24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт нэгэн үе үндэсний бөхийн дэвжээг уран, хурц барилдаанаараа чимж явсан “том” нэртэй бөхийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол Монгол улсын үндэсний бөхийн гарьд, гавъяат тамирчин Пунцагийн Сүхбат юм. Түүний гүндүүгүй, элдэв маяггүй байдал, давсан ч, унасан ч инээж л байдаг заннд нь монголчууд дуртай. Ингээд түүний амьдрал, амжилтыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг танд 24tsag.mn facelook олгож байна.

“Гарьд мэндлэв”: 1964 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд ирээдүйн үндэсний бөхийн гарьд, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, гавъяат тамирчин Пунцагийн Сүхбат мэндэлжээ. Багын хөдөлгөөнтэй, юм юманд элдэвтэй түүнийг анхнаасаа бөх болох нь ойлгомжтой гэж ярьдаг байжээ.
“Хүрэл медаль”: Үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр томоохон амжилт гаргасан нэгэн. 1990 оны Японы Токиод болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэх үеэрээ энэ зургийг татуулжээ. Монгол улсын чөлөөт бөхийн шигшээ багынхны зарим тамирчидтай.
“Начин”: Тухайн үеийн аймгийн арслан, одоогийн улсын заан Ц.Баярсайхан, улсын заан Д.Хишигдорж нарын хамт. П.Сүхбат 1988 оны наадмаар анх зургаа давж улсын начин цол хүртсэн ба дараа жил нь дахин зургаа давж өсөх идэр начин болсон юм.
“Шуугиулсан заан”: 1990 онд уран барилдаанд өсөх идэр начин Пунцагийн Сүхбат улсын их баяр наадмаар долоо давж улсын заан цолыг хүртсэн юм. Тэр үеийн бөхчүүд жин багатай, хөнгөн, шингэндээ ч тэр юм уу үзэгчдийг шуугиулсан барилдааныг гаргаж байлаа. Тийм хурдан шуурхай барилдаантйа бөхчүүд үе үед төрдөг ч ганц нэг байдаг нь харамсалтай. Гэхдээ одооныхоо бодвол ерээд оны үед хамаагүй олон байсан. Улсын заан цолныхоо батламжийг гардаж авах үеэрээ.
“Аварга заан 2”: Улсын аварга О.Балжиннямын хамт. Заан цол хүртсэний дараа 1991 онд найм давж үзүүрлэсэн, 1992, 1993, 1994 онд дараалан зургаа давсан, мөн 1997 онд тав давж шөвгөрч байжээ.
“Алтан шавь”: Пунцагийн Сүхбатын хүндэлж явдаг бөх нь дархан аварга Х.Баянмөнх. бага залуудаа түүн шиг бөх болох юмсан гэж мөрөөдөж явсан. Сүүлд чөлөөт бөхийн шигшээ багт хамтдаа зүтгэж, багш шавийн барилдлага тогтоож, бүр түүний “алтан шавь”-иар нэрлэгдэж байлаа. Мөн Дүвчин заан, Баяраа заан, Сүхбаатар заан гээд нэгэн үе барилдаж, биенийгээ хурцалж, өрсөлдөж явсан бөхчүүдээрээ бахархаж явдаг.
“Олимпод”: 1988 оны Солонгосын Сөүл хотод болсон зуны олимпийн нээлтийн ажиллагааны үеэр. Энэ олимпод чөлөөт бөхийн төрлөөр оролцож тавдугаар байранд, мөн 1992 оны Испаний Барселона хотод болсон олимпод дөрөвдүгээр байранд шалгарч байсан хүчтэн юм.
“Шигшээгийнхэн”: Дархан аварга Хорлоогийн Баянмөнх тэргүүтэй Монгол улсын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид. Пунцагийн Сүхбат Монголын чөлөөт бөхийн шигшээ багт 14 жил зүтгэж, нөр их хувь нэмэр оруулсан хүн. Түүний бас нэгэн амжилт бол 1990 онд Бээжинд болсон чөлөөт бөхийн ААШТ-нд түрүүлж, алтан медаль авсан явдал юм.
“Чөлөөтийнхөн”: Чөлөөтийн ах дүү дэлхийн алдарт бөхчүүд болох Сергей Антоний Белеглазовийн хамт.
“АНУ-руу”: Монгол бөхийн дэвжээг нэгэн үе уран хурц барилдаанаараа чимж байсан Пунцагийн Сүхбат гэр бүлийн хамт таван жил АНУ-д амьдарсан. Тэрээр “АНУ-д очоод их зүйлийг хийсэн, хүүхдүүддээ оюуны хөрөнгө оруулалт хийж, боловсролд нь анхаарсан. Угаасаа ид үе маань өнгөрсөн байсан болохоор АНУ явсандаа харамсдаггүй” гэж хэлсэн юм.
“Гэргий”: Гэргийн хамт. Эхнэртэйгээ Налайхын арван жилд байхдаа л үерхэж явсаар гэр бүл болж, хүү, охин хоёрын эцэг эх болжээ. Өдийг хүртэл явсан амжилт бүрт сэтгэлийн дэм өгсөн хүн нь түүний хань.
“Хүү”: Хүү С.Сэлэнгийн хамт.
“Охин”: Охин С.Солонго, хакүхо М.Даваажаргал нарын хамт. Охин нь америк хүнтэй суухад гарьд “Ямар надтай суусан биш, одоо яахав дээ. Хүний хайр сэтгэлийн асуудлыг би яаж мэдэх вэ, хүн өөрийнхөөрөө амьдрах сайн. Ачтай болсон, тэр жаргалыг хүн үзэх хэрэгтэй л юм билээ” гэж ярьсан байдаг.
“Коби ба Сүхбат”: Түүнийг сагсан бөмбөгт нэлээд сайн гэдгийг олон хүн мэдэх биз. АНУ-д болсон нэгэн тэмцээнд “Арслан” нэртэй баг байгуулж хүрэл медаль хүртэж байлаа. Түүний дэмждэг сагсан бөмбөгч нь “Л.А.Лейкэрс” багийн тоглогч Коби Брайнт.
“Гарьд”: Түүний 1991 онд найм давсан амжилтыг нь эргэн үнэлж 2004 онд Гарьд цолыг нь өгсөн. Тухайн үедээ дийлдэшгүй байсан дархан аварга Б.Бат-Эрдэнээр найм давсан юм. Б.Бат-Эрдэнэ аваргын 12 түрүүнд нэг завсар гаргасан хүн нь П.Сүхбат. 2004 он Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабандиас цолоо гардан авч байгаа нь.
“Инээд”: Унасан ч давсан инээдэг, гүндүүгүй, элдэв маяггүй занд нь монголчууд их дуртай. Тэрээр өөрийг нь хайрлаж, хүндэлж явдаг хамгийн олон фэнтэй бөхчүүдийн нэг.
“П.Сүхбат”: Тэр инээсээр л...

Сэтгэгдэл (45)