-
2016 оны 8 сарын 29
Ирэх даваа гаригт олимпийн медальтнуудад хүндэтгэл үзүүлнэ
Түгээх
2016-08-27 13:44:29 - Спорт
sumyaБразил улсын Рио Де Жанейро хотноо зуны Олимпийн 31 дүгээр наадмаас манай улсын тамирчид хоёр медальтай ирсэн билээ. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн Азийн аварга МУГТ Доржсүрэнгийн Сумъяа Риогийн дэвжээнээс мөнгөн медаль, 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн. Энэ хоёр тамирчин хоёулаа ХХЕГ-ынх юм.
Тэгвэл ХХЕГ-ын хамт олон ирэх даваа гарагт ахмад Д.Сумъяа, дэслэгч Д.Отгондалай нарыг хүлээж авч, хүндэтгэл үзүүлэх ажээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаа ХХЕГ-ын байранд өглөө 09:00 цагт болно.
-
2016 оны 8 сарын 29
Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороо, Хүмүүнлэгийн сургуулийн оюутны байранд тэсэрч, дэлбэрэх зүйл байна гэсэн дуудлага өчигдөр НОБГ-т иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн найман албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж дохионы пуужин байсныг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах тасгийн дарга ахлах дэслэгчэд хүлээлгэн өгчээ.
-
2016 оны 8 сарын 29
хуулиудын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
-
2016 оны 8 сарын 29
Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгах хуулийн төслийн хүрээнд УИХ дахь АН-ын бүлэг нээлттэй хэлэлцүүлэг явуулах болжээ.
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх байсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгах хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа. Уг асуудлаар УИХ-ын АН-ын бүлэг нээлттэй хуралдаан хийж хэлэлцэх болсон байна.
Хэлэлцүүлэгт хүний эрхийн байгууллагуудыг урьж оролцуулан, санал дүгнэлтийг нь сонсох бөгөөд хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй явуулах аж. Нээлттэй хуралдаан энэ сарын 29-ний даваа гарагт 10:00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис” хаан танхимд болох юм байна.
-
2016 оны 8 сарын 29
Хүнд хэцүү цагт татвар нэмэх нь аж, ахуй нэгж, ард иргэдэд хэрхэн тусах вэ гэдгийг эрх баригчид мэдэхийн ихээр мэдэж байгаа. Аж, ахуй нэгж, хүн амын орлогын албан татвар нэмэгдэх нь байгууллагуудад д хүндрэл авчирна. 2013 оноос хойш гурван жил гаруй үргэлжилж энэ удаагийн хямралыг дотоодын ААН-үүд эцсийн нөөцөө шавхтал дуулгавартай, хүлцэнгүй байдлаар туулж татвар, түрээсээ төлөөд явж ирсэн нь үнэн. Бодлогын хэмжээнд асуудлаа мөн шийдэж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих болон Өршөөлийн гэсэн хоёр хууль гарч 33 мянган ААН-ийн санхүү, татварын тайлан ил болж, үр дүнд нь 34.2 их наяд төгрөгийн ажил, үйлчилгээ, орлого гарч ирсэн билээ.
-
2016 оны 8 сарын 29
Шведийн хамгийн шилдэг сургуулиудад хэрхэн хүүхдээ суралцуулах вэ?
