-
2023 оны 12 сарын 01
НИТХ-ын ээлжит XX хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцуулав.
-
2023 оны 12 сарын 01
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн яриад байгаа “Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлэсэн. “Монгол Ураниум Ресурс” ХХК олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсний улмаас гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байгаа” тухайд ганц ч үг, үсэг алга.
-
2023 оны 12 сарын 01
11.40 цагт: Нийслэлийн засаг захиргааны Яармаг дахь шинэ байранд: ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэний батламж гардуулах ёслол болно.
-
2023 оны 12 сарын 01
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -9...-11 градус хүйтэн байна.
-
2023 оны 11 сарын 30
Монгол Улс "Алсын хараа 2050" зорилтын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Үүний хүрээнд Google компани болон Монгол улстай хамтран хүүхэд, сурган хүмүүжүүлэгч бүрийг онлайн сургалтын төхөөрөмж, тухайлбал Chromebook ашиглах боломжоор бүрэн хангахаар ажиллаж байна.
-
2023 оны 11 сарын 30
Гаалийн ерөнхий газрын Шуудан илгээмжийн гаалийн газраас төрийн үйлчилгээг олон нийтэд шуурхай хүргэх, ил тод байх, гааль - бизнесийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор "Эерэг нөлөө" өдөрлөгийг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулав.
-
2023 оны 11 сарын 30
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 221 дуудлага хүлээн авчээ.
-
2023 оны 11 сарын 30
Улсын Их Хурал (УИХ)-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2023.11.30) Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу хуралдаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус Комиссын даргад нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.
-
2023 оны 11 сарын 30
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Минь Жуань хатагтайг хүлээн авч уулзан хоёр улсын тээврийн салбарын харилцааны талаар санал солилцлоо.
-
2023 оны 11 сарын 30
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өнөөдөр Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо “Алтай” хотхонд байгуулах сургуулийн газар чөлөөлөлт, хотхоны орц, гарцыг нэмэх асуудлаар газар дээр нь ажиллав. Мөн тус дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн байгууламж барихаар холбогдох албаныхантай хэлэлцлээ.
-
2023 оны 11 сарын 30
Нам дамжин хамгаалж, нам дамжиж хулгай хийдэг үйлдлээ намууд болих ёстой юм билээ.
-
2023 оны 11 сарын 30
НИТХ-ын ээлжит XX хуралдааны эхний хэлэлцүүлэг болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсөв батлахтай холбоотойгоор Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.
-
2023 оны 11 сарын 30
Ардчиллын үнэт зүйлийг авч үлдье гэж байгаа бол шүүх тогтолцоогоо улам сайжруулах хэрэгтэй. Өнөөдрийн гараад байгаа гажгуудыг засах ёстой.
-
2023 оны 11 сарын 30
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол эзэмшүүлэхийн тулд бүх боломжийг нээж, орчныг бүрдүүлнэ.
-
2023 оны 11 сарын 30
Цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн хэсгээр 11 дүгээр сарын 29-ний байдлаар 33 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтжээ.
-
2023 оны 11 сарын 30
Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон дагалдан мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна.
-
2023 оны 11 сарын 30
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн, эрх зүйч, доктор Дамдины Энхбатыг томилж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон, доктор Лувсандоржийн Өлзийсайханыг уг үүрэгт ажлаас чөлөөллөө.
-
2023 оны 11 сарын 30
18 болон 20 хүртэлх насны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдын хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлж буйг тооцож гаргахад монголчууд 86.53 индексээр тэргүүлсэн байна.
-
2023 оны 11 сарын 30
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хотын зургаан шинэ дэд төвд хийсэн бүтээн байгуулалтуудыг танилцуулах, дэд төвүүдийн цаашдын тогтвортой хөгжлийг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо.
-
2023 оны 11 сарын 30
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.