-
2020 оны 4 сарын 23
БНЭУ-д дараалсан хүнд хагалгаанд орсон иргэд мэс заслын дараах гам барьж чадахгүй байгаагаас болж өнөөдрийг хүртэл тэнхэрч чадахгүй буудлын харанхуй өрөөнд Монголын төрд гомдож хэвтэнэ. Тэдний нэг нь 13-хан настай Ундрал охин. Төрөлхийн саажилттай түүнийг "Хөлд орох боломжтой. Яаралтай ирнэ үү" гэдэг хариу ирэхэд ээж Б.Мөнхзул нь өр зээл тавин байж тус улсад иржээ. Охины хагалгаа 13 цаг тасралтгүй үргэлжилсэн. Хагалгааны дараа хөл дээрээ босож, хэд гурав алхдаг болсон ч хоол хүнсний дутагдалд орсны улмаас ядарч сулдан сүүлийн гурав хоног орноосоо өндийгөөгүй аж. Аргаа барсан ээж нь Элчин сайд Г.Ганболдоос тусламж хүсэхэд "Та нарт туслах үүрэггүй. Тусалж чадахгүй" гэжээ. Түүгээр зогсохгүй тус улсад гаднын иргэдийг ялгаварлан гадуурхалт эрчимжсэн байна. Б.Мөнхзул хэд хоногийн өмнө яг ийм эрсдэлд оржээ. Ингээд Энэтхэгт хөл хорионд ороод буй Ундрал охины ээж Б.Мөнхзултай тэдэнд тулгамдаад буй асуудал болон Энэтхэг улсын нөхцөл байдал яг ямар байгаа талаар ярилцсанаа хүргэе.
-
2020 оны 4 сарын 09
УИХ-ын гишүүн асан М.Зоригт “Бидний цөөхөн монголчууд” төслөө санаачилсан тэр цагаас монгол ёс заншил, үндэстэн ястангуудын онцлог шинжийг залүү үедээ ухуулан таниулахаар сэтгэл шулуудан ажиллаж байна. Улс төрөөс нэг мөсөн гарснаа зарласан тэрбээр цахим орчинд идэвхтэй нэгэн. Төслийнхөө шугмаар ОХУ-ын Москва хотноо очсны дараа тус улсад онц байдал зарласан юм. Тиймээс монгол оюутнууддаа амны хаалт, гар ариутгагч, бээлий, гурил, будаа зэрэг шаардлагатай зүйлсээр туслах хүмүүнлэгийн ажлыг эхлүүлээд байна. Түүний эл хүмүүнлэгийн ажилд Даши Намдаковоос эхлээд ОХУ-ын Дээд зөвлөлин байнгын хороон дарга хүртэл нэгдсэн байна.
-
2020 оны 4 сарын 05
Тэгвэл та "Амар" зочид буудлаас олгож байгаа хоолны зургийг нэг хараад үзээрэй. Завшаан олдвол амсаад үзсэн ч болно. Тавганд хоёр ширхэг мах байвал дээдийн заяа, давс хужир нь таарсан бол тэр өдрийн аз гэсэн яриа хүртэл тус зочид буудал гарч. Махгүй ч гэсэн хамаагүй, хоолой давуулж л байвал яамай гэвэл унтаж хэвтдэг төмөр орыг нь нэг хараарай. Тэр ёстой лөөлөө гэвэл бантан нэхэж уйлах балчир үрсийг нэг хараарай. Тэгээд тусгаарлагдсан иргэд дураараа авирлаж их зан гаргаж байна уу, үгүй юү гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх биз ээ.
-
2020 оны 3 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт, Эрдэнэс монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын 7 хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд тус тус шилжүүлээд байна.
-
2020 оны 3 сарын 06
Түүний энэ мэт шоуны ард генерал Б.Хурц тэргүүтэй хүмүүс байж суух газраа олж ядаж байсан нь лавтай. Тиймдээ ч эрхэм гишүүний тойрогт УИХ-д нэр дэвшихээр болсон гэх шуум тархав. Өөрөөр хэлбэл, гишүүн Б.Батзанданг генерал Б.Хурц амалж авсан бололтой юм. Үүнийг нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ барин тавин баталсан.
-
2020 оны 3 сарын 03
Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож явсан Ц.Элбэгдорж хууль дуудвал гутлаа тослоод зангиагаа зүүгээд очих ёстой. Би ч гэсэн очино гэж попорч байв. Гэвч тэрбээр өнөөдөр харийн улсад үнэтэй зочид буудал тарвалзаж буй гэх бөгөөд үүнийх нь үргэлжлэлийг иргэний хөдөлгөөнөөс улс төрд орсон гудамжны жагсагч О.Магнай ч гэсэн үргэлжлүүлж буй бололтой. Түүнийг, тэднийг хууль дуудлаа. Гэвч тэрбээр хаана хоноглож буй нь мэдэгдэхгүй, ёстой л Улаанбаатараар нэг хийцгүйрч байгаа бололтой.
