-
2016 оны 8 сарын 31
Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын даргаар томилов
-
2016 оны 8 сарын 31
Гадаадын 300 гаруй төлөөлөгч Улаанбаатарт чуулна
-
2016 оны 8 сарын 31
“Эм Ай Ю” дээд сургууль, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, БНСУ-ын төв телевиз KBS зэрэг байгууллагуудтай хамтран маргааш буюу /2016.09.01/ баасан гаригт 10:00-16:30 цагт олон улсын симпозиумыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү симпозиум нь “Хэвлэл мэдээллийн өнөөгийн чиг хандлага” сэдвийн дор болох юм.
Уг арга хэмжээнд БНСУ-ын хэвлэл мэдээллийн салбарын нэр хүнд бүхий хүндэт зочид ирж оролцон илтгэл хэлэлцүүлэх бөгөөд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Монгол Улсын төр засгийн болоод холбогдох албаны хүмүүс, салбарын төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцох юм.
-
2016 оны 8 сарын 31
Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Үндэсний шигшээ багийн албаны даргаар Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтохыг томиллоо.
Тэрбээр Лондоны олимпийн дараа Өвөр Монголын шигшээ багт уригдан, өдгөөг хүртэл ажиллаж байсан юм.
Мөн жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байхдаа буюу 2008 оны Бээжингийн олимпоос олимпийн аварга төрүүлсэн гавьяатан билээ.
-
2016 оны 8 сарын 31
Зарим хуулиудын хэрэгжих хугацааг сунгаж, зарим хуулийг буцаан татаж байгаатай холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Ранднаасэд, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулан баталсан. Үүнтэй холбогдуулан дагалдах таван хуулийг хууль санаачлагчид буцаасан бөгөөд уг хуулиудад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль багтсанд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа.
Уг асуудалтай холбогдуулан Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт ”2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан. Энэ хууль 12 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа. Хэрэгжих явцад хуулийг сайжруулах шаардлага гарсан тул Ерөнхийлөгч санаачилж УИХ-д өргөн бариад, хэлэлцээд үндсэндээ батлаад явж байсан юм. Харамсалтай нь хууль санаачлагч руу буцахаар болсон тул Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болон хууль санаачлагчийн төлөөлөлтэй уулзсан. 2010-2016 оны байдлаар 5100 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж гэмтэл бэртэл авсан байдаг. Мөн энэ хугацаанд 95 хүн нас барсан байдаг юм байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 764 хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 178-аар нэмэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж байна. Иймд хүчирхийллийг зохицуулдаг сул зохицуулалтыг чангатгах шаардлага байна. Хууль санаачлагч нь Засгийн газар байхаар Ерөнхийлөгчийн тамгын газрынхантай санал солилцоод байж байна. Өнөөдөр Засгийн газрын хурлаар энэ хуулийг хэрхэн яаралтай батлуулах талаар танилцуулга хийнэ. Ингээд үүрэг чиглэл гарах юм бол ойрын үед УИХ-д өргөн барьж, батлуулах тал дээр анхаарна. Хэрэв амжвал ээлжит бус чуулганаар хэлэлцэж батална. Амжихгүй бол дараагийн чуулганаар оруулж хэлэлцээд яаралтай хэрэгжүүлэх талаас нь ажиллах болно” гэсэн юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ”Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг дагаж гарч байгаа таван хуулийг өнгөрсөн парламентаар баталсан гэж байгаа ч хүчин төгөлдөр болоогүй байсан. Хүчин төгөлдөр болгоогүй тул хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хуулийн байгууллага хангаагүй байгаа юм. Иймд хуулийн байгууллагын өөрсдийн саналыг үндэслэж шийдсэн. Дээрх таван хуулийг буцаасантай холбоотой Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиас татгалзаж байгаа юм байна гэсэн буруу ойлголт төрүүлээд байна. Гэтэл бид уг хуулийг хэрэглэхээс татгалзаагүй. Харин ч УИХ-ын ээлжит бус чуулганаар оруулж ирээд хэлэлцэх төлөвлөгөөтэй байна” гэлээ.