-
2016 оны 8 сарын 29
Умайн хүзүү нь хорт хавдарт хамгийн өртөмтгий эрхтэн гэгддэг. Умайн хүзүүний хавдар гэдэг нь умайн хүзүүний эд эсэд өөрчлөлт орохыг хэлнэ. Жирийн үед эс нь хуваагдан төлжих замаар бие махбодид шаардлагатай шинэ эс бий болж байдаг. Өөрөөр хэлбэл хөгширч үхсэн эсийн оронд дахин шинэ эс нөхөгдөн бий болж байдаг тасралтгүй үйл явц юм. Хүний папилома вирус (HPV) умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг болохыг шинжлэх ухаан баттайгаар тогтоогоод байгаа юм. Энэ вирус бэлгийн хавьтлын үед умайн хүзүүнд нэвтрэн орж тэнд вирусийн сүрэг бөөгнөрөл үүсгэн суурьшдаг. Эдгээр вирусын нөлөөгөөр хэвийн эсүүд өөрчлөлтөнд орж эсийн гаж хувирал явагдаж хорт хавдар үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хавдар үүсэхэд нөлөөлдөг шалтгаанууд гэвэл:
-Бэлгийн харьцаанд хэт эрт насанд орох
-Тамхи татах зэрэг хорт зуршил
-Хоол хүнсэнд жимс ногоо бага хэрэглэх
-Ариун цэвэр сахихгүй, бэлгэвч хэрэглэхгүй байх
Умайн хүзүүний хавдрыг ямар ямар аргаар эрт оношлож болох вэ?
-Эмэгтэйчүүдийн үзлэг
-Умайн хүзүүний дурандалт \кольпоскоп\ – Энэ нь умайн хүзүүг томруулан харах –шинжилгээний арга бөгөөд телевизийн дэлгэцээр үйлчлүүлэгчид өөрт нь илэрч байгаа өөрчлөлтийг харуулан тайлбарлах боломжийг олгодог.
-Умайн хүзүүний эсийн шинжилгээ (пaп тест) – Энэ нь умайн хүзүүний сувгаас тусгай зориулалтын сойзоор дээж авч шинжилдэг арга. Маш энгийн ажилбар, эмэгтэйд ямар нэгэн таагүй мэдрэмж төрдөггүй.
Умайн хүзүүний эдийн шинжилгээ – Энэ нь эсийн шинжилгээ эргэлзээтэй гарсан тохиолдолд умайн хүзүүнээс жижиг эд таслан авч шинжлэх арга.
НPV-ийн шинжилгээ. Хавдар үүсгэж байгаа хүний папилома вирусыг нүдээрээ харан оношлох боломжгүй учраас зөвхөн эсийн шинжилгээгээр энэ вирус байгаа үгүйг, хэрвээ байвал хавдар үүсгэх өндөр эрсдэл байгаа эсэхийг тогтооно.
Эсийн шинжилгээ өгөхдөө ямар шаардлагыг хангах ёстой вэ?
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө усанд, шүршүүрт орж болохгүй
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орж болохгүй
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө тампон, жирэмснээс хамгаалах эм мөн -эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэж болохгүй
Хавдрын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Хавдрын эхэн үед ямар ч шинж тэмдэг илэрдэггүйд хамаг аюул оршино. Энэ өвчнийг зөвхөн эмчид үзүүлж эсийн шинжилгээ өгснөөр илрүүлэх боломжтой. Өвчин хүндэрч хожуу шатандаа орсон үед бэлгийн харьцааны үеээр цусархаг ялгадас гарах, мөн үтрээнээс махны шүүс шиг ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх, гуя цавь руу өвдөх, ядарч сульдах шинж илэрнэ.
-
2016 оны 8 сарын 29
...Монголын салбар бүр мафи болж. Ерөөсөө л мафи. Мафи нь өөрөө сонгуулиар төрд гарч ирчихээд өөртэйгээ тэмцэн амиа хорлоно гэж хэзээ ч байхгүй. Монгол сэхтүгэй гэмээр байна. Мафитай хийх дайн мандтугай!...
-
2016 оны 8 сарын 29
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаа болон IV цэцэрлэгийн засварын ажилтай танилцлаа.
