-
2020 оны 4 сарын 09
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой, Монгол орны шашин, түүх соёл, аялал жуулчлалын төв хэлбэрээр хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байдаг.
-
2020 оны 4 сарын 09
Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн 212 оронд халдвар бүртгэгдэж, 1.5 сая хүн халдвараар өвчилж, 88405 хүн нас бараад байна.
-
2020 оны 4 сарын 09
Энэ сарын 8-нд буюу өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшин ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, тэнд 24 цагаар ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд сэтгэлийн дэм өгч, Засгийн газраас урамшуулах болсон талаараа мэдэгджээ.
-
2020 оны 4 сарын 09
Нийслэлийн Онцгой байдлын газраас Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газартай хамтран “Ойн эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
-
2020 оны 4 сарын 09
УИХ-ын гишүүн асан М.Зоригт “Бидний цөөхөн монголчууд” төслөө санаачилсан тэр цагаас монгол ёс заншил, үндэстэн ястангуудын онцлог шинжийг залүү үедээ ухуулан таниулахаар сэтгэл шулуудан ажиллаж байна. Улс төрөөс нэг мөсөн гарснаа зарласан тэрбээр цахим орчинд идэвхтэй нэгэн. Төслийнхөө шугмаар ОХУ-ын Москва хотноо очсны дараа тус улсад онц байдал зарласан юм. Тиймээс монгол оюутнууддаа амны хаалт, гар ариутгагч, бээлий, гурил, будаа зэрэг шаардлагатай зүйлсээр туслах хүмүүнлэгийн ажлыг эхлүүлээд байна. Түүний эл хүмүүнлэгийн ажилд Даши Намдаковоос эхлээд ОХУ-ын Дээд зөвлөлин байнгын хороон дарга хүртэл нэгдсэн байна.
-
2020 оны 4 сарын 09
Тээврийн цагдаагийн албанаас COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдрөөс автомашины жолооч нарыг өдрийн цагт гэрлээ асааж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
-
2020 оны 4 сарын 08
БНСУ-д эмчлүүлэхээр очоод Монголдоо ирж чадахгүй гацсан 82 настай Д.Баттөр гуайн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр Монголдоо ирлээ.
-
2020 оны 4 сарын 08
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн халамж асрамжийн 17 байгууллагын 28 төвд 864 хүүхэд амьдарч байна. Халамж асрамжийн төвүүдийн үйл ажиллагаа, хүүхдийн нөхцөл байдал хэвийн үргэлжилж байна.
-
2020 оны 4 сарын 08
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал маргааш хуралдана. Уг хурлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.
-
2020 оны 4 сарын 08
Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулчихаад манай ажилтан биш гэж байгаад нь бидний зүгээс гомдолтой байна. Над шиг ингэж хохирсон маш олон эмэгтэй, олон гэр бүл байгаа. Тэд ингэж хөөцөлдөж явж чаддаггүй. Хүүхдүүдээ хараад амьдралаа авч явах гээд боломжгүй байдаг. Би харин хаалгахгүй, эцсээ хүртэл тэмцэнэ
-
2020 оны 4 сарын 08
“Амар” зочид буудалд 21 хоног тусгаарлагдсан иргэд хүүхдийн бантан өгдөггүй, хоолны шим тэжээл тааруу, зарим иргэд уургийн дутагдал орсон зэргээр мэдээлэл өгсөн билээ. Бид энэ талаар тухайн иргэдээс тодруулж уншигчдад хүргэсэн. Тэгвэл энэ удаа тус буудлыг ахлах тогооч болон үйлчилгээ хариуцсан албаны даргаас үнэхээр тийм зүйл болсон эсэхийг тодрууллаа.
-
2020 оны 4 сарын 08
УИХ-ын гишүүн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Цэрэнбат Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн болон гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан 4 хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
-
2020 оны 4 сарын 08
ДЭМБ-аас өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр улс орон бүр харилцан адилгүй халдвар тархаж байгаа ч хөл хориог эрт цуцалж, сонор сэрэмжээ алдаж болохгүй гэдгийг онцолсон гэлээ.
-
2020 оны 4 сарын 08
Илэрсэн хүн гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө хойд хилээр орж иржээ.
-
2020 оны 4 сарын 08
С.Амарсайхан: Гэр хорооллын иргэд хотын төвөөс ялгаагүй орчин нөхцөлд төрийн үйлчилгээг авч, хүүхэд залуус интернэтэд орж хичээлээ давтах, гарааны бизнес эрхлэгчид хөнгөлтттэй үнээр өрөө түрээслүүлэх зэрэг олон үйлчилгээг иргэдэд хүргэх боломжтой болж байна.
-
2020 оны 4 сарын 08
Монгол руу явах хүсэлтэй иргэд групп нээгээд явах хүсэлтэй байгаа хүмүүсийн бүртгэлийг өөрсдөө гаргасан. Консул руу залгахаар “нислэгт багтсан үгүйг манайх хэлэх боломжгүй МИАТ мэднэ”” гэдэг. Солонгос дахь МИАТ утсаа авдаггүй. Очоод үзэхээр хаалттай байдаг. Монголын МИАТ руу залгахаар “энэ сарын 8-ны чартер нислэг дүүрсэн байна. Бид нар мэдэхгүй. Солонгосоос энэ ажлыг хийж байгаа” гэдэг. Ингээд хэнд хандахаа мэддэггүй юм. Элчин сайдын утас ихэвчлэн хаалттай байдаг. Олон залгаж байж авдаг ч “бид мэдэхгүй. Онцгой комисс мэднэ гэдэг” гэсэн хариуг өгдөг. Онцгой комисс “Солонгос дахь элчингээсээ асуугаарай” гэдэг. Ингээд л бие бие рүүгээ чихээд л орхидог.
-
2020 оны 4 сарын 08
10.00 цагт Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын байгууллагаас 2020 оны I дүгээр улиралд хийсэн ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн талаар мэдээлнэ. Утас: 99847727
-
2020 оны 4 сарын 07
Хачигт халдварын идэвхжлийн үе ирж байгаатай холбогдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
-
2020 оны 4 сарын 07
Үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын үетэй холбогдуулан “Эртэч Монгол” хөтөлбөрийг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээд есөн өдөр есөн багш сонирхолтой сэдвээр дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд зохион байгуулах гэж байна.
-
2020 оны 4 сарын 07
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Нийслэл Хүрээ өргөн чөлөө” буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын авто зам, “Парк од” хотхоны харалдаа явган хүний гүүрэн гарц барих барилгын ажлыг 2019 оны 09 дугаар сарын 30-ны өдөр хийж эхлүүлсэн.