“Global Women Summit” сэдэвт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 2-6-ны өдрүүдэд Вашингтон хотод зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд 12 улс орны парламентын эмэгтэй гишүүд , АНУ-ын конгресс, сенатын эмэгтэй гишүүд оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлж УИХ-ын гишүүн С.Оюун, Л.Эрдэнэчимэг нар оролцож санал бодлоо солилцсон байна.
Хурлаар Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо болон эдийн засгийн эрх мэдлийг дээшлүүлэх чиглэлээр ярилцаж, тулгамдаж буй олон асуудлын талаар хэлэлцжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Монголын эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Global Women Summit хэмээх энэхүү арга хэмжээгээр шилдэг улс төрч эмэгтэйчүүдэд шагнал гардуулдаг. Энэ удаагийн шагналын эзнээр Финляндын ерөнхийлөгч асан Таря Халонен болон УИХ-ын гишүүн С.Оюун нар тодорчээ. Шагналыг Сенатор Жон Макейны эхнэр Синди Макейн гардуулж Монголын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагаа нь бусад улс оронд үлгэр жишээ болохуйц байгааг онцлов.

Сэтгэгдэл (8)