Эмнэлгийн үйл ажиллагааг тус төвийн Чанарын менежер н.Болор-Эрдэнэ танилцуулж тулгамдаж буй асуудлаа хэллээ. Тухайлбал тус төвийн Шүүх эмнэлгийн хөргөгч ажиллахгүй байгаа аж. Үүнийг яаралтай засварлах хэрэгтэй хэмээн үүрэг өгөв. Харин өвчний онцгой дэгдэлтийн үед ажиллаж байгаа эмч нарын илүү цагийн мөнгийг Засаг даргын нөөц сангаас олгох талаар шийдвэрлэв. Мөн нярайн амьсгал тэлэхэд хэрэглэдэг эмийг он дуустал хангах, Төрөх тасгийн камержуулалт, дохиоллын системийг орон нутгийн зүгээс шийдвэрлэхээр боллоо.
Харин IV цэцэрлэгийн засварын ажилтай танилцах үеэрээ Засаг дарга Д.Батлут, “Ажлаа цаг хугацаандаа яаралтай бөгөөд чанартай гүйцэтгэх хэрэгтэй” хэмээн анхаарууллаа. Тус цэцэрлэг 1992 онд байгуулагдсан бөгөөд жил бүр урсгал засвар хийгддэг ч дээвэр болон сантехникийн засварыг нэн түрүүнд хийх шаардлага гарсан юм. Иймд энэ жил БСШУЯ-ны 239 сая төгрөгийн санхүүжилтээр их засварын ажил хийгдэж байна. Засварыг Улаанбаатар хотын “Хангайн хятруун” ХХК гүйцэтгэж байна. Засварыг 10 хоногийн хугацаанд хийх бөгөөд 9 сарын 20-оос тус цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авах юм.
IV цэцэрлэг нь Согоот багт байрладаг. Өөрөөр хэлбэл, 5000 гаруй хүн ам, 1350 өрхийн дунд ердөө нэг л цэцэрлэг байдаг юм. Иймд тус цэцэрлэгийн ачаалал жил бүр нэмэгддэг байна. Уг нь 280 хүүхдийн хүчин чадалтай ч жилд 480 хүүхэд хамрагддаг гэж цэцэрлэгийн эрхлэгч Ж.Минж хэллээ. Согоот багт цэцэрлэгийн насны 680 хүүхэд байдаг аж.
-
2016 оны 8 сарын 29
амиа алдсан хүмүүсийн тоо 291-д хүрч
-
2016 оны 8 сарын 29
Орчин үеийн залууст зориулсан “Хариуцлагатай залуу манлайлагч” сургалт энэ сарын 25-27-ны өдөр Улаанбаатар хотод зохиогдох гэж байна.
Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Ховд, Баян-Өлгийзэрэг 7 аймаг, нийслэлийн 9 дүүргийн залуусын төлөөлөл хамрагдах сургалтад Орхон аймгийн “Залуу манлайлал” клубын үүсгэн байгуулагч Д.Ганболд урилгаар хичээл заах юм. Сургалтын зорилго нь нийгэмд оролцох залуучуудын дуу хоолойг нэмэгдүүлэх, тэднийг нийгмийн идэвхтэй иргэн болоход нь нөлөөлөх, нийгмийн хөгжил, өөрчлөлтөд үзэл бодлоо илэрхийлэн, оролцоогоо нэмэгдүүлэхэд чиглэсэн байна. Хөтөлбөрийг НҮБ-ын дэргэдэх ЮНЕСКО-оос хэрэгжүүлж байна.
ЮНЕСКО-ын Бээжин дэх салбар, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Нийгмийн хөгжлийн хэлтэс хамтран 2014 оноос Бодлогын нөлөөлөлд залуусын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, чадавхижуулах зорилготой төсөл хөтөлбөрийг Азийн орнуудад хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг төсөл хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-оос Монгол улсын залуусыг чадавхжуулах, тэдний нийгэмдэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой сургагч багш бэлтгэх сургалтыг өнгөрсөн онд явуулж, 7 аймгийн залуусын төлөөллийг хамруулжээ. Манай аймгаас уг сургалтад Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Ганболд хамрагдаж, орон нутгийн залууст хамтдаа хөгжих, чадавжих, асуудлаа шийдвэрлэх, үзэл бодол илэрхийлэх, цаашлаад олон улсад дуу хоолойгоо хүргэх боломж нээгдсэн юм. Ингэснээр манай аймгийн залуусын төлөөлөл Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Ганболд НҮБ-ын данстай дэлхийн иргэн болжээ.