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ”Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэхийн тулд одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярилцаж байгаа юм байна. Миний хувьд хууль тогтоогчдын эрх мэдэл, УИХ-ын эрх мэдэлд халдах эрх байхгүй. Гэхдээ асуудлыг яаралтай шийдэх боломж байна уу гэдэг талаас нь ажиллаж байна” гэв.
-
2016 оны 8 сарын 31
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.08.31/ хуралдаан 10 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив.
Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хийсэн юм.
Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад 2 цельсийн градусаас доош барих, агаарын температурын өсөлтийг 1.5 цельсийн градуст хязгаарлахад бүх улс орон хүчин чармайлт гаргахыг уриалахад чиглэгджээ. Энэхүү агаарын дундаж температурын өсөлтийг бууруулах урт хугацааны зорилтод хүрэхийн тулд хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах дэлхий нийтийн зорилгод аль болох хурдан хүрэхийн тулд хөгжингүй орнууд нь хөгжиж байгаа болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмхий улс орнуудад бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлэхийг уриалсан байна.
Конвенцийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий болон хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмууд нэгэнт бий болоод байна. Тухайлбал, НҮБ-ын уур амьсгалын ногоон санд 2025 он хүртэл жил бүр 100 тэрбум ам доллар бүрдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн одоогийн байдлаар дээрх санд нийт 10 тэрбум ам доллар төвлөрөөд байгаа бөгөөд холбогдох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай саналыг 2016 оноос эхлэн хүлээн авч эхлээд байгаа юм байна.
Иймд газарзүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий Монгол Улсын хувьд энэхүү баримт бичигт алдалгүй нэгдэн орж санхүүгийн болон санхүүгийн болон технологийн дэмжлэг, туслалцаа авах шаардлагатай байгаа тул энэхүү хуулийн төслийг өргөн барьжээ.
Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм Тухайлбал, Х.Нямбаатар гишүүн, байгалийн нөөц баялгийг зөв зүйтэй ашиглах, хуваарилах асуудлыг тооцоо судалгаанд үндэслэн байгаль орчныг хамгаалах асуудалтай хамтад нь хэлэлцүүлж байх, Н.Оюундарь гишүүн, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй нь тодорхой боловч энэ талаар нарийвчилсан судалгаа хомс байна. Иймд шинжлэх ухааны судалгааны ажлуудыг эрчимжүүлэх, холбогдох олон улсын сангуудаас тусламж авах, төсөл хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлэх замаар эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, Монгол Улсдаа батлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд танин мэдүүлэх сургалт сурталчилгааны ажлыг идэвхижүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах зэрэг саналуудыг хэлж байсан.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улс нь дэлхийн усны хагалбар газар боловч гол мөрний бохирдол асар их хэмжээнд байна. Энэ нь голын эхэнд уул уурхайн олборлолт явуулж байгаатай шууд холбоотой. Иймээс ирээдүйд тухайлбал 10 жилийн дараа Монгол Улсын цаг уур, бэлчээрийн даац, малын тоо толгой, хүн амын шилжин суурьшилт, ундны усны хангамж, голын ай сав, ойн сан газар, уул уурхайн олборлолт, байгаль орчны нөхөн сэргээлт болон орчны доройтол зэрэг олон тулгамдсан асуудлууд ямар түвшинд байх, тэдгээрийг хэр хэмжээнд барих, ямар ажлууд хийх талаар судалгаа тооцооллыг сайтар хийх, энэхүү конвенцид нэгдэн орох нь холбогдох чиглэлийн бусад яамдаа нэгтгэн бодлогоор удирдах, хамтран ажиллуулах боломжийг бий болгож байгааг зөв, оновчтой ашиглах зэрэг саналуудыг гаргасан.
Ингээд хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийн талаарх Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын танилцуулгыг сонсов.
Хөтөлбөр 5 бүлэг 381 заалттай бөгөөд хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа МАН-ын Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо танилцуулсан мөрийн хөтөлбөр болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үндэслэсэн байна.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа нар хөтөлбөрийн төслийн 2.118 дахь заалтыг 5.6.2 болгон “дэд бүтцийн” гэсний өмнө “эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд” гэж нэмэх, мөн төслийн 5.6.1 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийг 5.6.3 дахь заалт болгох, 5.6.3 дахь заалтын БНСУ гэсний дараа БНТУ /Турк/ гэж нэмэх зэрэг саналуудыг гаргаж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. Ингээд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 8 сарын 31
Есдүгэрэ сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж теле хичээл заадаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Ерөнхийлөгч “Монголын нэр ертөнцийн чихнээ” гэсэн сэдвийг сонгожээ.
