-
2020 оны 6 сарын 17
Явган зорчигчийн хөдөлгөөн багатай, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал ихтэй байдаг газруудад хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио бүхий явган зорчигчийн ногоон гэрэл асаах хүсэлт гаргах товчлуурыг шинээр суурилуулжээ.
-
2020 оны 6 сарын 17
Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг энэ оны эхний таван сард 1761 болж, өмнөх оны мөн үеэс 248 буюу 16.4 хувиар өсөж, улсын хэмжээнд 43.3 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 6.9 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2.2 мянгаар буурч, харин баривчлагдсан хүн 1.5 мянгаар өссөн байна.
-
2020 оны 6 сарын 17
Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан. Энэхүү тогтоолын төслийн хүрээнд 1300-1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгох боломж бүрдсэн.
-
2020 оны 6 сарын 17
НӨАТ-ын урамшууллын 2020 оны зургадугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг зургаадугаар сарын 21-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
-
2020 оны 6 сарын 17
"Дунд гол" клуын залуус ХУД-ийн нэгдүгээр хороо, 19 дүгээр хорооллын арын зам дагуух эвдэрч муудсан грашийг янзалж, Кобе брайантын граффити зургаар гоёжээ.
-
2020 оны 6 сарын 17
Энэ сарын 16-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лабораторид нийт 316 шинжилгээ хийсэн. Үүнээс халдвар илрээгүй.
-
2020 оны 6 сарын 17
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Улаанбаатар-Сөүл чиглэлийн транзит нислэг өнөөдөр 09.14 цагт Улаанбаатараас хөөрлөө.
-
2020 оны 6 сарын 17
Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын 1а байрны ард талын авто замын борооны ус зайлуулах шугам худгийн угсралтын ажил бүрэн дуусжээ.
-
2020 оны 6 сарын 17
09.00 цагт ГХЯ-нд Япон улсаас Монгол Улсад олгож буй буцалтгүй тусламжийн ноот бичигт гарын үсэг зурах ёслол болно.
-
2020 оны 6 сарын 17
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.
-
2020 оны 6 сарын 16
Хуулийн төслийг өргөн барьсан байгаа бөгөөд батлагдтал шинээр зөвшөөрөл олгохгүй, харин зөвшөөрлийг сунгах асуудлыг өнөөдрийн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх аж.
-
2020 оны 6 сарын 16
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх хоёр төв шинээр нээлээ.
-
2020 оны 6 сарын 16
Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан, Гурвансайхан, Өндөршил сумын иргэд, удирдлагууд УИХ-ын гишүүн С.Батболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж тус сумуудын нутаг дэвсгэрт ураны ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗТЭЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН үйл ажиллагааг ШАЛГАХ хүсэлтийг 2020 оны 05 дугаар сард гаргасан билээ.
-
2020 оны 6 сарын 16
Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын эхний 60 километр замыг ашиглалтад оруулж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ.
-
2020 оны 6 сарын 16
Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадахгүй байгаа талаар мэдээлэл хийлээ.
-
2020 оны 6 сарын 16
ЭМЯ-наас цар тахлын дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний албаны дарга Я.Буянжаргал: Энэ сарын 17-ноос эхлэн Сөүлийн транзит нислэг, Сөүл-Улаанбаатарын нислэг, Франкфурт зэрэг тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг хүлээн авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэлээ хангаж байна. Урьдчилсан байдлаар эрхтэн шилжүүлсэн суулгасан хүний донор болсон иргэд болон бөөрний диализ эмчилгээ шаардлагатай иргэд ирнэ гэсэн.
-
2020 оны 6 сарын 16
ЭМЯ-наас цар тахлын дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.
-
2020 оны 6 сарын 16
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Хүүхдийн ордны замын урд талд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 11:02 цагт НОБГ-т ирсэн Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2020 оны 6 сарын 16
Ковид-19 цар тахлын үед хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон нь хүн амын өдөр тутмын амьдралын хэв маягт өөрчлөлт орох, олон нийтийн дунд стрессийн түвшин нэмэгдэх улмаар гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа үед үүсэх хүндрэлийг даван туулах, хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангах шаардлагатай болж байна.
-
2020 оны 6 сарын 16
13.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос тус үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудал, ажиллах нөхцөл, цалин хөлсний асуудлаар мэдээлнэ.