-
2016 оны 9 сарын 09
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд тохиодог билээ. Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комиссоос энэ өдрийг тохиолдуулан хийж, хэрэгжүүлсэн ажлаа өнөөдөр /2016.09.09/ тайлагнаж, хэвлэлийн бага хурал хийлээ.
Уг хуралд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав, тус комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
“Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комисс БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар байгуулагдсанаас хойш 26 дахь жилдээ ажиллаж байна. Улсын комисс байгуулагдсан эхний жилүүдэд Ерөнхийлөгчийн зарлиг болон бусад эрх зүйн актыг үйл ажиллагаандаа удирдлага болгож байсан бол 1998 оноос УИХ-аас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг батлан, хэрэгжүүлж байгаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлд тус хуулийн үйлчлэх хүрээг 1922-1990 оныг хүртэл гэж заасан байдаг бөгөөд энэ хугацаанд улс төрийн хилс хэрэгт 36 мянга гаруй иргэн хэлмэгдсэн гэж эрдэмтэн, судлаачид үздэг. Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, анхан шатны шүүхүүд өнөөг хүртэлх хугацаанд нийт 31200 гаруй хүн буюу 90.6 хувийг нь цагаатгаж, нэр төрийг нь сэргээгээд байна. Одоогоор хууль хяналт, түүх архивын байгууллагуудын судалгаагаар шалгаж шийдвэрлээгүй улс төрийн 2375 хэрэг байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгуулах өргөдөл хүлээн авах хугацаа 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон нь цагаатгах ажлыг үргэлжлүүлэхэд зарим талаар хүндрэл учруулж байна. Иймд энэ хугацааг сунгуулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна” хэмээн Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 18 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ 18 мянга гаруй иргэнд 16 тэрбум 300 гаруй сая төгрөгийн нөхөх олговор олгосон байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр болох 153 иргэнд орон сууц, 198 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, 310 иргэнд 84 сая 370 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олгожээ.
Түүнчлэн төв, орон нутгийн салбар комиссууд өөрсдийн нөөц бололцоо, тухайн орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгээр хэлмэгдэгчид болон тэдний гэр бүлийн 14.328 иргэнд 214 сая 186 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 09
АН-ын Төсвийн тодотголын санал дүгнэлтийг тус бүлгийн дарга С.Эрдэнэ танилцууллаа.
-
2016 оны 9 сарын 09
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хоёр намын бүлэг дүгнэлтээ танилцуулсаны дараагаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууслаа. Одоо хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгээс мэдээлэл авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн доорх асуултыг асуулаа.
-
2016 оны 9 сарын 09
БГД-21 ”Гэмтлийн эмнэлэгийн арын гэр хороололын гудамжинд эд зүйлээ булаалгалаа” гэсэн мэдээллийг 09-р сарын 08-ны 00:00-д авч, шалгахад: БГД-... тоотод суух Б.Д /эм.43н/-гийн бичиг баримт, монетон ээмэг, бөгжний хослолтой гар цүнхийг, БГД-... тоотод суух .Д.Э /эр.18н/ бусадтай бүлэглэн булаан авч зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БГДЦХ-2 шалгаж байна.
СБД-11 ”Хүннү паласын гадна эд зүйлээ булаалгасан хүн байна” гэсэн мэдээллийг 09-р сарын 09-ний 00:15-д авч, шалгахад: ХУД ... тоотод суух А.А /эм.19н/-гийн ”Samsung Galagsi” гар утсыг, Хэнтий аймаг: Хэрлэн багт суух Ө.Т /эр.23н/ согтуурсан үедээ бусадтай бүлэглэн булаан авч, зугтаасаныг илрүүлэн СБДЦХ-2 шалгаж байна .
БГД-ийн 20-р хороо ”Өнөр” хотхоны автобусны буудлын орчим 09-р сарын 08-ны 07:25 цагийн үед, СХД-... тоотод суух Д.Б /эр.13н/-гийн халааснаас ”HUAWEI” гар утсыг, СХД .... тоотод суух Б.М /эр.34н/ хулгайлж байсныг, үйлдэл дээр нь илрүүлэн УБХЦГ-ын 4-р хэлтэс шалгаж байна.
2.БГД-20 ”Саппоро” үйлчилгээний төвийн автобусны буудлын орчим 09-р сарын 08-ны 08:30 цагийн үед, СХД- ... суух Г.О /эм.54н/-ын халааснаас ”LG-LU3700” гар утсыг, СХД- ... тоотод суух Б.М /эр.34н/ хулгайлж байсныг, үйлдэл дээр нь илрүүлэн УБХЦГ-ын 4-р хэлтэс шалгаж байна.
.БЗД-14 ”НТОУХТөвд байрлах цайны газарт эд зүйлээ хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг 09-р сарын 08-ны 15:00-д авч, шалгахад: ЧД-.... тоотод суух С.Н /эм.24н/-ий хэтэвч 302.000 төгрөгтэй цүнхийг, БЗД-.... тоот суух Ж.Б /эр.46н/ бусадтай бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна.
-
2016 оны 9 сарын 09
Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны наймдугаар сарын үр дүнг танилцуулж байна.
-
2016 оны 9 сарын 09
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн, Түшиг суманд энэ сарын 9, 10-нд 08:00-20:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлахаар болжээ.
-
2016 оны 9 сарын 09
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Уг асуудалтай холбогдуулж УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд дүгнэлтээ танилцууллаа. Үүний дараа намын бүлэг болоод, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж эхэллээ.
