Италид 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 291 болжээ. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаар тус улсын Иргэний хамгааллын ерөнхий газар мэдэгдсэн байна.
Газар хөдлөлтийн хамгийн хүчтэй цэг нь Аматриче хот аж. Энэ хотод амиа алдсан хүмүүийн тоо 230 болсон байна. Мөн Аккумоли болон Аркуата-дель-Тронто хотод нийт 50 гаруй хүн байгалийн хүчин зүйлийн улмаас амиа алджээ.
Амиа алдагсдын хамгийн залуу нь 5 сартай бол хамгийн өндөр настай 93 настай хүн байжээ.
Эл байгалийн гамшигт бусад орны иргэд ч өртсөн байна. Тхайлбал, Румыны 6, Их Британийн 3, Испани, Канад болон Албанийн тус бүр нэг иргэн амиа алджээ.