-
2016 оны 8 сарын 31
Монгол, Солонгос яруу найрагчдын хамтарсан семинар боллоо
-
2016 оны 8 сарын 31
БНХАУ-аас ОБЕГ-т 2.8 тэрбум төгрөгийн тусламж үзүүллээ
-
2016 оны 8 сарын 31
Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчийн автобусны стандартыг хангах шаардлага хүргүүлнэ
-
2016 оны 8 сарын 31
Өнөөдөр таван байнгын хороо хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ.
1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай асуудал;
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх журмын тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслүүд, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
-
2016 оны 8 сарын 31
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатын олон нийтэд өгсөн мэдээллээр бол Засгийн газар агентлагийн дарга болон түүнээс дээш албан тушаалтан буюу УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын цалинг 30 хувь, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хувь бууруулах саналыг төсвийн тодотголын төсөлд тусгаад буй. Тэгвэл цалингаа хасуулах хүмүүсийн цалинтай танилцана уу.
-
2016 оны 8 сарын 31
Нийт хадгаламж эзэмшигчдийн 0.15 хувь нь 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай
-
2016 оны 8 сарын 31
Уртын дууны олон улсын уралдаан ирэх сард болно
-
2016 оны 8 сарын 31
”Рио 2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд барилдсан МУГТ Г.Мандахнарангийн хувьд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн ч сүүлийн 6 секундэд өрсөлдөгчдөө боломж олголгүй зугтсан гэх үндэслэлээр хожигдсон. Г.Мандахнарангийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж дэвжээн дээр хувцсаа тайлж шидсэн нь дахин нэг онооны торгуулийг авчирсан билээ. Тэдний энэхүү үйлдэлд хариуцлага тооцох ёстой гэж Дэлхийн бөхийн холбооноос үзэн Монголын багийн тэмцээн уралдаанд орох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаад байгаа талаар МЧБХ-оос мэдэгдсэн. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоо тус хоёр дасгалжуулагчийн дотоодын болоод олон улсын тэмцээн, чөлөөт бөхтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасаж буйгаа мэдэгдсэн юм.
Харин дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар уг шийдвэрийг эсэргүүцэж байгаа билээ. Ингээд тэдний байр, суурийг 24VS24 буландаа онцолж байна.
-
2016 оны 8 сарын 31
Монголын төр хүчирхийлэлд цэг тавихыг яарахгүй байна !
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ”Удаан” хугацаагаар хойшлуулчихлаа. 2016 оны эхний 7 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1175 хэргийг захиргааны зөрчилд бүртгэжээ. Нөгөө л хүүхдийнхээ нурууг хугартал дэвсэлж, эхнэрийнхээ арьс махыг хуйхлачихсан байхад ”Ахуйн шинжтэй гэр бүлийн маргаан” БАРАГ ӨӨРСДӨӨ УЧИРАА ОЛ ! гэдэг хандлага зохицуулалт үргэлжилэх нь. Зөвхөн бүртгэгдсэн эл хэргүүдийн 89,9 хувийг эмэгтэй хохирогчид эзлэж байгаа. 2 настай охин, хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ шөнөжин хазаж тамласан эцэг аль хэдийн наранд гараад алхаж яваа. Арай ч дээ гэмээр чамлам 3.6 жилээ ч гүйцээлгүй Монголын төрд ”Өршөөгдсөн”. Хүчирхийлэгчидэд өршөөлтэй, хүүхэд ээжүүдэд хөнөөлтэй төртэй болоо юу бид ?
Хүүхдийн төлөө үндэсний нэртэй байгууллагаа хүүхэд залуусын хөгжил гэх өөх ч биш булчирхай ч иш ерөнхий зүйл болгоод Номтойбаяр гэдэг эрхмийг дээд удирдлагаар нь томилсон. Одоо олон мянган ээжүүд, хүүхдүүд хүчирхийллийг зогсоох хүсэлтэй иргэд, ТББ-уудын өдөр тоолж хүлээж байсан хуулийг хойшлуулж орхилоо.
Улс төржих зүйл, тэгэж болохгүй зүйл гэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхэд хамгааллын хуулиудыг тусад нь авч үзээд батлаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол өмнөх засгийн эхлүүлсэн яалт ч үгүй дэвшилтэй зөв алхам байсан. Цаг үе, нүдээ олсон зохицуулалт байсан, түүнийг үргэлжилүүлээд дутууг сайжруулаад яваач ээ ! Битгий хойш нь тавьж хүчирхийллийг дэмжээч ээ ! Гэр бүлийн хүчирхийлэл өмнөх жилийнхээс 27.4 хувиар өссөн үзүүлэлт бий. Гэтэл энэ хэрэг угаас өөрөө илэрци муутай мэдээлэгдэж байгаагаасаа бараг хэд дахин илүү бодит оршин тогтнодог чимээгүй яргалал. Үүний эсрэг нэгдмэл дуугарч, эсэргүүцлээ илэрхийлцгээе !
Лантуун дохио ТББ
Ч.Ганжавхлан
-
2016 оны 8 сарын 31
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь ирэх есдүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Манай улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэдгийг хуульд заажээ. Мөн энэ хуулиар жолооч, явган зорчигчийн эрхийг үүргийг нэг бүрчлэн зааж, хууль зөрчвөл ямар хариуцлага ногдуулах заалтыг оруулсан юм. 9 сарын 1-нээс ЖОЛООЧ таны баримтлах 24 дүрмийг танилцуулж байна.