Хөтөлбөрийн хоёрдугаар шат буюу тус хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг 2015 оны 10 дугаар сараас эхлүүлж, аймаг бүрээс сургалтад хамрагдсан сургагч багш нар орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа залуусыг оролцуулан тэдэнд болон орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, бусад залууст дуу хоолойгоо хүргэх зорилготой “Хариуцлагатай залуу манлайлагч” сургалтыг зохион байгуулсан. Уг ажлынхаа үр дүнгээр манай аймаг тэргүүлж, сургагч багш Д.Ганболд мэргэжлийн багш нартай хамтран энэ удаагийн сургалтад багшлах урилга гарджээ.
Дээрх сургалтаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал, “Залуучууд хүний эрхийн сахих хариуцлага”, “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах”, “Манлайлал ба удирдлагын ялгаа, Өөрийн эрхийг мэдэх ба түүнийг шаардах тухай”, “Сайн засаглал ба иргэний оролцоо”, “Хүчирхийллийн бус аргаар зөрчилдөөнийг шийдвэрлэх нь”, “Идэвх ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл”, “Саад тотгор ба сорилтыг даван туулах нь”зэрэг нийгэмд тулгамдсан олон сэдвээр яриа таниулга, хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ. Түүнчлэн залуучуудын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, бодлого боловсруулах явцад залуусын оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн тэдний хөгжил, оролцоо, боловсролыг дэмжиж, ардчилсан нийгмийн идэвхтэй иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг болох юм. Сургалт залуучуудын оролцоонд тулгуурлан явагдаж тэд олж авсан мэдлэг мэдээлэл дээрээ тулгуурлан орон нутагтаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох боломж бүрдэнэ. Мөн бусад олон залуусын дуу хоолой болж үзэл бодлоо илэрхийлэх, өөрт хамаатай тодорхой асуудлуудаар бодлогод нөлөөлөхөд суралцах юм.
-
2016 оны 8 сарын 29
Хүн зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал хийж байвал хүний бие ч цэвэршиж эрүүл саруул урт удаан наслах нөхцөл бүрддэг.
Дасгал 1: Өглөө сэрэнгүүтээ орноосоо босож явалгүй нуруу эгц суугаад 7 удаа гүн амьсгаа авч гаргана. Амьсгаа авахдаа сайн сайхан зүйлийг бодож хамрын баруун нүхээр орж буйгаар, муу муухай бодол сэтгэл, өвчин зовлон хамрын зүүн нүхээр гадагшилж байна хэмээн төсөөлж гаргана.
Дасгал 2: Гар нүүрээ угааж хувцас хунараа өмссөний дараа нам гүм орчинд шалан дээр нуруу цэх завилж бясалгалын хэлбэрээр гарын алгаа дээш харуулан зөрүүлж гуяан дээрээ байрлуулан 2 эрхий хуруугаа нийлүүлэн сууна. Толгой бага зэрэг тонгойн нүдээ тааваар нь анина. Ингээд дээрхи дасгалтай адилаар сайн сайхан зүйлийг бодож амьсгал авч саар зүйлийг гадагшлуулан төсөөлнө. Энэ дасгалын үед 3 удаа хамрын баруун нүхээр амьсгал авч зүүнээрээ гаргах, 3 удаа зүүн хамрын нүхээр авч баруунаараа гаргах, 3 удаа хоёр нүхээр зэрэг авч гаргах байдлаар 9 удаа, түүнийгээ дахин давтах байдлаар нийт 2-3 минут хийх юм.