Тухайлбал, Цэргийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжийг бууруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахыг гишүүд дэмжлээ. Ерөнхийлөгчийн зарим урсгал зардлыг бууруулахгүй байхыг дэмжлээ. Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувийн өмчийн цэцэрлэгт төрөөс дэмжлэг олгож, 3000 гаруй хүүхдийг хамруулахын тулд боловсролын салбарт санхүүгийн дэмжлэг олгох асуудлыг гишүүд дэмжив. 58 төсөл арга хэмжээний зардлыг хойшлуулах санал дэмжигдэв. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төсөвт өртөг бууруулах санал дэмжигдэв.
Төсвийн тодотголтой холбоотой санал хураалт үргэлжилж байна.
-
2016 оны 9 сарын 09
Д.Хаянхярваа МАН-ын бүлгийн төсвийн тодотголын санал дүгнэлтийг уншиж танилцууллаа
-
2016 оны 9 сарын 09
Дорноговь аймгийн хэмжээнд малын гоц халдварт цэцэг өвчний тархалт нэмэгдсээр байна.
-
2016 оны 9 сарын 09
Монголын ууган хип хоп хамтлагуудын нэг болох “Ice Top” хамтлаг энэ жил 20 нас хүрч байгаа. Тэд фенүүдээ зориулан 20 жилийн ойдоо зориулан “Баярлалаа” бие даасан тоглолтоороо бэлэг барихаар болсноо дуулгалаа. Гэнэтийн бэлэг дүүрэн тэдний 20 жилийн ойн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх есдүгээр сарын 9-нд болох нь ээ. Тэр ч утгаараа монголдоо төдийгүй Азидаа дээгүүрт орох тоног төхөөрөмжөөр хит дуунуудаа эгшиглүүлэхээр хэдийнээ бэлтгэл ажлаа базаагаад байгаа гэсэн шүү.
Мөн энэ үдэш “Ice Top” хамтлагийнхны хамт нэгэн тайзнаа “Хар сарнай”, “Хар тас”, “Люмино”, “Эрх чөлөө”, “Дайн ба энх”, “Татар”, “Дижитал”, “DJ Mr Dogs”, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, поп дива Т.Ариунаа, “Хурд”, “Гурван охин”, “Киви”, “Лемонс”, “A Sound”, “Click click Boom”, реппер Gee, Genne, Rokit Bay монголын рок поп, хип хоп урлагийн одуудтай нэгэн үдшийг хамтдаа доргио өнгөрүүлэх ховорхон боломж тохиох нь ээ.
Мөн гэнэтийн бэлэг задлахад “Ice Top” хамтлагийн 20 жилийн ойдоо зориулсан “Баярлалаа” тоглолтын тасалбар ердөө л 5000 төгрөг гэсэн шүү.
Баярлалаа, “Ice Top”
IFrame
-
2016 оны 9 сарын 09
Нью-Йоркийн загварын долоо хоног эхэллээ
-
2016 оны 9 сарын 09
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.09/ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг орхигдуулсантай холбоотойгоор хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 6 бүлэг 47 зүйлтэй бөгөөд хуулийн зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлоход чиглэгдэж байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох чиглэлээр өргөжүүлэн томъёолсон байна.
Хуулийн зорилттой уялдуулан
хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаврлан гадуурхахгүй байх;
хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах;
хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах;
нууцлалыг хамгаалах;
салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх зарчмын хүрээнд дараахь зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгажээ.
Уг хуулийн төсөл батлагдснаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагын бүтэц, төрийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин боловсронгуй болно гэж үзэж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт УИХ-ын даргад танилцуулав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 09
Соёл урлагийн ажилтны өдрийг энэ сарын 10-нд “Чингисийн өргөө” цогцолборт тэмдэглэнэ.
-
2016 оны 9 сарын 09
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
-
2016 оны 9 сарын 09
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны есдүгээр сарын 02-ны өдрийн хурлаар шинэчлэн батласан УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов
-
2016 оны 9 сарын 09
Рио 2016: Б.Ууганхүүгийн хүрэл медалийн төлөөх барилдааны бичлэг
-
2016 оны 9 сарын 09
Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа жирийн дэглэмтэй Хорих 419-р ангид хоригдож байсан хоригдол хадлангийн өвс бэлтгэх ажилд дайчлагдаад байх үеэрээ оргосон талаар бид мэдээлсэн.
-
2016 оны 9 сарын 09
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгчээ.
-
2016 оны 9 сарын 09
Нийтийн тээврийн ”Городок - Дүнжингарав худалдааны төв” чиглэлд өөрчлөлт орлоо
4 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городокын суурьшлийн бүс хүртэл 1,02 км авто зам ашиглалтад орсонтой холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 10–ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын Х0:3 ”Городок - Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн замналд өөрчлөлт орж, замналын зураглалд “Городок-1” завсрын зогсоол нэмэгдээд байна. Мөн хот орчмын Х0:3 ”Городок - Дүнжингарав худалдааны төв” чиглэл болон ХО:4 ”Тэрэлж - Мэлхий хад-Налайх - Баруун 4 зам” чиглэлийн замналын зураглалд Налайх дундын 1, Налайх дундын 2, автобусны зогсоолууд нэмэгдэж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 09
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны есдүгээр сарын 02-ны өдрийн хурлаар шинэчлэн батласан УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны тов