УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон дагалдан мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Ардчиллын үнэт зүйлийг авч үлдье гэж байгаа бол шүүх тогтолцоогоо улам сайжруулах хэрэгтэй. Өнөөдрийн гараад байгаа гажгуудыг засах ёстой. Тэрнээс биш нэг удаагийн хууль хэдэн хүнд зориулсан хууль гаргаад тухайн хүмүүсийг яллаж харагдуулаад шүүх засаглал зөв болно гэдэгт итгэхгүй байна. Сүүлийн үед шүүгчээр ажиллах хүн олдохгүй байна гэх мэдээлэл авсан. Шүүгч хийх хүн олдохгүй бүгд өмгөөлөгч болж байгааг сонссон. Шүүгч нар ажил хийх сонирхолгүй болж байгаа. Харин өмгөөлөгч болох сонирхолтой байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)