-
2020 оны 2 сарын 21
Ах, дүү гурав нийлж 40 гаруй иргэн, үүнээс гадна насанд хүрээгүй хүүхдийг Макаод худалдсан гэмт хэргийн талаар та сонсож байсан уу. Магад сонссон байх. Тэгвэл төрсөн хүү шигээ жаахан хүүхдийг биеэ үнэл гээд харийн улсад зарсан мөнгөөрөө Монголд тансаглаж амьдарсан ах, дүү гуравт Монголын шүүх 3.6-хан жилийн ял оноосон, үүнээс хэдхэн сарыг биеэр эдлээд суллагдсан гэдгийг та мэдээгүй байх. Ээж нь шүүгч асан, шаггүй сайн өмгөөлөгч.
-
2020 оны 2 сарын 10
“2035 он гэхэд 50 сая иргэнээ ядуурлаас бүрэн гаргана” гэж БНХАУ-ын дарга Ши Жинпин Коммунист намын XIX их хурлын үеэр мэдэгдсэн билээ. Хятадын өнцөг булан бүрээс ирсэн 2,300 гаруй төлөөлөгч болон олон улсын 3,000 гаруй сэтгүүлчийн өмнө түүний хэлсэн энэхүү үг дэлхий дахинд шуугиан тарьсан юм. Арга ч үгүй биз. Дэлхийн улс орнуудын эдийн засаг саарсан энэ цаг үед 50 сая иргэнийг ядуурлаас гаргана гэдэг тийм ч амар ажил биш. Гэхдээ энэ үг, энэ бодлого, энэ амлалт зөвхөн хятад улсад л хэрэгжих боломжтой. Тийм болоод ч Ши Жиньпин ийнхүү ам бардам хэлсэн биз ээ.
-
2020 оны 2 сарын 07
Эрхэм гишүүн, эрхэмсэг сайдтан өөрийн гоо үзэмжээ маскны ард нуухыг хүссэнгүй юү, эс бөгөөд “Тэнгэрлэг Монгол бүсгүй”-д элдэв нян халдахгүй гэж бардамнав уу. Аль нь ч бай, Эрүүл мэндийн сайд хүний хувьд энэ бол маш хариуцлагагүй үйлдэл. Д.Сарангэрэл сайдын араас Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг хүртэл амны хаалт зүүхдээ хойрго хандсаар өнөөдрийг хүрэв. Уг нь түүнээс мэдэгдэл, мэдээлэл авах гэсэн ордны хэдэн сэтгүүлчид амны хаалт зүүчихсэн, түүнийг бүчин зогсож байгаа харагдах. Үүнээс гадна өнөө “Шударга тав” хэмээх рекламны гол дүрүүд, ард түмний хайр, хишгийг хүртэхээр улайрдаг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Ж.Батзандан тэргүүтэй гишүүд хүртэл “Маскгүй попчин улстөрч” давалгаанд нэгдэв.
-
2020 оны 1 сарын 17
УИХ-ын чуулганаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсантай холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй хэмээн ОУВС-аас мэдэгдэж буй. Уг үйл явдалтай зэрэгцэн төгрөгийн ханш суларсаар 2016 онд 2147 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өдгөө 3000 төгрөгт хүрэхэд ойрхон байна. Зарим эдийн засагчдын үзэж байгаагаар ам.долларын ханш бонд босгох сургаар буюу бонд босгохын өмнө болон дараа гэж хоёр удаа чангарна. Төсвийн үрэлгэн байдал, хэт их тэлэлт, популист амлалтаас үүдэн эдийн засаг 2020 оны хагаст гэхэд хүнд нөхцөл байдалд хүрнэ. Магадгүй ОУВС-ийн тавих гэрээний нөхцөл чангарч, эртнээс бэлдэхгүй бол байдал хүндэрч мэдэхээр байгааг анхааруулж байгаа юм.
-
2020 оны 1 сарын 17
Энэ хугацаанд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээсээ түр чөлөө аваад байх хойгуур дээрх албан бичиг прокурорын байгууллагад ирсэн аж. Нэгэнт прокурорын байгууллагын тэргүүн байхгүй учир ҮАБЗ-ийн нэг гишүүн нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг чуулганаар оруулахгүйгээр буцаах даалгавар өгсөн бөгөөд үүний дагуу прокурорын байгууллага халаасандаа даржээ. Гэхдээ ҮАБЗ-өөс ийм даалгавар өглөө гээд гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хав дарсангүй. Харин ч Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан албан ажилдаа эргэж оронгуутаа Их хуралд уг асуудлыг өргөн барьжээ.
