дээрх маягтыг бөглөх шаардлагатай байдаг. Тухайн маягтыг бөглөж, энэ тухайгаа хил, гаалийн ажилтанд мэдэгдсэн тохиолдолд ямар нэгэн торгууль, шимтгэл төлөхгүй. АНУ-ын хуулиар тус улсын 10000 ба түүнээс их хэмжээний 10000 ам.долларын гүйлгээ хийх, биедээ авч явах тохиолдолд энэ тухай тус улсын Сангийн яамны холбогдох газарт заавал мэдэгддэг. Энэ нь терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаатай нь холбоотой юм. Харин мэдэгдээгүй тохиолдолд дээрх мөнгийг хураах, улмаар захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Консулын газар
-
2017 оны 8 сарын 09
Амралт, аялал зугаалгын цаг дуусах дөхөж хичээл сургуулийн бэлтгэл, ажлын үе эхэлж байгаатай холбогдуулан орон нутгаас нийслэл хотыг зорих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна.
Тиймээс иргэдийг өөрийнхөө амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг сайтар ханган, хот хоорондын зөвшөөрөлтэй зорчигч тээврийн унаагаар үйлчлүүлэх, хэрэв өөрийн унаагаар зорчиж яваа бол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж цаг агаар, зам орчны нөхцөл байдал, тээж яваа ачаа зэрэгт хурдаа зөв тохируулан, хамгаалалтын бүс, суудлыг хэрэглэхийг сануулж байна. Түүнчлэн хотыг зорих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.
-
2017 оны 8 сарын 09
“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд 41 их, дээд сургуулийн 700 гаруй оюутан хамрагджээ. Тэгвэл энэ сарын 13-нд оюутан цэргүүд тангараг өргөнө.
Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс хоёр сарын хугацаанд цэргийн анхан шатны онолын сургалтад суусан байна. Түүний дараа мэргэжлийн бэлтгэл, хээрийн сургалтад хамрагджээ.
Харин дөрөв дэх жилдээ үргэлжилж буй тус хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд нийт 3500 орчим оюутан хамрагдаж, тангараг өргөсөн байдаг юм байна.
-
2017 оны 8 сарын 09
Үндэсний Статистикийн Хорооноос Монгол нэрийн сонирхолтой статистикийг олон нийтэд танилцуулжээ. Ингээд Монголд хамгийн түгээмэл 50 нэртэй танилцана уу. Монголд хамгийн түгээмэл нэрийг Бат-Эрдэнэ, Хулан, Отгонбаяр, Тэмүүлэн, Билгүүн хэмээх нэрс тэргүүлжээ.
№
Нэр
Үсгийн тоо
1
БАТЭРДЭНЭ
15,079
2
ХУЛАН
12,033
3
ОТГОНБАЯР
11,521
4
ТЭМҮҮЛЭН
11,484
5
БИЛГҮҮН
11,165
6
НОМИНЭРДЭНЭ
11,148
7
АЛТАНЦЭЦЭГ
11,057
8
МӨНХЭРДЭНЭ
11,005
9
БОЛОРМАА
10,775
10
ТӨГӨЛДӨР
10,730
11
БАТБАЯР
10,612
12
ОЮУНЧИМЭГ
10,595
13
ЭНХЖИН
10,289
14
ДӨЛГӨӨН
10,277
15
ЛХАГВАСҮРЭН
10,260
16
ЭНХТУЯА
9,689
17
ГАНТУЛГА
9,682
18
ЭРДЭНЭЧИМЭГ
9,622
19
ЭНХЖАРГАЛ
9,579
20
МӨНХБАТ
9,549
21
МИШЭЭЛ
9,465
22
ХОНГОРЗУЛ
9,317
23
МӨНХЦЭЦЭГ
9,310
24
АНХБАЯР
8,925
25
МӨНХЖАРГАЛ
8,847
26
ГАНЗОРИГ
8,841
27
АНУЖИН
8,830
28
НАРАНЦЭЦЭГ
8,828
29
ПҮРЭВСҮРЭН
8,808
30
ГАНБОЛД
8,601
31
НАНДИНЭРДЭНЭ
8,581
32
БАТЦЭЦЭГ
8,538
33
БАТЖАРГАЛ
8,506
34
ЭНХБАЯР
8,464
35
НАРАНТУЯА
8,414
36
БАЯРСАЙХАН
8,411
37
УЯНГА
8,382
38
БЯМБАСҮРЭН
8,365
39
АЛТАНГЭРЭЛ
8,335
40
БАЯРМАА
8,236
41
ОЮУНЦЭЦЭГ
8,223
42
ГАНБААТАР
8,181
43
МЯГМАРСҮРЭН
8,161
44
ХҮСЛЭН
8,098
45
БАТТУЛГА
7,922
46
НЭРГҮЙ
7,920
47
МӨНХЗУЛ
7,804
48
СОЛОНГО
7,787
49
ГАНЧИМЭГ
7,740
50
УРАНЧИМЭГ
7,723
Харин Монголын хамгийн урт нэрийг НОМИНЧУЛУУНУХААНЗАЯАМӨНХЭРДЭНЭЭНХТӨГӨЛДӨР хэмээх 41 үсэгтэй нэр тэргүүлсэн байна.
Монголын хамгийн урт нэрс:
№
Нэр
Үсгийн тоо
1
НОМИНЧУЛУУНУХААНЗАЯАМӨНХЭРДЭНЭЭНХТӨГӨЛДӨР
41
2
МӨНХМАЙНБАЯРПҮРЭВСАЙХАНТУНГАЛАГСҮХГОМБО
39
3
ЛИМБЭНЭГШИГМИЧИГБОЛДЖАЛБААДАНЗАНРАВЖАА
38
4
ДОРЖСҮРЭНЖАНЦАНХОРЛООНЭРГҮЙБААТАР
33
5
АЛЕКСАНДРМАКФАРЛЭЙНХАЗЕЛВҮҮДЖР
30
6
МАКСИМИЛАНАЛЕКСАНДРБОДЬГЭРЭЛ
28
7
СЭБАСТИАОБОЛДБААТАРБАРРИАС
26
8
ГҮРСОРОНЗОНГОМБОСҮРЭНБОЛД
25
9
АМАРБАЯСГАЛАНТБАЯРЖАВХЛАН
25
10
ДАНЗАНВААНЧИГПЭРЭНЛЭЙЖАМЦ
25
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
-
2017 оны 8 сарын 09
Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж заасан байгаа билээ.Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар тус тус сонгуулийн зардлын тайлангаа гаргаж хуульд заасан хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүллээ.
Хуулийн дагуу нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг сонгуулийн зардлын дансанд орсон орлогын нийт хэмжээ, үүнээс өөрийн хөрөнгөөс оруулсан орлого, намаас оруулсан орлого, хандивын орлого, хандивлагч иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хандивын хэмжээ, хэлбэр, хандивлагч хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг, гүйцэтгэх захирлын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хандивын хэмжээ, хэлбэр, зарлагын ангилал, гүйцэтгэл, үлдэгдлийн хэмжээ, байршил гэсэн үзүүлэлтээр гаргажээ.
Сонгуулийн Ерөнхий Хороо дээрх нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газар болон Татварын ерөнхий газарт энэ сарын 8-ны өдөр тус тус хүргүүлэв.
Төрийн аудитын байгууллага зардлын тайланг хянаж, хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.