“Эдгээр дасгалуудыг ёсоор нь хийгээд заншвал бие эрүүл, ухаан саруул байснаар бие өвдөх нь багасч эм ихээр хэрэглэдэг байсан бол эмийн хэрэглээ багасна. Архи тамхи, янз бүрийн мансууруулах зүйлс сэтгэлийг хормын төдий л хөөргөдөг, дараа нь илрэх хор уршиг нь их байдаг бол ингэж дасгал хийснээр байнгын баяр баясгалантай эрүүл саруул байх нөхцөл бүрдэнэ”
-
2016 оны 8 сарын 29
Аргын тооллын 8 сарын 29, Сумъяа гараг. Билгийн тооллын 27, Найралт эх одтой, харагчин хонь өдөр.
Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 41 минутад жаргана.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
-
2016 оны 8 сарын 29
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
-
2016 оны 8 сарын 28
Сүхбаатар аймгийн захиргаа 2014 оноос эхлэн Ганга нуурын чуулган хэмээх арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн Ганга нуурын чуулган наймдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд болох гэж байна.
Энэхүү түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын төсөл нь байгаль экологи, түүх соёл нүүдэлчний зан үйлийн өвөрмөц онцлог бүхий Дарьганга нутгийн ай савыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Дарьганга ёс заншлыг сэргээхэд чухал алхам болох аж. Мөн Монгол нутгийн нэгэн гайхамшигт баян бүрд болох Ганга нуурыг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулахад уг хөтөлбөрийн нэгэн чухал зорилт ажээ.
”Ганга нуурын чуулган 2016” үйл ажиллагааны хөтөлбөрийг хүргэж байна.
08.27 Бямба гарагт:
09:00-11:00 Дарьганга нүүдэлчний өв
Дарьганга гэр бүхий нүүдэлчдийн эд өлгийн соёлын үзэсгэлэн
(Дарьганга, Онгон, Асгат, Халзан, Наран,Баяндэлгэр)
11:00-13:00
Нээлтийн ажиллагаа: Дарьганга, Онгон, Асгат, Халзан, Наран, Баяндэлгэр сумдын ардын авьяастнуудын тоглолт
• Морин хуурын татлага
• Цагаан идээний үзэсгэлэн худалдаа
• Угсаатны зүйн музейн Дарьганга мөнгөн урлалын ховор үзмэрүүд тус тус дэлгэж үзүүлнэ.
13:00-15:00 Завсарлага
15:00-18:00 Дарьганга адууны соёл
• Дарьганга мөнгөн эмээл хазаар бүхий хос морьтны үзүүлбэр
• Дарьганга мөнгөн эмээл хазаар бүхий жороо морины үзүүлбэр
• Дарьганга марзай дуудах уралдаан
• Адууны дэл засах уралдаан
18:00-19:00 Урлаг соёлын хөтөлбөр
• “Жаахан Шарга” ХЖТ-ын тоглолт
• Үдшийн цэнгүүн
2016.08.28 Ням гараг
08:00 – 16:00 Дарьганга нүүдлийн соёл
/Өргөний голд/
Дарьганга нүүдэллэх зан үйл, ёс уламжлалын өдөрлөг
• Шинэ нутаг сонгох
• Нүүдэллэх ёс
• Гэр барих
• Дарьганга шавар зуух барих
• Шинэ нутгийн цай чанах, идээ тахил өргөх
• Шимийн архи нэрэх ёс
• Уламжлалт зан үйлийг сэргээх хөтөлбөр
• Дарьгангын уламжлалт аман билиг, зан үйлийг харуулсан зохиомжит жүжигчилсэн тоглолт
• “Жаахан шарга” дууны найр
16:00 – 20:00 Хаалтын ажиллагаа
/Ганга нуурын хөвөөнд/
• Ганга нуурын хамгаалалтын талаар
• Шагнал гардуулах ёслол
-
2016 оны 8 сарын 28
Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Францын Маконь хотод энэ сарын 30-наас ирэх сарын 4-нийг хүртэл гурван төрлөөр үргэлжилнэ.