-
2016 оны 8 сарын 31
цас орж, хугацааны сүүлчээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.
-
2016 оны 8 сарын 31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2016 оны 8 сарын 31
2016 оны 08 дугаар сарын 30-ны 21 цагаас 08 дугаар сарын 31-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө сэрүүсч нутгийн зүүн хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
-
2016 оны 8 сарын 30
Нийслэл Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
-
2016 оны 8 сарын 30
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2016.08.30/ хуралдаж Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцэх үед гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.
Мөн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 30
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.08.30/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн өргөн мэдүүлсэн 2015 оны 07 дугаар 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүдээс найруулгын шинжтэй засвар хийх санал гаргасныг Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулсан юм. Ийнхүү “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.
Дараа нь “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулав. Тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Б.Ундармаа, Д.Хаянхярваа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэлээ.
Мөн өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанд оролцон, Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх талаар тайлбар хийх Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 30
Олимпийн медальт тамирчид, дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагнал олгох батламж гардууллаа
-
2016 оны 8 сарын 30
Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.08.30/ нэгдсэн хуралдаанаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар тогтоолоор байгуулагдсаныг шинэчлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулан, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Жавхлан, Б.Наранхүү, Н.Цэрэнбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр тогтоолын төслийг бүхэлд нь өөрчлөн найруулах тухай ажлын хэсгээс гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн хэмээн танилцуулгад дурдсан.
Тогтоолын төсөлд Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Юмжаагийн Цэдэнбал агсны амьдрал, үйл ажиллагааны талаарх түүхэн үнэнийг ард түмэнд сурталчлан таниулж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх арга хэмжээ авах, Юмжаагийн Цэдэнбал агсны музейг байгуулах арга хэмжээ авч төрөөс түүнд болон эхнэрт нь олгосон шагнал, бэлэг дурсгал, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг уг музейд байрлуулах талаар тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
УИХ-аас Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.
Гэвч Эрүүгийн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэллээ. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн болохыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Эрдэнэ, Л.Болд, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Даваасүрэн, Х.Нямбаатар, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав. УИХ-аас Зөрчлийн тухай хуулийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.
Гэвч Зөрчлийн тухай хуулийг олон нийтэд сурталчилан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.9 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулиудыг буцаах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа
Мөн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор 2012-2016 онд байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд батлагдсан боловч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хуралд эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагааг хийж дуусгаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг цаашид хэрхэх талаар холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм..
Ажлын хэсэг дээрх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу УИХ-д эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаа хийгдээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд ёсчлогдож хуулийн хүчинтэй болоогүй байгаа тул хууль санаачлагчид буюу Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи ажлын хэсгийн саналыг дэмжсэн юм. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, Ц.Цогзолмаа, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд хуулиудыг буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталья гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэнээр дээрх хуулиудыг хууль санаачлагчид нь буцаалаа.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Нэгдсэн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр заасан.
Уг хуулиар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон барьцаалах, уг барьцааны эрхийг бүртгэх, барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад барьцааг бүртгэх цахим мэдээллийн сангийн программыг боловсруулж, цахим санг байгуулах нь чухал ач холбогдолтой аж. Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай байгуулсан “Хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төслийн хүрээнд барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан байгуулахаар хамтран ажиллаж байгаа боловч уг цахим санг байгуулахад шаардагдах техник хангамжийн зардлыг шийдвэрлэх, цахим сангийн программыг боловсруулах хуулийн этгээдийг олон улсын нээлттэй тендерийн аргаар сонгон шалгаруулах ажил хугацаа хоцорсноос үүдэн техникийн саналд үнэлгээ өгөх ажиллагаа хийгдээгүй байгаа аж.
Иймд дээр дурдсанчлан, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай байгаа тул хууль дагаж мөрдөх хугацааг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж, хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийг хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 30
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.08.30/ Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, тус корпорацийн санаачлан 2014 оноос хойш хэрэгжүүлж буй “Сумдын сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийн талаар санал солилцлоо.
Уг төслийг “Дэлхийн зөн” олон улсын байгууллага болон орон нутгийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлдэг бөгөөд одоогоор 35 сургуулийн орчинг сайжруулаад байгаа аж. Цаашид Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын Байнгын хороодтой хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ноён Дэвид Холлидэй хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан уулзалтын эхэнд нийгмийн хариуцлагаа хүлээж, хөдөө орон нутгийн сургуулиудын эрүүл ахуйн орчинг сайржуулахад анхаарал хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Тэрээр “Ирэх дөрвөн жилд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо сургууль, цэцэрлэгийн төдийгүй гэр хорооллын эрүүл ахуйн орчинг сайржуулах асуудлыг цаашдын төлөвлөгөөндөө тусгаж, анхаарч ажиллах болно. Улсын Их Хурлын ээлжит чуулган эхлэх үед энэ асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын захиргаа, олон улсын донор байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг хийх болно. Та бүхний хэрэгжүүлсэн энэхүү төсөл бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зөв үлгэр дуурайл үзүүлсэн, сайн жишиг тогтоосон ажил болж байгаад баяртай байна” гэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 8 сарын 30
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг угтсан ажлууд хийгдэнэ