УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон дагалдан мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд илэрсэн том авилгачид анхан шатны шүүх дээр цаг хугацаа хождог, хөөн хэлэлцэх хугацаа дуусгадаг, хэргээ буцаалгадаг, ял завшдаг схем рүү орсон. Өөрсдөө гурван шатны шүүхээр хэргээ шийдүүлэх эрхтэй гэж ярьдаг. Анхан шатны шүүх дээр сүүлийн үед ял, шийтгэл хэрхэн оноож байгааг харж байгаа байх. Тэрбум, их наядын хулгайчид хэдхэн сая төгрөгөөр торгуулж байгаа үйлдлийг зогсооё.
Монгол Улсын Дээд шүүх Монгол Улсын шударга ёсны эцсийн цэг мөн юм бол авилгачдад энэ нүүр царайгаа ил тод харуулах хэрэгтэй.
Анхан шатны 1-2 шүүгч рүү заачхаад ингэсэн, тэгсэн гээд суугаад байж болохгүй. Парламент, Засгийн газраасаа эхлээд хяналтын сонсгол хийгээд л байдаг. Тэгээд шүүх дээр очоод байхгүй. Парламент бол шүүх байгууллага биш" гэв.
Сэтгэгдэл (9)