Уламжлал ёсоор Засгийн газрын тэргүүн хичээлийн шинэ жилийн баярт оролцож, багачуудад баяр хүргэнэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маргааш нийслэлийн долдугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох бол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор болжээ.
-
2016 оны 8 сарын 31
Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийг өөрчлөн байгуулахаар шийдвэрлэлээ
-
2016 оны 8 сарын 31
Маргааш хичээлийн шинэ жилийн эхний өдөр тохиох гэж байна. Энэ өдөр замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хэд хэдэн зохицуулалт хийсэн байна. Тухайлбал, маргааш их дээд сургуулиуд 11:30 цагаас, Ерөнхий боловсролын сургуулиуд 8:00 цагаас нээлтээ хийнэ. Ерөнхий боловсролын сургуулиуд:
08:00-08:40 цагт Хичээлийн шинэ жилийн нээлт хийнэ.
09:00-09:40 цагт ”Монголын нууц товчоо” хичээлийг 1-12 дугаар ангийн бүх бүлгүүдэд зохион байгуулна.
10:00-11:00 цагт МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ”Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр теле хичээл заана. Теле хичээлийг улс орон даяар Монголын Үндэсний Олон нийтийн Телевизээр шууд нэвтрүүлнэ.
Мөн ”Монголын нууц товчоо” хичээлийн агуулга, арга зүйг ”Монгол бахархал” сэдвийн дор сургууль бүр урьдчилан бэлтгэж хичээлийг зохион байгуулах
Мөн автомашины дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Тодруулбал, маргааш 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Дугаарын хязгаарлалт өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтын зуны цагийн бүсчлэлд үй
-
2016 оны 8 сарын 31
Нийслэлд 1 их наяд 229,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгө тоологджээ
-
2016 оны 8 сарын 31
Хэв журмын урамшуулалт эргүүл маргаашнаас ажиллана
-
2016 оны 8 сарын 31
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.08.31/ хуралдаан 09 цаг 55 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Уг тогтоолын төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 26 дугаар зүйлийн 26.7-д “...Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор ... УИХ-д өргөн мэдүүлнэ....” гэж заасны дагуу Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болохыг танилцуулгын эхэнд дурдав. 5 бүлэг 381 заалттай уг хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа МАН-ын Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо танилцуулсан мөрийн хөтөлбөр болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үндэслэсэн байна.
Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах, хомсдлоос сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэн, байгаль орчинд нийцтэй, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс болгохоор Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ. Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “Эрүүл хүнс-эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Үйлдвэржилтийн 21:100” хөтөлбөр, “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөр болон байгаль, хүний эрүүл мэндэд ээлтэй ногоон хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг багтаасан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Батзориг, А.Сүхбат нар асуулт асууж, хариулт авав. Ирэх жилүүдэд мал, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх талаар ямар хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал аж ахуйг хэрхэн дэмжих талаар тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделханы асуултад Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хариулт өгсөн юм. Мал, мах, малын гаралтай түүхий эдийн үнэ буурсан, өмнө жилдээ 25000-26000 тн мах экспортолдог байсан нь өнгөрсөн гурав, дөрвөн жилийн хугацаанд маш их багассан. Тиймээс Засгийн газраас малын гаралтай түүхий эдийн экспортыг дэмжихээр татварын бодлоготой уялдуулсан зохицуулалт бүхий хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мах, сүүний анхдугаар аян”-ыг шинээр эхлүүлэхээр тусгасан, энэ хүрээнд олон арга хэмжээ авахаар тусгасан болохыг тодотгон хэллээ. Мөн малчдын талаар баримтлах бодлогын хүрээнд “Монгол малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.
Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, хөдөө аж ахуйн салбарт анхаарал хандуулан, экспортыг дэмжих шаардлага байгааг онцлоод “Монгол чацаргана” хөтөлбөр тусгагдсан эсэх, мөн улсын хэмжээнд байдаг 1 сая га тариалангийн талбайгаас одоогоор ашиглагдаагүй байгаа 240 мянган га талбайг эргэлтэп оруулах эсэхийг тодруулсан юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, чацарганы үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган, экспортын орлогыг нэмэгдүүлэх, мөн ”Атрын III аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр уг хөтөлбөрт тусгасан хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хариулт өгөв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа гишүүдээс гаргасан саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж, байнгын хорооны хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 8 сарын 31
Өнөөдөр 15.00 цагт Засгийн газар хуралдана. Хуралдаанаар авто замын барилгын ажлын санхүү, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинчлэн батлах тухай, Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар, Гадаад харилцааны сайдын олон улсын чуулга уулзалтад оролцох талаар хэлэлцэх аж. Үүнээс гадна хэд хэдэн нууц асуудал багтсан байна.
Өнөөдрийн хурлаар хэлэлцэх асуудлын дараалал:
№
Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай*
Ж.МӨНХБАТ
Авто замын барилгын ажлын санхүүжилтийн тухай
Д.ГАНБАТ
Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
П.СЭРГЭЛЭН
Нууц асуудал*
Ц.МӨНХ-ОРГИЛ
Нууц асуудал*
Ц.МӨНХ-ОРГИЛ
Бусад асуудал*
Ж.ЭРДЭНЭБАТ
Танилцуулах асуудал
7.
Нууц асуудал*
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
8.
Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар
Ж.МӨНХБАТ
9.
Гадаад харилцааны сайдын олон улсын чуулга уулзалтад оролцох талаар*
Ц.МӨНХ-ОРГИЛ
Т.НОМИН
-
2016 оны 8 сарын 31
Түймрээс 279 хүний амь насыг аварчээ
-
2016 оны 8 сарын 31
Хэрвээ дээрх хуулиуд хэрэгжээд эхэлбэл олон хүний эрүүгийн нөхцөл байдал сайжирна.
-
2016 оны 8 сарын 31
Есдүгээр сарын 1-нд буюу маргааш нарны цагираг хиртэлт болно гэдгийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Нарны цагираг хиртэлт нь жилд хоёр удаа зайлшгүй тохиолддог, ховор үзэгдэл ажээ. Зарим жилүүдэд таван удаа болох тохиолдол ч байдаг гэнэ. Энэхүү ховор үзэгдэл нь Монголд хамгийн сүүлд 2008 оны наймдугаар сарын 1-нд тохиосон бол дараагийнх нь 2063 онд тохиох юм байна.
Энэ удаагийн хиртэлт Өмнөд Африкийн Габон, Конго, Танзан, Мадагаскар зэрэг улсуудад илүүтэй ажиглагдах ажээ.
-
2016 оны 8 сарын 31
Өнгөрөгч долоо хоногт сингадур улсад Зика вирусын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар Сингапур улсад зика вирусийн 56 тохиолдол илрээд байгаа ба тус улсын Эрүүл мэндийн яамнаас улсын зүүн хэсэгт байрлах оршин суугчдын дунд үзлэг, шинжилгээ явуулж, зика вирусын төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн мэдээллийг цуглуулах, дахин шинжилгээнд хамруулах, орон сууцанд шумуулны устгал явуулах, гудамж талбайд утаа тавих зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.
Сингапур улсад манай улсын иргэд 30 хоног визгүй зорчдог бөгөөд жилийн энэ улиралд тус улсыг зорих иргэдийн тоо ихэсдэг. Иймд манай иргэд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд онц шаардлагагүй бол Сингапур Улсад зорчихгүй байх, иргэд зорчихдоо шумууланд хазуулахаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
-
2016 оны 8 сарын 31
PAC (Номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага)-ын үнэлгээнд амжилттай хамрагдлаа
-
2016 оны 8 сарын 31
НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН 6 ДҮҮРГИЙН 23 БАЙРШИЛД ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ГАРЧ БАЙНА
-
2016 оны 8 сарын 31
http://wrestleology.myshopify.com/collections/frontpage/products/protest-tee