Тэмцээн эрэгтэй 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120, эмэгтэй 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг жинд болно.
Залуучуудын ДАШТ-ээс манай эрэгтэй бөхчүүд алт 4, мөнгө 6, хүрэл 14, эмэгтэй бөхчүүд алт 3, мөнгө 2, хүрэл 10 нийт 39 медаль хүртээд байна. Эрэгтэй бөхчүүдээс Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2012 онд, эмэгтэй бөхчүүдээс олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг 2014 онд хамгийн сүүлд алтан медаль хүртээд байна.
Энэ удаагийн залуучуудын ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Эрэгтэй чөлөөт бөх
50 кг, Нармандахын Насанбуян
55 кг, Занданбудын Занабазар
60 кг, Алтансувдын Мөнх-Эрдэнэ
66 кг, Ганхуягийн Ханбүргэдэй
74 кг, Занданбудын Сумьяабазар
84 кг, Бат-Эрдэнийн Бямбадорж
96 кг, Болдын Түвшинтулга
Эмэгтэй чөлөөт бөхийн баг
48 кг, Цогт-очирын Намуунцэцэг
51 кг, Болормаагийн Дөлгөөн
55 кг, Бат-Оршихын Болор-Эрдэнэ
63 кг, Хүрэлхүүгийн Болортуяа
72 кг, Мөнхбатын Хишигмаа
Багийн ахлагч
Болдбаатарын Азжаргал,
Магсарын Ганхүлэг, “Харгант-Цамхаг” группийн ерөнхийлөгч, “Харгант-Цамхаг” клубын захирал
Дасгалжуулагчид
Цэрэнбаатарын Хосбаяр, өсвөр, залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч
Ёндонпүрэвийн Батдархан, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын болон “Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч
Цэрэндалайн Баярсайхан, ҮБТДС-ийн багш, докторант
Цогбадрахын Гантөгс, ҮБТДС-ийн багш, “Арслан” клубын дасгалжуулагч
Жамсрангийн Дандар, нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн биеийн тамирийн багш, “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч
Даваацэрэнгийн Мөнхбаяр, нийслэлийн Налайх дүүргийн Биеийн тамир, спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч
Манай баг ирэх ням гарагт Улаанбаатараас хүлгийн жолоо залж, маргааш нь ОХУ-ын Эрхүү хотоос Францын Парис хотод очно.
-
2016 оны 8 сарын 28
“D” аминдэмийг таван цулаас нөхөх боломжтой
-
2016 оны 8 сарын 28
Зарим цэцэрлэгүүд хугацаанаасаа хоцорч нээлтээ хийнэ
-
2016 оны 8 сарын 28
Замын цагдаагийн газар нь Авто тээврийн үндэсний төвтэй хамтран авто тээврийн хэрэгслийг стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгах хамтарсан хяналт шалгалтыг 2016 оны 08 дугаар сарын 29-нөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал улсын хэмжээнд зохион байгуулан явуулахаар боллоо. Уг арга хэмжээний хүрээнд Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS 4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн улсын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж зөрчлийг арилгуулж хариуцлага тооцож ажиллана.
-
2016 оны 8 сарын 28
Хэдийгээр өглөөний цагууд сайхан хөгжилдөх боломж олгох ч, өдрийн ихэнхэд нь олон нийтийн төлөвлөгөө тань ямар ч саадгүй явах болно. Үд дундад ихэнхи Загаснуудын санаанд эрүүл мэнд, үүрэг хариуцлага, бусдад туслах гэсэн бодол орж ирнэ. Өнөөдөр жинхэнэ төрөлхийн халамжлах зан тань илэрч, та нарын ихэнхи нь ядууст туслах болно. Харин театрт үзвэр үзэж өнгөрөөх нь сэтгэл санаа тогтвортой сайхан болох сайн талтай.