-
2020 оны 4 сарын 12
Хяналтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн тогтвортой байна. Гэрээр тусгаарлагдсан иргэд хариуцлагатай байна. Орцны айлууд болон хорооны ажилчид хяналт тавьж байна.
-
2020 оны 4 сарын 12
Мөн АНУ-д 20 гаруй мянга гаруй хүн нас барлаа. Италь, Франц зэрэг улс удаалж байна. ОХУ-ын иргэд гэрээсээ гарах, ажилдаа явахдаа заавал зөвшөөрлийн бичиг авдаг боллоо. Түүнчлэн эрүүл мэнд, цэргийн байгууллагаас бусад ААН-ийн үйл ажиллагаг зогсоосон. Хятадад халдвар шинээр илэрсээр байна. Японд эмнэлгийн ажилчид халдвар авсан байж болзошгүй байна
-
2020 оны 4 сарын 12
Дархлаагаа дэмжих хүнсийг сонгоорой
-
2020 оны 4 сарын 11
ОХУ-аас ирсэн иргэдийг тусгаарлалаа
-
2020 оны 4 сарын 11
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн өнөөдрийн 10.00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусний халдварласан тохиолдол 30-аар нэмэгдэж, нийт 10480-д хүрсэн байна.
-
2020 оны 4 сарын 11
ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байна гэлээ.
-
2020 оны 4 сарын 11
ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-
2020 оны 4 сарын 10
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс дүүргийн Хөгжлийн төвтэй хамтран хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах, цэцэрлэг, сургууль, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай болон цэцэрлэгт хүрээлэнд тамхи татахгүй байхыг уриалж “Энд бяцхан уушгинууд төлжиж байна” сурталчилгааны материалыг хэвлүүллээ.
-
2020 оны 4 сарын 10
Дэлхийн улс оронд тархсан халдварт өвчнөөс үүдэн эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, эрсдлийг бууруулах зорилгоор малчдад тулгарч буй асуудлуудыг шийдэхэд санаачлага гаргахыг хүсч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан МОНГОЛ БАНК, ХААН БАНК, ТӨРИЙН БАНК-ны удирдлагуудад хандан санал хүргүүллээ.
-
2020 оны 4 сарын 10
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн цахим хуралдаанаар Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн хангамжийн өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулгыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр хүргэлээ.
-
2020 оны 4 сарын 10
Монгол Улсын төрөөс энэ чиглэлээр анхаарч ажиллаж ирсэн. Ялангуяа ус ашигласны төлбөрийг нэмэх зохисгүй, хууль бусаар ашигласан бол хуулийн дагуу хариуцлага тооцдог байх гээд өмнө нь гарч байсан алдааг засаж ирсэн. Ингэж байж хүн амын төвлөрлийг сааруулна
-
2020 оны 4 сарын 10
Энэ сарын 9-нд ХӨСҮТ-д болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй тайван хоносон талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцоллоо. Өчигдрийн байдлаар нийт 121 хүний шинжилгээ хийгдсэн бөгөөд коронавирусний халдвар илрээгүй байна.
-
2020 оны 4 сарын 10
Шинэ төрлийн коронавирусний тархалт дэлхий нийтэд эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан зарим улс хөл хориогоо чангаж, сунгах шийдвэр гаргажээ.
-
2020 оны 4 сарын 10
Азийн орнуудад Япон, Солонгос улсад өвчлөл идэвхтэй хэвээр байна. Ялангуяа Япон улсад өвчлөл их тархаж байна.
-
2020 оны 4 сарын 10
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд олгодог “Эхийн алдар” I, II одонд 4402 ээжийг тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.
-
2020 оны 4 сарын 10
Өнгөрсөн долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 697 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 486 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
-
2020 оны 4 сарын 10
Mongolian high school public speaker`s championship- 2 буюу Монголын ахлах ангийн сурагчдын цахим илтгэлийн тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү тэмцээн нь сурагчдын өөрийгөө илэрхийлэх чадвар, ардчилсан нийгэмд мэдээлэлд шүүлтүүртэй хандах, хөл хорионы хугацаанд чөлөөт цагаа зөв, идэвхтэй өнгөрүүлэх үндсэн зорилготой зохион байгуулж байна.
-
2020 оны 4 сарын 10
Өдгөө 65 настай, гурван зээ, охины хамт БНСУ-д амьдарч байгаа Л.Оюун гуай бидэнд хандсан юм. Түүний охин ар гэрээ тэжээж, амьдрал ахуйгаа сайжруулахаар 10-аад жилийн өмнө тус улсад ажиллахаар иржээ. Том зээ нь ээжтэйгээ уулзалгүй олон жил болсон учир бэтгэрсэн сэтгэлийг нь дэвтээхээр түр хугацаагаар Солонгост очоод ийнхүү хөл хорионд орсон байна. Тэрбээр "...Арай хийж Элчинтэй холбогдоход "Таныг бүртгэлээ. Эргээд холбогдоно" гэсэн. Бүртгүүлсэн юм чинь буцах байх гэж найдаж хүлээсэн. Гэтэл хариу бариагүй. Ингэсээр 8-ний өөр чартер онгоц Монгол руу ниссэн. Сэтгэлээ барьж чадалгүй өөрийн эрхгүй уйлсан. Би удахгүй 66 нас хүрлээ. Өдий наслахдаа эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөсөн. Насны эцэст хүний нутагт хаягдана гэж огт төсөөлсөнгүй.
-
2020 оны 4 сарын 09
Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний улиралд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 99 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 29-өөр буурчээ.
-
2020 оны 4 сарын 09
Өнжмөл шар өвсийг шатааснаас үүдэж зуслангийн бүсэд гал алдаж иргэд эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол цөөнгүй гарч байна.