Монгол улс 2016 онд Ази, Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд түвшний арваннэгдүгээр уулзалт зохион байгуулах болсонтой холбогдуулж тус уулзалтын логоны загвар зохион бүтээх уралдааныг нийт зураач, уран бүтээлчдийн дунд зарлаж байна.
Уралдаанд оролцох бүтээл нь дараах шаардлага хангасан байна.
• Ази, Европын уулзалт буюу АСЕМ-ын зорилго, утга санаа, 20 жилийн ой, 11 дэх удаагийн уулзалтын онцлогийг тусгасан байх,
• Монгол Улсад зохион байгуулдагдаж буй утгаараа үндэсний онцлог шинж агуулах хэдий ч АСЕМ-ын зорилго, утга санаа болон үндсэн логотой зохицсон байх,
• Гурваас илүүгүй өнгө ашигласан ба хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байх,
• График дизайны программ ашиглан, өндөр нягтралтай, өнгөний код 3D (гурван хэмжээст, хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй) форматаар хийсэн байх,
• Бүтээлийн утга санааг тайлбарласан тайлбар ирүүлэх
• Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байх
Уралдааны материалыг 2015 оны гуравдугаар сарын 31-ний дотор Гадаад хэргийн яам, АСЕМ-ын бэлтгэл ажлын албанд asemmongolia@mfa.gov.mn хаягаар хүлээн авна. Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор эхний гурван байрыг шалгаруулж, олон нийтэд зарлана.
Шагналын сан 1.500.000 төгрөг.
Материал хүлээн авах хаяг:
Монгол Улсын Гадаад хэргийн яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Утас: 262788, 262558
И-мэйл: asemmongolia@mfa.gov.mn