-
2020 оны 1 сарын 16
"Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд улс төрд орохоор шийдэж, намаа бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хандсан боловч хоёр ч удаа татгалзсан хариу сонсоод буй. Тэрбээр ирэх гуравдугаар сарын 15-нд нам байгуулах хурлаа хийхээр төлөвлөсөн бөгөөд улс төрд орох болсон шалтгаанаа хөгшин, залуу хамаагүй зөв бодолтой, зөв хүнийг улс төрд орох гишүүр нь болох хүсэлтэй холбоотой гэсэн юм.
-
2020 оны 1 сарын 16
Мэдээлэл, технологийн ололт амжилтын нэгээхэн хэсэг анагаах ухааны салбарт үсрэнгүй хөгжил авчирсны үр дүнд эмчилгээний олон дэвшилтэт аргачлал нэвтрээд буй. Үүний нэг нь тархины судсан дотуурх мэс засал бөгөөд энэ нь орчин үеийн багаж хэрэгсэл ашиглаж тухайн өвчтөний гавалын ясыг нээхгүй, зовуурь багатайгаар хийгддэг орчин үеийн арга юм байна. Энэ төрлийн мэс заслыг зөвхөн П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт 2014 оноос хийж эхэлсэн бөгөөд үүнийг Монголд нутагшуулахад өөрийн оюун ухаан, хүч чадлаа дайчилж буй эмч нарын нэг Р.Ганбаатар юм.
-
2020 оны 1 сарын 13
Түүнийг эзгүйд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагад ирсэн боловч уг шийдвэрийг буцаах албан даалгаврыг ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг нь чиглэл өгсөн гэх мэдээлэл өгсөн. Үүнийг нь батлах мэт Н.Номтойбаяр гишүүний нэр холбогдоод байсан дуулиан дарагдсан юм.
-
2020 оны 1 сарын 08
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан улстөрчдөд дарамтлуулаад ажлаа хийхгүй байна, өрөөнийхөө хаалгыг дангинатал түгжчихэж гэх зэргээр мэдээлэл гарах болов. Үнэхээр төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх тэрбээр ажлаа хийхгүй байгаа юу гэвэл тийм. Албан өрөө нь эзэнгүй байгаа юу гэвэл бас л тийм.
-
2020 оны 1 сарын 08
... Өнөө цагийн Монгол эр, ёстой л жинхэнэ Монгол эр хүний жудаг ханхалсан хүн хэмээн цоллуулан байж Ерөнхийлөгчийн сунгааг өнгөлсөн хүн бол Ерөнхийлөгч Халмаагийн Баттулга. Магтах гээд үзвэл, Монгол яланчуудын толгойлогч, муулна гэвээс 17 чингэлэг спиртийг ус болгож хувиргаж чадсан ид шидтэн...
-
2019 оны 12 сарын 30
Монгол Улсын Ерөнхийлөгч нэр бүхий гурван хурандаад бригадын генерал олгосон явал эцэстээ хуулиа зөрчдөг, хууль сахин биелүүлдэггүй Ерөнхийлөгч гэх нэрийг зүүхэд хүргээд байна.
-
2019 оны 12 сарын 27
Өнөөгийн парламентад сандал, ширээ эзлэн тухалж буй гишүүдийг та хэр мэдлэг, боловсрол, ёс суртахуунтай, хүзн ёсны үнэт зүйлийг эрхэмлэдэг гэж та хардаг бэ....
Он солигдох мөч ойртож, бүтэн жилийн хугацаанд хийсэн үйлс бүхнээ албан байгууллага, хувь хүн дүгнэж суухад төрийн жолоо атгалцсан эрхмүүд ЧУУЛГАНАА ТАСАЛЧИХААД шинэ жилийн парти хэсэж, хундага тулгаж явна.
-
2019 оны 12 сарын 24
Харамсалтай нь, алдарт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хувь тавилан хааш эргэхийг харах хувь та бидэнд даанч байхгүй. Учир нь хэргийг 2015 онд үйлдэгдсэн гэж үзвэл, хөөн хэлэлцэх хугацаа нь 5 жил. Өөрөөр хэлбэл, С.Баярцог, С.Сайханбилэг, С.Баяр нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 онд дуусгавар болно гэсэн үг.
-
2019 оны 12 сарын 23
Өмнөх гашуун түүхийг давтахгүйн тулд УИХ-ын гишүүдийг шалгаж, хуулийн хаалгаар оруулъя гэвэл хөдлөшгүй баримт, нотолгоо бас нэлээд том артай байх ёстой гэсэн шалгуурыг хуульчид хангах ёстой болов. Энэ ч утгаараа Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан МАН-ынхан Н.Номтойбаярыг ангиасаа “хөөхгүй” гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймдээ ч асуудлыг АТГ руу буцаах гэж бололтой юм.